2009-04-08

Буулт үгүй нь хорвоо...

Магадгүй Монгол Улс нь НҮБ-ийн болон бусад улс орны хувьд ямарваа нэгэн асуудлаар тодорхой хэмжээгээр буулт хийнэ. Монгол Улсын Засгийн газар асуудал зохицуулах, шийдвэр гаргахдаа Олон Улсын валютын сан болон Дэлхийн банкны өмнө болон УИХ-ын өмнө буулт хийнэ. УИХ нь ард түмнийхээ өмнө буулт хийх учиртай (Манайд бол эсрэгээрээ уламжлал тогтсон) Улс төрийн намууд ард түмнийхээ хүсэлт, шаардлагад зохицуулан буулт хийнэ. Аж ахуй эрхлэгчид, компани, төрийн болон төрийн бус байгууллагууд Засгийн газрын өмнө буулт хийнэ. Ажилчид, албан хаагчид байгууллагадаа, байгууллагынхаа ахлах тушаалтнуудад буулт хийнэ. Хүн болгон гэр орондоо, үр хүүхдэдээ буулт хийнэ. Үр хүүхдүүд нь эцэг эхдээ буулт хийнэ... Буулт үгүй хорвоо гэж...

Огт маргаангүй, зөрчилгүй асуудал гэж үгүй. Тиймээс ч туйлын үнэн, туйлын буруу, эсвэл туйлын зөв% туйлын буруу гэсэн ойлголт байдаггүй гэх мэт. Тэгэхээр "алтан дундаж"-ийг барихын тулд тодорхой хэмжээгээр буулт хийх шаардлага гарна. Буулт хийгээгүй хүн байдаггүй байхаа гэж болном.

- Дайн тулааны үед бол буулт хийх нь муугаар бол урвалт, сайнаар хэлбэл тулаанаа зогсоохыг хэлдэг байх.

- Сонгуулийн хувьд бол ялагдсанаа, эсвэл ялсанаа хүлээн зөвшөөрөхийг...

- Улс төрийн хувьд бол зөвшилцөхийг хэлж магадгүй. Зөвшилцөнө гэдэг нь харилцан талууд бие биенийхээ шаардлага нөхцлийг тавиад тодорхой болзол дээр харилцан "тохиролцохыг" хийхийг хэлдэг болов уу даа...

- Тохиролцох гэснээс "тохиролцооны" гэх дэлгүүрүүд яадаг бэ? Яагаад гэвэл үнийн хувьд буулт хийдэг л учраас....

- Гэр бүлийн хувьд бол хоёр тал тас гэдэргээ дуугай болохыг, эсвэл бие биенийхээ үгийг дагаж сонсохыг хэлэх болов уу... Эсвэл нөгөө талууд буулт хийгээд "асуудлын дараах" харилцан секс хийхийг хэлдэг байж ч мэднэ :)

- Зөвхөн эрх танхи ч биш, бүхий л хүүхдүүдэд эцэг эхчүүд ямарваа нэгэн байдлаар буулт хийсэн, хийж, цаашдаа ч хийх байх. Авна авахгүй, тэгнэ тэгэхгүй гээд дэлгүүрт болон бусад үйлчилгээний газруудад тэрчлээд, хашгираад, уйлаад байх хүүхдээ аргадан буулт хийж байхыг харсан байлгүй л дээ....

- Ажил төрлийн хувьд бол ахлах тушаалтны өгсөн үүрэг даалгаврыг дуртай ч байсан дургүй ч байсан заавал хийж гүйцэтгэх нь нэгэн төрлийн буулт болой...


- Хүн болгон болсон болоогүй хууль, дүрмийн өмнө буулт хийнэ.

Өөр буултууд байвал?

No comments: