2009-07-14

Засгийн газарт халтай 7-н сараа гэж....

Монгол Улсын Засгийн газар "дэнжигнэж" байгааг мэдээллээс уншиж мэдлээ л дээ. Тэгээд бодов, тэгсэн миний бодлоор ийм байх юм:

Аль ч намын гэлтгүй Монгол Улсын Засгийн газарт ер нь 7-н сар таагүй байдаг бололтой. Ядаж байхад манайхны хэлдгээр нөгөө муу 7-гийн тоо таараад байхын...

Наадмаар найрагдсан хор ил гарч ирдэг байх гэж бодном. Манайхан бүгд амраад л баярлаад л, эрийн гурван наадмаа хийгээд л, 4 дэх төрөл нь болох архидалт, найраа үргэлжлүүлэн "цалгардаж" байтал цаагуур нь "чоно гүйгээд" өнгөрчихдөг бололтой юм аа. Эрийн гурван наадмын төрөлд архидалт 4 дэх төрлөөр багтана хэмээн Барон Унгерний тухай номонд бичсэн байсан, тэр нь ч үнэн л дээ.

Ардчилсан гэх Засгийн 2 ч Засгийн газар 7н сард унасан байхаа. Ардчилсан Ерөнхийлөгч Элбэгдоржийг байхад 7-н сарын 26н ч билүү, 29-нд ч билүү унасан, нөгөө нь талийгаач Наранцацралтынх байх. Одоо бодож байхнээ бараг нэг ижил өдөр унасан санагдаж байна. Энэ удаад Баярын ээлж ирэв бололтой...

Элбэгдоржийн Засгийн газар унасан нь түүний хийсэн алдааных байлаа, Наранцацралтынх бас түүний хийсэн алдаа. Казиногийн хэрэг гэдгийг хилсдүүлсэн гээд Баабар бичсэнийг саяхан уншсан, гэтэл тэр хэрэг нь Ардчилалынхан гэгдэх нам нэг нөхдүүд нь буюу Баабар өөрөө Засаг барьж байхдаа шийдсэн асуудал шүү дээ. Элбэгдоржийн унасан ч гэсэн. Ардчилалынхан Засгийн эрхэнд байсан үе. Одоо болтол илрээгүй байгаа Зоригийн аллага хэзээ болсон бэ гэвэл Элбэгдорж Засгийн тэргүүн байх үед. Баабар тэр үед бас юу байлаа? Тэгээд бодоод үз дээ...

Уг нь бол 7-гийн тоондоо биш байх л даа. Манайхны байгаа байдалд л байх...

No comments: