2008-12-21

Санаа авсан нь...

Bill O'Reilly "A Bold Fresh Piece Of Humanity" гэдэг намтар номыг энд тэндээс нь тоншсоор байгаад бараг дуусчихсан...

Америкийн
FOXNEWS сувгийн "The O'Reilly Factor" show-ны хөтлөгч, нэрт шүүмжлэгч, ард түмний "элч төлөөлөгч", "маргагч"... Нилээн "ширүүхэн гар" байгаа. Түүний тухай мэдээллийг нэрээр нь гооглэдэж байгаад олоод уншаарай.

Тэрхүү номондоо мань эр өөрийнхөө намтар, амьдрал, үзэл бодол, туршлагынхаа тухай гээд л бараг бүхнийг хамж шимж байгаад тайлбар, жишээнд тулгуурлан дэлгэрэнгүй бичсэн байсан.

Номын 135 хуудаст:

...Энэрэнгүй, өглөгч сэтгэл нь ядуурлыг бууруулах шийдэл бус юм. Мөнгө хэрэгтэй байгаа хэн нэгэнд өчүүхэн тус хүргэж байгаагаараа тухайн "өглөгч"-ийн л сэтгэл баясаж буй хэрэг. Америкт ядуурлыг бууруулах арга бол энгийнээр хэлэхэд: "Сургуульд яв, мэдлэг боловсрол, дадал туршлагад суралц, тэгээд хэн нэгэн Таныг ажилд авахаар болтол маш идэвхтэй ажилла".

Манай нийгэмд (Америкт гэсэн утгаар), Америк хүн болгон энэхүү бололцоогоор хангагдсан. Янзан бүрийн шалтаг шалтгаан тавих бол "зайлаад өг"...

...Ингэлээ гээд зарим хүмүүс намайг буруушаагаад л, тэдний бодлоор ядуурал нь нийгмийн буруу юм байх аа...

..Хувь хүний өөрийнх нь хариуцлага гэдэг бол амьдралын жаргал баяслын түлхүүр...


гэжээ (утгаар нь монголчлов).

Юу бодогдож байхын?


3 comments:

Anonymous said...

sanal neg bnaa, minii huvid ...ezen hicheevel zaya hicheene...gedeg ih uchirtai ug sanagddag shuu.

Anonymous said...

blogni chini ungu uneheer taalagdaj bna, bi harin blogoo tur haah gesiin zaaj uguuch pls.

Chandmani said...

Mgljin-d: Blogoo bichij sergeeh bhaa gej naidaj bna...
Any-d:
Bi bas bus zasvar xiichixsen. ene ulam iluu taalagdah bahaa gej naidaj bna...

Naidvaraa gej....