Жилийн дараа, магадгүй энэ өдөрт ямар ч байсан нутагтаа очсон байх болов уу. Тэр үед блогоо бичих, бичихгүйгээ мэдэхгүй байна. Нас яваад бичих тэнхэл байхгүй болж байх шиг байна бас хэхэ. Дээр нь малчин болоод бичих шанс олдвол бичих байх. Бичихгүй бол блог минь миний Америкт ирээд амьдарсан хэдэн жилийн намтар минь болоод үлдэх байх...
Монголоо, бүгдийг үнэхээр санаж, үгүйлж байна... Хүний нутагт хэзээ ч дасахгүй нэг хүн байна гэвэл тэр нь би байна...
Өө, тийм...охиндоо энэ талаар "дуулгасан" чинь ажил олдох юм уу гэсэн шдээ. Малчин болно оо гэсэн дооглоод байх юм...
Надад зохихгүй юм байх аа :)
Үнэхээр санаж байна аа Монголоо, монгол хэлээ....
Бас "ганцаардаж" байна... Бөөн Америк дотор ганц Монгол байхыг үнэхээр хүсэхгүй байна... Хэдэн жил тэслээ, одоо болох байхаа. Робинзон Крузо нэртэй ч болж байж билээ... хэхэх Найз нар сайхан шүү, нэрийг оноогоод өгдөг байхаа ... тэд нар нэг л юм хэлээд байгаа хэрэг...
13 comments:
Sain baina uu? Tany blogiig haaya unshdag. Tantai holboo barij gants neg yum lavlah gesen yum. Yamar haygaar holboo barij boloh ve? Bayarlalaa.
Сайн уу?
mongolchandmani@yahoo.com хаягаар холбоо барьж болно.
mgld uulzahiin eruul tavichih uu?
bi ch bas sanaad bgaa...
яагаад болохгүй гэж... уулзана аа...
mgl-d uulzii, tanitai adilhan tsag ni bolloo getsen yavj bn.
тийм үү... уулзана аа....
... уулзах хүн ч олон болж байх шиг байна даа. хэхэ
Хүний нутагт удаан амьдрах газар биш, би одоо бүр яг өдөр хоногоо тоолон тоолон сууна. Миний хувьд анх гадаад явахдаа "эндээс би авах юм аа авна" гэсэн зорилго л тавьж дээ, "авах юм аа" авчихаар одоо нээрээ үнэн утга алга аа хэ хэ хэ. Ёо ёо, тал сайхан нутгаараа давхия, тансаг сайхан хэлээрээ ярья. Би бүр монголоороо хэрэлдмээр байна хэ хэ хэ, утга алга байна шд, баахан гадаадуудын дунд. Өөрийн хүүхэд гадаад болоод байхаар бас их хэцүү юм аа. Ер нь хүн гадуур тэнэх бол залуу насны л ажил юм байна.
... Авах юмаа авчихаад шууд харих зарим тохиодолд буруутна гэж би хувьдаа үздэг. Яагаад гэвэл... (өөрөө мэдэж байгаа даа).
Залуу насны ажил... тэр ч үнэн шүү...
Харин тэр хэрэлдэх тухай бол: Хэрвээ буцаж очвол бөөн уур уцаартай, яарсан сандарсан, гомдоллосон, ер нь бол нилээн ширүүн гаруудын дунд хүссэн хүсээгүй орох байх...
hunii nutag saihan bailaa ch hezee ch miniih bolohgui.
hereldsen ch uraldsan ch zovhon mongoldoo, zovhon mongolooroo
xod xod
hehe malchin boloh ch yu l bol doo :). neg l itgehgui bn
... болно л байх гэж одоохондоо бодож байгаа... :)
Za tegvel nutagtaa uulzahiin eruul taviida
Post a Comment