2011-03-08
Хэд хоног...
Найзынхаа буянаар Бээжинд хэд хоноод ирлээ. Гаднаас ирээд яг жил орчим болоод гадагшаа явж байгаа минь энэ.
Хэдхэн зураг дарсаан... Тэгээд л нөгөө Улаанбаатартайгаа харьцуулна шүү дээ... 1 сая хүнтэй Улаанбаатараа 30 сая хүнтэй Бээжинтэй харьцуулаад л... Нарийн харьцуулж яаж болохов гэхдээ нийслэл хот гэсэн утгаар нь...Утаа нь манайхыг бодвол бага ч гэсэн химийн найрлага талаасаа манайхаас их байхаа... Сониноос: метро, автобус, такси, даргын машин, хувийн машин, тусгай дугаартай машин гээд л суугаагүй унаа алга. Бүгдэд нь ч сууж үзлээ...
Тэнд цэвэрхэн юм: Автобус, такси нь хүртэл цэвэрхэн юм....
Тэнд гэрэлтэй юм: Улаанбаатарт өчигдөр мартын 8 тэмдэглээд замын хажуугийн гэрлээ асаахаа мартсан байхаа. Түнэр харанхуйд л ирж буй мэт сэтгэгдэл төрсөн...
Тэнд хүмүүжилтэй юм: Согтуу хүн хараагүй хэд хоносон юмсан уг нь. Онгоцны буудлаас гэртээ хүргүүлэх хүртэл замд л манайхан үнэн аймшигтай харагдаж байна билээ. Ялангуяа Монгол хүүхнүүд чинь аймаар гэдгийг батлаад өгч буй мэт.
Онгоцонд суухдаа манайхан үнэн шог юмаа... Монголын нислэгийн үед л том оврын болон хүнд гар ачаануудын талаар анхааруулга хэлдэг байх. Ичмээр ч юм шиг... Мөнгөгүйн зовлонг ойлгож байна л даа... гэхдээ л ичмээр... Гараараа дүүрэн архи тамхи атгачихсан, тэгээд дээр нь том том гар цүнх... Нэг л юм хэлээд байгаа биз...
Бээжинг магтахдаа биш байгаа байдлыг л бичлээ шүү дээ...
Subscribe to:
Post Comments (Atom)
4 comments:
Manaihan iim baidlaaraa yaj hugjinu duu!
so yum be, bi bas uragshaa yavchaad monday 7th March-d irlee shd kkk..
amidaar chini haraagui bolohoor zamd dairaldsan ch mendiin zoruugui ongorson bh doo. anyway, nice memory though...
Би ерөнхийдөө 5 хоночихоод 8ны шөнө ОМ-оор ирсээн...
Хэрвээ энд тэнд тааралдсан бол би таних байсан байхаа... Тэгээд ч гадуур гарахдаа муу...
iishee tiishee ih yavdag ajiltai bolje
Post a Comment