Царайтай нь улам царайлаг болох гэж, засвартай нь засвар хийх гэж.
Тэгсэн зарим хүүхнүүдийн нүүр царайг, бишээ "будсаныг" нь хараад айх ч шиг... Тэдгээр нь ядаж байхад манай монголын алдартай (эсвэл анхан суралцагч ч) загвар өмсөгчид нь бололтой. Мөн л Монголын олон шоунуудын нэг болох болов уу даа, "S MODE AWARD 2009" гэсэн шоуны зурагнууд дотроос зүгээр л нэг зургийг нь сонгоод доор орууллаа. Ер нь бол тэдгээр зурагнуудын ихэнхи хүүхнүүдийн нүүр царайны будалт гэж авах зүйл алга аа...
Мэргэжлийн буддаг шунхдаг хүн байгаагүй юм болов уу эсвэл будаж шунхдаж байгаа нь ийм амьтан таарчихсан юм болов уу! Тэгээд тэр будуулж шунхдуулж байгаа "одод" эсвэл "сайхан" хүүхнүүдийн өөртөө "арчаатай" байгаа байдлыг хараач... Ёстой ичмээр юм даа... Би ингэж бодож байгаа юм болов уу гээд хүмүүсийн сэтгэгдлүүдийг нь унштал тиймэрхүү бодолтой хүмүүс байх юм. (бие биенээ муулах дуртайдаа биш байх л даа, яалт үгүй тэгж харагдаад байна шүү дээ)
Манай Монгол хүүхнүүдэд, тэдгээр "мэргэжлийн" нүүр царай будагчдад будаж шунхдахыг заагаад өгчихөөр хүн байхгүй л юм байхдаа... Хэрвээ миний охин иймэрхүү байдлаар будвал би түүний өмнөөс ичнэ ээ. Ичихээр барахгүй ингэж будсанаас будаагүй нь дээр гэж хэлнэ.
Будаж шунхдаж үзээгүй, бараг худалдаж авахаас өөр зориулалтаар барьж ч үзээгүй бүдүүлэг монгол эрээс зарим Монгол хүүхнүүддээ хэлэхэд:
- Будаг шунх (бодвол Lancome, Clinique, Chanel, Revlon, L'oreal, Estee Lauder makeup гээд баахан том том бранд хэлээд бурж өгөх байхдаа тээ) түрхэхдээ өөрийнхөө царай, нүүр, уруул, хамрынхаа хэлбэр галбирыг бодолцох ёстой. Үнэтэй чанартай бранд хэрэглээд ч нүүхэндээ баас түрхчихсэн юм шиг байхыг алийг тэр гэхэв, тийм ээ? Тухайлбал дээрх зурган дээр: уг хүүхэн яг нүүр, хамар, уруулынхаа төрхийн эсрэгээр будчихаж. Өндөр хамартай байж хамрынхаа хэлбэр галбирыг улам өндөрсгөчихөж. Дээд доод уруулын хэмжээг адилтгаж будах ёстой байтал яг тэр чигээр нь будаад дээд уруул нь нимгэн, доод уруул нь хэт томдсон шаймий мэт харагдаж буй. Дээр нь нэмэхэд нүд, давхраа, хөмсөг, зовхины будалт... Тэр шанаа хацар энээ тэрээг бас л өөрөөр будах ёстой байсан болов уу гэж бодогдох юм. Гол нь нүүрнийхээ, эд эрхтэнийхээ харьцааг харгалзаж будахгүй болохоор харьцаа алдагдаад улам царай муутай болгоод байна шүү дээ... (бодвол энэ зурагны хүүхэн гайгүй л хүүхэн байх. Гэвч нүүрээ будаж чаддаггүй л хүүхэн байна)
Нүүр царайгаа будаад сур л даа, сурчих л даа.
Монгол эрчүүддээ зориулж болдоггүй юмаа гэхэд ядаж өөртөө зориулаад будаж сураач... Ингэж хэлүүлж байхдаа ичмээр юм даа.
Гоо сайхан гэм мэт том сайхан үгээр яахав... Зүгээр л нүүр царайгаа зөв будаж шунхдаад сурчих хө..
3 comments:
кккккк санал ихээ нийлжийнээ.
Манайд нүүр будагч нар тун ховор доо. Тэгээд ийм байхад уг нь өөрснөө будаад сурчих хэрэгтэй л дээ,нүүр будагч байхгүй бол өөр дээрээ олон янзаар будаж үзэж турших л хэрэгтэй юм байгаан. Дутагдалтай тал ихээ их.
Энэ дээрх зурганд лаг тайлбар өгсөн байна шд кккк, яг л бичсэн байна даа
юу уншчихав аа, ичиж байна өө, будаж сурахымсан, заагаад өгөх хүн нь байвал ч...
Сайн мэдэхгүй юм аа, хэтрүүлж л хэрэггүй юм шиг, тэрнээс тааруулаад, өөрийнхөө өөг засаад будсан хүнийг харахаар ингэж будаж сурах юм сан гэж боддийн ш дээ хө.
Post a Comment