2011-01-17

Аялал - 3

Блогоо бичилгүй яг долоо хоног. Энэ бүтэн сайндаа Богд ууландаа алхлаа. Өмнөх өдрүүдийг бодвол хүйтэн, салхитай байв. Улаанбаатарыын утаа нь харин гайгүй, байшин барилгууд харагдаж байсан.

Уг нь клубынхэнтэй нийлээд алхах бодолтой байсан боловч хоцорч очоод тэднийг алдчихсан тул өөрсдөө сурсан замаараа алхлаа. Энэ удаагийн аялалаасаа хэдхэн зургийг орууллаа.










Болж өгвөл зуршил болгоод бүтэн сайн болгонд алхах бодолтой байгаа. Дараа бүтэн сайнд цагаан сарын бэлтгэл ажил гэж мах татах, бууз чимхэх зэрэг ажлуудад дайчлагдах бололтой. Тэдгээр ажлуудыг нь хийгээгүй удсаныг ч хэлэх үү, цагаан сар тэмдэглээгүй удсаныг ч хэлэх үү нилээн хойрго хандаж буй. Гэхдээ хийхээс л хойно өмнө өдрүүдэд нь гялалзуулчихна аа.

2 comments:

Гилийн хатан said...

saihan zuragnuud bna, mongold ochihooroo alhaj bnaa, ih zugeer sanagdaad bgaa

Chandmani said...

Hi... thx... lets walk вместе...