Эрчүүдийн алдаанууд | Хүүхнүүд хэрхэн хүлээж авдаг |
---|---|
Эрчүүд сонсож чаддаггүй, сэтгэл санаа нь өөр зүйлд амархан саатдаг. Мөн ярих зүйлгүй мэт "дүлий дүмбэ оргиод" дуугай суудаг. | Хүндлэхгүй, анхаарал тавихгүй байгаагаар мэдэрдэг. |
Эмэгтэй хүний хэлснийг "үгээр" нь хүлээн авч ойлгоод үргэлж "засч залруулдаг". Эмэгтэй хүний хэлснийг "асуудлыг шийдэж өгөөч" гэж асууж байгаа юм шиг ойлгон зөвлөлгөө заавар өгдөг. | Ойлгохгүй байгаад нь гомддог, мөн гуньдаг. |
Эмэгтэй хүнийг "сонсдог" боловч уурлаж бухимдан, түүнийг буруутгадаг. Мөн уурлуулж байгаа нь түүний л буруу мэт, өөрийг нь доош нь хийж буй мэт "тайлбарладаг". | Бодол санаа, сэтгэлийг нь хүндлэхгүй байгаа сэтгэл төрдөг. |
Эмэгтэй хүнийхээ хэрэгцээ, бодол санаа, сэтгэлд ач холбогдол бага өгдөг. Хүүхэд, ажил төрөл нь хамгийн чухал мэт боддог. | Заяаных нь хань мөн эсэхэд эргэлздэг. Эр хүн өөрийг нь бусдаас "онцолж" чадахгүй, мөн бүхнээ зориулж чадахгүй байгаад гомддог. |
Эр хүн уурлаж бухимдахаараа өөрийгөө учиргүй өмгөөлж хамгаалан, уурлаад байгаадаа эмэгтэйгээ буруутан болгодог. | Эмэгтэй хүнээ дэмжих, түшихийн оронд сэтгэл санаа, бодлыг ойлгохгүй, ач холбогдол өгөхгүй байгаад гомддог. |
2009-06-17
Эрчүүдийн алдаанууд
Ерөнхийдөө эрчүүд хэрхэн харьцахаа "мэддэггүй" гэнэ дээ.
Subscribe to:
Post Comments (Atom)
5 comments:
би ч 2 дох алдааг нь гаргачаад байдымөө.. ууг нь хаанаас ч билээ бүсгүй хүнд битий зөвлөгөө өгчээ дуугай сонсчээ гэж уншиж байсан л даа.. тэрийгээ мартаал "засах" гээд байдагын.. :p
Зөвлөгөө хэрэггүй үед зөвлөх үнэхээр уур хүргэдэг.
Цовоод:
Алдаагаа ойлгож байна гэдэг нь засахын тэмдэг байх. хэхэх Би бүгдийг нь гаргаж байсан юм билээ. Харин засч чадаагүй байх...
Санал сэтгэгдлээ бичсэнд баярлалаа.
Undrakaд:
"Хүн хэлэхээс нааш, цаас чичихээс нааш" гэдэг байхаа. Зөвлөлгөө хэрэггүй үед зөвлөлгөө өгсөндөө уучлал хүсье. хэхэ
Баярлалаа. Мэдмээр юм байна :)
1, 2, 4 :)
Post a Comment