Охиндоо маш их баярлалаа...
Father's Day гэж 17-нд болох юм байна. Баяр ёслолын өдрүүдэд нэг их ач холбогдол өгөөд байдаггүй аавдаа охин минь энэхүү зурган дээр байгаа PUMA-гийн (Puma KELVINGROVE Sunglass) нүдний шилийг бэлэглэлээ... Би ч сар болгон аав нарын өдрүүд болдог бол сайхнаа гээд л инээмсэглээд авлаа... :) Охиныхоо авч өгсөн үнээр өөртөө нүдний шил сонгож авах байсан бол их л бодож сүржигнэх байсан байх. Эр хүнд заавал байх ёстой цөөхөн эдийн нэг. Энэхүү нүдний шил нь үнэтэй, брандын гэсэндээ 2 жилийн баталгаат хугацаатай.
No comments:
Post a Comment