2008-12-28

Эмэгтэй хүний зан юм байх даа....I'm zаnyat....:)

Хэд хоног хүмүүс "баярлаад" завгүй байгаа байх. Монголдоо бол нээээг сайхааааан бужигнах юмсан...

Амьдрал баян юм болохоороо би энгийнээрээ, ганцаараа тэмдэглээд л... Дөрвөн пиво авсан охин аавыгаа "уулгахгүй" (уудаг хүн шиг бичиж байгаа биз) гээд 2-ийг нь "нуучихаж". Охиноо айлгаад аав нь энэ шөнө 2 пиво хайсаар байгаад унтахгүй нь дээ гэсэн. Бараг л "унтсангүй" дээ.... хэхэхэхэ Охины нуух миний олох хоёр яг таарсан. Аавыгаа "эрүүл саруул" байлгах гэж хичээж байгааг ойлгож байна л даа.. Томрох тусмаа ядаргаатай болох шинжтэй. хэхэ Эмэгтэй хүний төрөлхийн зан юм байх даа... Гэвч аавынхаа пивонуудыг нуух хэрэггүй. Аав нь хэрэгтэй үедээ, хэрэгтэй цагтаа пиво уудаг байхгүй юу...Ядаж байхад шинэ жил дөхөөд байхын хэхэхэ :))

Зүгээр яаж суухав, нэтээр хэн нэгэнд (монгол гэхгүйгээр) тус болох санаатай тэнд энд ганц хоёр зүйл оролдоод өөрийгөө busy хадгалаад байгаа. Хаана, хэрхэн гэдгийг нь хэдэн сарын дараа хэлнэ ээ... Ямар ч байсан хэн нэгэнд хэрэгтэй мэдээллийг өгчихсөн байна лээ... Өөртөө баярлаад байгаа. Англиар харьцаад хэн нэгэнд тус болно гэж бодож байсангүй. Гэхдээ одоо илчлэхгүй ээ, энэ нь "маш нууц" хэвээр үлдэг. хэхэ :) 4н сарын 1-ны өдөр илчилж ч магадгүй...

4 comments:

Жаагий said...

Шинэ оны мэнд. Аз жаргал, сайн сайхан, амжилт бүтээлийг хүсье!

Anonymous said...

Happy new year!!!

Chandmani said...

Жаагий-d...
Нэг цагийн өмнө энд шинэ он гарлаа. Эрүүл энх, хамгийн сайн сайхныг хүсье.

ZZZ-дээ...
ШИнэ оны мэндийг дэвшүүлээд чамд болон танай гэр бүл, аав ээж, дүү нарт хамгийн сайн сайхан болгоныг хүсэн ерөөе. Бид хоёр сайн...

www.gegeen.com said...

sar shine sxan l biz de. ub-d bga yu