2008-03-15

Ганаа_бж-ынхээ бичлэгийг уншаад өчүүхэн "цуглуулгаа" орууллаа.

Охин бид хоёр ирснээсээ хойш 3н жил 25-тын зоосууд цуглуулаад овоо болж байсан юм. Тусгай хайрцагт хадгалдаг байсан бөгөөд охин минь хайрцгаа сольсныг нь мэдэлгүй нэгэн өдөр би угаалга хийхдээ бараг бүгдийг нь шахуу хэрэглэчихсэн. Их харамссан. 3-н жилийн цуглуулга шүү дээ. Одоо бодож байхад угаалгын хоёр машинд тус бүр 10-н зоосоор, тус бүр 4-н хатаагчид 4-н зоосыг нь зориулчихсан байв. Би бүр харамсаад угаалгын газар зориуд эргэж очоод буцааж авахыг хүссэн боловч тухайн үед солонгос угаалгын газрын эзэн нь байхгүй 20-иод минут хүлээж байгаад ганзага хоосон гэртээ ирж билээ. Уг нь охин минь их идэвхтэй цуглуулдаг байсан боловч тэр явдлаас хойш цуглуулахаа больчихсон. Би хэдийг буцааж цуглуулсан минь доорхи зурган дээр байгаа. Бид тусгайлан цуглуулдаггүй бөгөөд худалдаа наймаа, үйлчилгээний хариулт мөнгүүдийг нь ялгаж байгаад цуглуулдаг юмаа.

My US coin collection (one dollar)
My quarter coin collection

No comments: