2009-07-25

Шатрын бодлого



Ойрдоо шатар их үзэж байгаа. Бага, хүүхэд насандаа сонирхож тоглож байсан тоглоомоо сэргээгээд завгүй нухаж байна аа.
Уг нь бол 100н буудалд дааманд илүү дуртай байсан боловч дүү нартаа хожигдоод ийшээ тийшээ бүс явж чадаагүй юмдаг. Харин шатрын хувьд аз нь таараад аймгаасаа бүсийн тэмцээнд оролцож байснаа саналаа. Бүсийн тэмцээнд би өрсөлдөгчдөө хожигдсон л доо, манай баг нийлмэл дүнгээрээ бас хожигдсон. Хожигдсондоо тэр үедээ дасгалжуулагч, багийнхаа гишүүд, бараг л аав, дүү нарынхаа, найз нарынхаа царай харж чадахгүй юм шиг болж байж билээ. Гэхдээ тэгж явж байснаа одоо бодоход сайхан байна.

Тэр үед шатрын бодлого их боддог байж билээ. Түүнээс хойш бодолгүй хэдэн ч жил болсон юм бэ дээ бүү мэд...

No comments: