2008-10-15

... Хямраад л...

Уг нь хэдэн өдрийн өмнөөс болж буй эдийн засаг, санхүүгийн хямралын талаар мэдээллүүдийг оруулахаар санаархаж байсан боловч хадуураад Монголын тоо баримт, үзүүлэлтүүд болоод төөрчихсөн. Энэ удаадаа төөрсөөр төөрсөөр төрөлдөө буцаж ирлээ....

Юуны өмнө хямралын гарал үүслийн талаар бичихийг оролдвол зүгээр байх гэж бодлоо. Кредит (зээлийн үйлчилгээ) үндсэн нэг шалтгаан нь . Америкчуудын дунд "өргүй" хүнийг олохгүй гэж үзэх нь олонтаа. Өртэй бөгөөд "баян" амьдарч болохыг эндхийн банк, санхүүгийн систем, үйлчилгээнээс ойлгож болно. Манайд "өртэй хүн өөдлөхгүй" гэдэг дээ....

Насанд хүрсэн хүн болгон кредит оноотой. Энэхүү оноо нь банк, санхүүгийн байгууллагад данс үүсгэн үйлчилгээ хүртэж эхэлнээс бодогдож эхлэх бөгөөд тухайн хүний тухайн үйлчилгээнд хамрагдаж буй байдал, үндсэндээ зээлийн төлөх чадвараас их хамаарна. Байгууллага, банк, санхүүгийн байгууллагаас нь хамааран кредит үнэлгээг хэд хэдэн хувилбараар тодорхойлно. Жишээ нь The "VantageScore" гэх үнэлгээ нь 501-990 оноонд багтана. Оноо сайн байх тусмаа кредит үнэлгээ сайтай. Кредит оноонд тулгуурлан банк, санхүүгийн байгууллага тухайн иргэнд олгох зээлийн хэмжээг тодорхойлдог. www.parade.com -д мэдээлэгдсэнээр Америкийн иргэд дунджаар 4-н кредит карттай бөгөөд одоогийн байдлаар Америкт кредит картнаас болж үүссэн өр (сүлжээ) ойролцоогоор дээд цэгтээ 1 триллион ам долларт хүрчээ. Америкийн дундаж өрхийн кредит картны өр 1990 онд 2966 ам $ байсан бол 2007 онд 9840$ хүртлээ өссөн байна...

Америкчууд бүгдээрээ өрөнд бас автсан уу гэвэл бас үгүй мэт. Өөр сайтанд дурьдсанаар (1998 он):
Фaкт 1: Ихэнх буюу Америкчуудын 55% кредит компаниудад сохор зоосны өргүй.
Фaкт 2: 20-н Америк тутмын 1 нь кредит картын хэтэрсэн өртэй.
Фaкт 3: Америкчуудын 25% нь кредит карт огт байхгүй.
Фaкт 4: Кредит карт хэрэглэгдчийн 56% хувь нь төлбөрөө цаг тухайд нь төлдөг бөгөөд үүний үр дүнд зээлийн нөхцөл нь нэмэгддэг. Үүний зэрэгцээ тухайн үйлчлүүлэгчийн кредитийн болон кредит ашиглах чадамж нь дээшилдэг байна.
Фaкт 5: Кредит карт хэрэглэгдчийн зөвхөн 6% хувь нь кредит өрөнд баригдсан бөгөөд тэдгээрийн 1 хувь нь өр нь 20000-аас давсан байдаг аж.

Мөн нэгэн сайтанд 2008 оны байдлаар: (http://www.hoffmanbrinker.com/credit-card-debt-statistics.html ) кредит карт, карттай холбоотой тоо баримтыг үзэж болно. Онцлон дурьдах нэгэн тоо бол 2007оын байдлаар өртнүүд $18.1 тэрбумыг өр хэтрүүлсэн хүү буюу өрийн төлбөрт төлсөн байна...Кредитын талаар товчхон тоо баримтууд иймэрхүү...

Kредит картыг түргэн хоолноос авахаас авахуулаад бүх л төрлийн бараа үйлчилгээ худалдан авахад ашигладаг...Ихэвчлэн сургалтын төлбөр, эрүүл мэндийн үйчилгээ, орон байр, машин, томоохон бараа бүтээгдэхүүнүүдэд зориулдаг...

Дээр дурьдсанчлан Америкчууд бараг л бүх нийтээрээ кредит дээр үндэслэн бараг л бүх бүтээгдэхүүн үйлчилгээг зээлээр худалдан авдаг. Цаг хугацааны эрхээр эдийн засгийн аажим бууралт бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээнд зарцуулагдсан зээлийн төлөгдөх бололцоог багасгасан. Кредитнээс улбаатай үүссэн Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн уналт нь хүчирхэг Америкийг банк, санхүүг хямралд орууллаа. Ерөнхийдөө бол үл хөдлөх хөрөнгө, байр байшинг зах зээлийн үнээс "хэтрүүлж" үнэлснээс банк, санхүүгийн байгууллагуудаас олгосон "найдваргүй" зээлийн хэмжээ ихэсч, хөрөнгө оруулалт багасч санхүүгийн байгууллагууд болон банкнуудын үйл ажиллагаа алдагдаж дампуурч эхэлсэн... Дампуурах дампууруулахдаа Америкийн томоохон банк, санхүүгийн байгууллагууд шүү...Хэдхэн хоногийн өмнө зарим банкнуудыг дампууруулахгүйн тулд банкнуудын тодорхой хувийг 250 тэрбум доллараар төр нь "худалдан" авлаа... Улс нь ядарсан цагт төр нь туслаад худалдан авах биш эсрэгээр хувьд өгч (хувьчлал гэхээсээ хуйвалдаан талдаа) байсан, үүнийхээ лайгаар Засгийн газар нь огцорч байсан түүх (Сэргээн босголтын банк) Монголд бий.

Энгийндээ, товчдоо бол нэг иймэрхүү...

Дахиад хэдэн хүчин зүйлс бий. Чадвал дараа бичье дээ...

No comments: