2009-12-02

Хөзөр - A playing card (хөдөлгөөнт зураг & бодол)

За хө... Зүгээр суухаар гээд нэгэн зургийг янзлаад хөдөлгөөнт зураг хийсэн юм. Эхлээд л "хөзөр", тэгээд ч бас гайгүй хөзөр тул 6-ий гэж нэрлэсэн тул тэр чигээр нь үлдээгээд тухайн зураг дээрээ хөзрийн дүрсүүдийг нэмлээ.

Бодоод байхнээ.... Хүүхнүүдтэй орооцолдох нь нэгэн бодлын хөзөр тоглохтой адилхан ч юм шиг. Гайгүй бол зүрхэн ташаа тусаад л барагтайхан бол цэцэглээд л, тэгээд бүр барахгүй бол гилдээд л гэх үү... Тэгээд л ялна, дийлнэ, авна, авахгүй гээд л... Хөзөр хаях удаа байхад, цуглуулаад байх тохиолдол гарах, том хөзөртэй байх тохиолдол байхад, тоон хөзрүүдтэй байх тохиолдлууд гарна. Заримдаа том хөзөр ч хэрэг болохгүй зүгээр хаях тохиолдол гарна гэх мэт... За тэгээд хөзрөөр мушгих гэвэл бүүр ч их зүйл бичиж болно. Мушгиад л, мушгиад л, хөзөр шидлээд л, хөзөр хураагаад л .... хэхэхэ....

Эмзэгээр бүү хүлээж аваарай хүүхнүүдээ... Зүгээр л тоглож, аан тийм хөзөр тоглож байна. (Гол нь зураг шүү)


Animation by Chandmani@2009


Энэхүү хөдөлгөөнт зураг таалагдаж байна уу?

4 comments:

Anonymous said...

...huzur sain togloj surmaar sanagdchihlaa, neeree zahaas ni huzur shig huraagaad l shidleed l... mushgiad l...
Zuragni tuhaid zugeer ...

amor said...

гоё сэтгэмж..
өөрийгөө ямар хөзөр бол гэж бодож энэ тэр..
зураг харж зугаацаж энэ тэр.

Chandmani said...

хэхэ хүн болгон "хөзөр" ямарваа хэмжээгээр тоглодог байхаа... Зарим нь мэргэжлийн хэмжээнд, зарим нь эхлэн суралцагчид гэх мэт...

Chandmani said...

Amor-т:
...ямар хөзөр болохыг НҮД, УРУУЛ, ГАР, СЭТГЭЛ дөрөв л хэлээд өгөх байх даа...

Зураг таалагдсан бол болж байна аа...