Always On My Mind - Michael Buble
Бодсоор.... (монголчилбол)
Магадгүй, чамайгаа илүүтэй жаргаасангүй
Магадгүй, чамдаа баттай хайраа өгсөнгүй
Хэзээ ч бодлогогүй байдгаараа
Хэрэгтэй бүхнийг би хэлсэнгүй, бас хийсэнгүй
Гэвч, чи минь үргэлжид бодогдсоор
Бодолд минь чи эргэлдсээр
Магадгүй, ганцаардмал, гунигийн үед чинь тэвэрч аргадаагүй байх
Минийх байсан тэрхүү их жаргалыг хэзээ ч илэрхийлээгүй байх
Хамгийн түрүүнд баярлуулж чаддаггүй байсан
Харалган занг минь уучлаарай
Бодолд минь чи эргэлдсээр
Бодолд минь чи хөвөрсөөр
Чиний минь хонгорхон хайр ширгээгүй хэмээн
Наддаа хэлээч
Чамайгаа жаргаах, баясал хайрлах
Боломжийг надад олгооч
Хэзээ ч бодлогогүй зангаараа
Хэрэгтэй бүхнийг хэлж, хийж мэдсэнгүй
Бодолд минь чи эргэлдсээр
Бодолд минь чи хөвөрсөөр
4 comments:
Minii uzdeg, unshdag blog chi haana bna...
ta orchuulsiimw, yagaa l uyangalaa l halildaa l bn da
:)))
ene account passwordoo martchixaj, erduu sanadaggui ee...
Chandmani
Elvis Presley duulsnaar buur goyo shu!!
Post a Comment