2008-03-14

Манай гэрийн явдлуудаас... (ерөнхийдөө хөгжилтэй)
Аавыгаа оросоор ярьж байхыг амьдралдаа үзээгүй хүн...

- 100-н буудалт даам гэж сонссон уу. 64-н буудалд даамын "дүү" л дээ... Аав минь 100-н буудалт даамыг хэдэн насандаа сурсан гэж бодож байна? Бараг 40, эсвэл 40 гараад сурсан гэдэг юм. Дүү минь эмнэлэгт хэвтээд сар болоход сахиж байсан аав энэхүү сайхан хөлөгт тоглоомыг сурсан. 100-н буудалт даамаараа "Спортын дэд мастер" цолыг авсан. Тэгээд бидэнд аав чинь 40-н насандаа даамыг сурсан гээд л "сүр" болгоод сургаалаа хайрладаг юм. Үнэхээр хүн хэдэн ч насандаа "сурч" болохын энгийн нэгэн жишээ болсон, бидэндээ. Бас ч үгүй 100-н буудалт даам тоглодог хүмүүс нэрийг нь хэлэхэд андахгүй байх шүү. Аавынхаа хүчээр бид багаасаа тоглож шатар, даамаар өрсөлдөж, баярлаж, уйлж, зодолдож, тэмцэлдэж өссөн. Манай гэрийн тэмцээнд ээжээс бусад бүгд оролцдог байлаа. Ээж болохоор шүүгч, хажууны "зөвлөгч", булхайг тайлагч, бас булхайдуулагч байсан юм... хэхэ хадуураад явчихлаа...
Аав даамыг сурахдаа орос сэтгүүлээс сурсан. Дээр үед оросын шатрын сэтгүүл захиалдаг байсан бөгөөд манай номын шүүгээгээр дүүрэн шатрын сэтгүүл байдаг байсан. Сүүлдээ даамынх болж хувирсан. Тэгэхээр оросоор ярьдаггүй, бичдэггүй аав минь шатар, даам орос сэтгүүлийг захиалан байж сураад байсан нь "сонин" шүү...

- 8-р ангид байхдаа "Бид Артект явна" (Мы поедем в Артек. Артек гэж тухайн үед Зөвлөлтийн алдартай пионерийн зуслан...) орос хэлний уралдаант шалгаруулалтанд сургуулиасаа хэдэн хүүхдүүдийн хамт оролцож билээ. Хотод болох ТВ-ийн уралдаант шалгаруулалтанд бэлдээд тэр үед 48-ийн дэвтэр дүүрэн зохион бичлэгүүд, текстүүдийг дуржигнатал "цээжлээд", дээр нь оросоор яриад, бичээд, ер нь олон зүйлийг сурсан даа... Шалгаруулалтанд сурагч-бидэнд "айхтар"-аараа алдартай Боловсролын тэргүүний ажилтан Дуламжав багш минь бэлтгэж бид ч хэрэндээ бэлдэж билээ...
Дуламжав багшийнхаа хүчээр би орос хэлийг сурсан, мэдэрсэн... Манай аав ээж хүүхдүүдийнхээ нэгд дуу хоолойг, хоёрт "авъяас"-ыг бичлэг болгон хадгалахад (манайд ямар видео энээ тэрээ байсан биш, кассет тоглуулагчийн микрофон бариад шүлгээ уншиж, дуугаа дуулсан) би оросоор дуулж бичүүлсэн бичлэг аав ээжид минь байгаа байх. Хөдөөний хүүхэд орос хэлний шалгалтыг хотод өгч тэнцээд тухайн үедээ оросын их сургуульд "бэлтгэлгүй" явж байсан минь Дуламжав багшийн минь буян, ач байсаан... За тэр ч яахав..
Нэгэн удаа ялалтын баярын үеэр аав минь дуулдаг юм байна. Дуулах дуулахдаа оросоор... "День победы" гэдэг дууг л даа. Одоо ч үгийг нь мэднэ хэхэ... Бараг шүү... Аав аймаар дуулдаг байгаа. Орос хэл мэдэхгүй гэж бодож байсан чинь оросоор дуулаад л... Тэгсэн эхний бадгийг дуулаад л цаашаагаа мэдэхгүй байсан уу, эсвэл чадахгүй байсан уу мэдэхгүй таг чиг болчихсон... Яасан аав гэсэн чинь аав "Би ч орос хэл мэднэ шүү. Бүр оросоор дуулаад мундаг байгаа биздээ" гээд л өөрийгөө хошгоруулаад л... Ээж болохоор "за, за дуустал дуулсан биш. Хэдэн үгийг нь утгыг нь ч мэдэхгүй бэлдэж цээжилчихээд" гэж байна. Тэгсэн аав "миний дуулсныг харсан уу" гээд биднээс асуугаад бид ч "тийн" гэлээ. Аав минь учрыг нь ойлгож байгаа гэдгээ дуу дуулснаараа харуулахыг хичээсэн байна...Гараа энгэртээ аваад л, харц дээгүүр, хөмсөг зангидаастай, үгээ тод хурц хэлээд, өндөр дуугаар тэрхүү ялалтын баярт зориулсан дууг дуулсан нь энэ, аав минь...

Аав минь миний амьдралд орос дуу дуулсан ганцхан тохиодолд нь энэ дээ....

Аав минь орос хэлтэй байж уу? Би "үгүй" гэж бодож явсан боловч энэ бичлэгээ бичсэний дараа "тийм" гэсэн хариултыг оллоо... Хэзээ ч оройтохгүй ээ гэж!...

6 comments:

болжгоно said...

hoino surch baisan baih n, daan ch yazyk gej sneg voda baisymaa.

Anonymous said...

hoino surch baisan baih n, daan ch langvge gej snow water baisymaa.

Anonymous said...

Uuruu heden ond ter oros helnii temtseend yavj baisan be? Sonirholtoi bnaa. Bayarlalaa.

Anonymous said...

http://www.youtube.com/watch?v=209ArurxVG4

Anonymous said...

zaa chini Boyz2men ergeed irj...

Chandmani said...

Boljgonodoo bolon comment bichigch nart:
...sneg voda, esvel snow water bish l dee... Yahav unshaad oilgohtoigoo l yavdag... yarix bol eerehtei adil... ;)

- Ter oros xelny uraldaant shalgaruulaltand 86-87 ony (baih)yed oroltsoj bsan...