2010-12-24

“Хүмүүнд төр хамаагүй, Төрд хүн падгүй”

“Хүмүүнд төр эрхэм, Төрд хүн эрдэнэ”


Баяр, хүйтэн давхцаад "хэцүү шүү" гээд байхад даа...

Өнөөдрийн Өдрийн сонинд бичсэнээр "өнгөрсөн 7 хоногт шинэ жилээ тэмдэглэж явсан бүсгүй даашинзтайгаа хөлдөж нас барсан... уржигдар 9 хүн... өчигдөр 8 хүн осгож нас барсан..." (Нөгөө таггүй онгорхой траншейний нүхэнд унаж нас барсан хүмүүсийг оруулаад бас бодоод үзээрэй)

Ингээд өдөртөө 8-9-өөр иргэдээ "илгээгээд" байх болж байна уу? Бид чинь найм есөөр нь илгээгээд байх хүн амтай бил үү? Манай улсад чинь үймээн самуун, дайн болоогүй Шинэ жил болж буй биз дээ!?

Төр засаг нь юу ч хийгээд хүмүүнд хамаагүй мэт, Иргэн нь яаж амьдарч, амьсгалж, ажиллаж буй нь Төрд падгүй болж дээ...

Шинэ жилийн баяр хэмээн Монголчуудын зарцуулж -цацаж- идэж -ууж -тансаглаж -архидаж -наргиж- цэнгэж-бэлэглэж-шагнаж-үрж байгаа мөнгө хэдий хэр байдаг бол? Өтгөсөөсөө нялхаа хүртэл нэг иргэн, нэг өрх гэр, нэг анги, хамт олон, сургууль цэцэрлэг, эмнэлэг, албан байгууллагууд, төрийн болон төрийн бус байгууллагууд, холбоод, нийгэмлэгүүд, нутгийн зөвлөлүүд, яамд тамгийн газрууд, Засаг төр минь дунджаар хэдэн төгрөг зарцуулдаг бол? ...Зарим нь давхар давхар шинэ жил тэмдэглэнэ...

Яа, манай Монголчууд, манай Монгол баян шүү. ..

АРХИН ДЭЭР САНДААЛСАН БАЯН МОНГОЛ ... гэж (санаа алдав)

2 comments:

bluefire said...

Jiliin hamgiin saihan party yum daa. 4 yolkonoos 3 g ni tasalj "golrood" gantsad ni l ochson. Goyo baina lee. Hudaldan avalt, mungu ureh ene ter bol sain talaasaa olon hund orlogo oruulj ugch baigaa sh dee te ;>

Chandmani said...

Сайн талаас нь бодоод зөвтгөөд л явахаас даа. Энэ жил ганц ёлконд орж ч мэднэ, орохгүй ч байж мэднэ. Ер нь бол сонирхол бага л байна.