2010-01-28

Ёох....Нүүдэл суудал...

Нүүхээр бэлдээд эхэлчихсээн Зүрхшээгээд халдахгүй байсан чинь охин минь хамаг хувцсаа (тал нь бололтой юм шиг байна лээ) гаргаад миний суудаг сандал дээр тавьчихсан тул нүүх бэлтгэлээ хийхээс өөр аргагүй болдог байгаа... Зурган дээр миний сандал дүүрэн хувцастай, налайж суугаад ТВ үзэх боломж ч байхгүй...

Ямартаа ч эхлээд 5н жил амьдарсан энэ хавиасаа нүүгээд NY-т амьдрахаар болж байх шиг байна. Том хотод дургүй боловч нүүхээс... Удахгүй нүүх байх... Тэнд аль хэр удаан амьдрахаа мэдэхгүй байна. Их удаандаа хэдэн сар болох байх. Дээр үед бичсэндээ зун гэхэд Монголдоо очсон байна гээд... Тэр санаа минь хэвэндээ л байгаа, охин минь ч гэсэн тэгээд "бэлдчихсэн"...

Анх Америкт ирэхдээ охин нэг чемодан, би нэг чемодантай л байсан юмсан... Тэгсэн 5н жилд цугларсан зүйлүүд ямарч ихийн... Бүүр аргаа барчихлаа байна. Охины хувцас хунар гэхэд л барагдахгүй бололтой... (дээр нь минийхийг нэмчих) Хэдэн гутлыг нь баглахаар болоод тэгээд хайрцаг сав бэлтгэж байгаад сониуч зан хөдлөөд хэдэн гуталтайг нь асуусан чинь эгээтэй л ухаан алдсангүй. 20н хэдэн гутал... (баярхаж байгаа юм биш шүү) Хэдэн гуталтайг нь би тоолж байсангүй, асууж ч байсангүй. Тэгээд л... тэгээд бас өндөр өсгийтэй гутал авна гээд байхыг нь яана...


хэхэ баглаж эхлээд бараг 30н минут л болсон байх...тэгсэн 2-уулаа "ядраад" өөр өөрийн "ажлаа" хөөсөн хэхэхэ.....

Ёох... Ямар ч байсан хэдэн хоногтоо багтааж байгаад аахилж уухилж байгаад увуулан цуваалан баглаж савлаад янзалчих байхаа... Халшраад нүүмээргүй ч болж байх шиг...


Тэгээд л нүүнэ дээ...

2 comments:

Agiimaa said...

Nuudel humuust, ail gert shine sergeg energy avchirdag gesen

Chandmani said...

Тэгэх байх шүү... Гэхдээ л том хот.. дуу шуугиантай, хүн ам багшираад л, өртөг өндөр... асуудал их байна аа...