2011-08-15

Хустайн Цогцолбор газар (photos)

Ням гаригийнхаа ээлжит алхалтыг Хустайн цогцолбор газарт хийж Хустай нурууны оргилд гарлаа. Дэлхийн Улаан номонд орсон бөгөөд Монгол нутагтаа дахин нутагшиж идээшиж буй тахийнхаа сүргийг харсандаа маш их баяртай байна.

Оросын жуулчин Н.М.Пржевальский монгол нутгаас зэрлэг адууны арьс гавлын яс олж олж аваачсаныг Оросын шинжлэх ухааны академийн зоологийн музейн ажилтан И.С.Поляков 22 зүйлийн битүү туурайтан амьтантай харьцуулаад шинэ зүйл гэдгийг 1881 онд тогтоожээ.
1898-1904 оны үед тахийн 53 унага барьж Европ руу аваачсан. Үүний учрыг сөхвөл тухайн үед ан амьтнаа Монгол Улс наймаалж байсан бололтой.
1960-аад онд Монголд байсан зэрлэг тахь бүрмөсөн устаж үгүй болсон ч өнөө дээр үеийн наймааны үрээр гадаадын зоопаркуудын тахь 1992 онд Монголд эргэн ирсэн. Өдгөө Төв аймгийн Хустайн нуруу, Говь-Алтай аймгийн Бугат сумын Тахийн тал, Завхан аймгийн Дөрвөлжин сумын Хомын тал гээд гурван газар нийт 300 гаруй тахь өсөн үржиж байна. (http://origo.mn/24tsag/2007/06/20/7707)























2 comments:

Гуталчин said...

ymr goyiin bee, hodoo yavahaar, baigali harahaar yagaad ingej ih setgel sergedeg um boloo, saihan shuu.

SUNshine said...

woooow
зургуудыг нь томоор нь үзлээ ямар гое юм бэ
сайхан амьтад юм аа
сайхан зураг авч үзүүлдэгт тань баярлалаа