2010-03-25

... КАЖДЫЙ ПО-СВОЕМУ С УМА СХОДИТ - Минийх ....

Нетгүй тул бичлэг бичиж чадахгүй их удчихлаа. Зарим нэгэн тааралдсан нетийн хурд нь гэж мөлхөхтэй адил боловч үнэ нь талийсан байх юм. Усыг нь уувал ёсыг нь дага гээд эгч дүү нар зааварласан тул дуугай л дагаад л сажилж (олон замын нэг нь энэ) байна.

...Бичих албатай эд биш ч бичмээр санагдаад болдоггүй ээ... Дуугай л, ажиглаад л, хараад л, харьцуулаад л...Нутаг орон, гэр бүл, аав ээж, үр хүүхэд гээд санасан, үгүйлсэн, дурссан, хайрласан сэтгэлээ дэвтээн тайтгаруулж авлаа...Бас болоогүй ээ... дуусаагүй л байна...

... 5н жилийн өмнөхөөс хэт огцом өөрчлөгдсөн шинж тэмдэг алга аа... Яахав байшингууд нь шавчихаж, машин нь их болж, хүмүүс нь зарим талаараа дээрдэж, зарим талаараа дордож... Гар утас дүүгээсээ зээллээ... Шахцалдуулсан микрондоо суулаа.. Солонгосын голдуу нийтийн унаа-автобусаараа явлаа...Такси авч үзлээ... Хувийн машинуудаар нь хүргүүллээ... Охиныхоо үнэмлэхийг хөөцөлдлөө (албан байгууллагуудаар орсноо илэрхийлж буй хэрэг)... Дэлгүүр хоршоо, гуанз хоолны газруудаар орлоо... Аан тийм бас айл хунараар зочилсон... Ажил амжуулсан байгаа биз... Энэ бүхэндээ амьдралын "өөрчлөлт"-ийг харахыг хичээлээ....

Тэрхүү хувийн ажиглалтандаа тулгуурлан "КАЖДЫЙ ПО-СВОЕМУ С УМА СХОДИТ" гэсэн дүгнэлт өгдгийн байна... Би ч гэсэн үүнд хамаарна... Үнэхээр би болон манайхар өөр өөрийнхөө хэмжээнд болон чадлаараа тэнэгтэж, солиороод сурчихсан улс бололтой догоо...

... Энэ удаадаа нетээс гарах болчихлоо... Дараа үргэлжлүүлнээ...

өө тийм... уг нь 5-6н сарын үед ирэх бодолтой байсан боловч нэгэн өдөр сайхан ааш минь хөдлөөд маргааш нь билетээ захиалаад 2 өдрийн дараа Монголдоо ирчихсэн... Энэ нь миний "тэнэглэл" байлаа... Монголдоо ирсэндээ харамсаагүй ба харин ч баяртай байгаа... зарим хүмүүсийн яриад байдаг шоок мооконд ороогүй л байна. Орох ч үгүй байхаа яагаад гэвэл "чоно" учраас... :)

... Та бүхэнтэйгээ дахин уулзсандаа баяртай байна...

6 comments:

SUNshine said...

Ирээд их зүйл үзээд, амжуулжээ.

каждын по-своему с ума сходит гэсэн товчхон дүгнэлтээс тань ирээд ямар сэтгэгдэлтэй байгаа нь сайн ойлгогдож байна.

nana said...

ирсэн чинь сайхан хэрэг байна.
дүгнэлттэй санал жигтэйхэн нийлдэг гэжийшт..хэхэ..

Бүсгүй said...

Сайхан юмаа. Нэг л мэдэхэд яваад өгдөг бн шд :)

Agiimaa said...

he he. zugeer dee, udahgui dasna aa Mongoldoo...

Anonymous said...

Mongoliinhoo soninoos bicheerei, huleej bna shuu :)

Anonymous said...

odoo ehnerteigee 2 ohintoigoo hamt amidarch baigaa gedegt naidaj bna shuu ,good luck