2007-10-06

Top 10 Bad Things That Are Good For You

10.Beer - алдарт шар айраг: cardiovascular function (оросоор сердечно-сосудистую функция; монголоор "зүрх-дотоод эрхтэний үйл ажиллагаа" болох уу... мэргэжлийн нэр томъёог нь мэдэхгүй) ажиллагааг сайжруулна гэнэ дээ. Ер нь шар айраг уухад зүгээр ш дээ. Наад зах нь амраад л...

9.Anger - уур уцаар: хааяадаа уураа гаргаж бай. Тэгэхгүй бол дотроосоо "өтнө" гэдэг байхаа. Уураа гаргаснаар эрүүл мэндэд тань цусны эргэлт сайжирна, уушиг нээгдэнэ, (уушиг сагсайх, уушиг нээх, сайхан амьсгалах юмсан гэж манайхан их ярьдаг даа) ядаргаа, нойргүйдэл, стрессээсээ салах ашигтай. Хэтэрхий их уурлаад байвал харин эсрэгээрээ нөлөөлчих байх шүү.
8.Coffee - kофе: "сэргээш" шөнө дунд, үүр цайтал шоудсан хүмүүст хэрэг болно.
7.LSD (
Lysergic acid diethylamide) : товчхондоо "хорыг хороор".
6.Sunlight - нарны гэрэл: хааяадаа ялангуяа ядарсан үедээ нарны гэрэл "үзэх" нь таны сэтгэл, тархийг сэргээх боломжтой. Хэтэрхий их нарлаад байвал бас хортой.
5.Maggots - өт хорхой: энэ нь уламжлалт анагаах ухаанд хамаарна. Өт хорхойгоор эмчилдэг арга монголд байдаг даа, нөгөө "хар хорхойгоор" гээд л. Өт хорхойг янзан бүрийн мэс заслын дараах сэргээх эмчилгээнд хэрэглэх магадлалтай юм байна.
4.Marijuana - марихуана: тархины "өвчнөөс" сэргийлэх магадлал буй юм байна. Эрүүл мэндийн шинжлэх ухаанд өргөнөөр ашигладаг. Харин хууль бусаар бол өвчнөөс сэргийлэх биш "торонд" оруулах байх шүү.
3.Red Wine - улаан вино: буйлны өвчин болон
Alzheimer's disease-ээс (хөгшрөлт, марталт) сэргийлнэ.
2.Chocolate - шоколад: агуулдаг бодисууд нь тархины цусан хамгамжийг нэмэгдүүлнэ. Гэхдээ бүх амттангууд биш шүү.
1.Sex - cекс: үр төлөө үлдээх үндсэн зориулалтаас гадна янзан бүрийн биеийн болон сэтгэлийн "ядаргааг" тайлна. Мөн биеийн тамирын дасгал... :)




source: "Top 10 Bad Things That Are Good For You". Life Science. Oct 3 2007. Imaginova Corp. 2007. <http://www.livescience.com/health/top_10_badthings_good-1.html>

1 comment:

Э. Баярсайхан said...

Хэтэрвэл хортой зүйлс байна.