Зүгээр нэг нүхээ малтаж үзнэ ээ....
Уг нь бол мянгат малчин болох санаатай байгаа. Гэхдээ юмыг яаж мэдэхэв гэж....
Ажил олдох боломж аль хэр байна даа...
Миний анкет хэрэгтэй бол:
- Ажлыг хийхдээ өөрийнхөөрөө зүтгэх байх...
- Олон долоон үг нуршаад байхгүй...
- Боловсрол дорой... боловч компьютер дээр бала бала гээд байдаг...
- Англи, Орос хэлүүдийг бага зэрэг гадарлана... Ярихгүй, бичихгүй бас уншихгүй...
- Гэр бүлийн хувьд одоохондоо тогтворгүй...
- Ирээдүйдээ итгэлтэй бус ханддаг...
- Монголдоо хайртай боловч Монгол хүнд их шүүмжлэлтэй ханддаг...
- Хүн зүгээр суулгах дургүй, тиймээс өөрөө ч зүгээр суух дургүй...
За иймэрхүү бол ажил олдох шанс аль хэр байх бол....
:)
3 comments:
Хүн зүгээр суулгах дургүй гэдэг чинь ёстой ядаргаа байна даа,ккк. Хүн хажууд үглээд байх ёстой лайтай байдаг юм. Д.
Д-дээ:
хэхэ би үглэнэ гэж бичээгүй байхаа...
харин ч эсрэгээрээ олон долоон үггүй гээд бичсэн байх шүү :)
huniig zugeer suulgahguin tuld durguitslee herhen ilerhiildeg tuhaigaa bas nemchuul zugeer yum baina l daa, kkk. erchuudiig uglee bolj baigaagaar tosooloh hetsuu sanagddiin.
Post a Comment