2008-10-13

Тодорхойгүй хугацаагаар "сааталд" орсон олон улсын хөгжлийн марафонд Монгол Улс хаагуур жирийж байна вэ?

....Хүмүүн төрөлхтөн аливаа зүйлийг ангилах дуртайг хэлэх үү, цусны бүлэг, удам судраасаа авахуулаад янзан бүрийг зүйлийг 1, 2, 3... гэхээс авахуулаад өчнөөн байдлаар дараалуулж ангилсан байдаг билээ. Ер нь дэлхийн улс орнуудыг эдийн засаг, нийгэм, улс төрийн үзүүлэлт, шалгууруудаас хамааран төрөл бүрээр ангилдаг бөгөөд түгээмэл "албан ёсны бус" ангилал нь "the First, the Second, the Third World". Ерөнхийдөө бол ядуу, хараат болон "дарангуйлагч" засаглалтай, эрх чөлөө хумигдмал, хэвлэлийн эрх чөлөө хаалттай улс орнуудыг Third World ангилалд, хуучин соц орнууд болон улс төрийн хувьд хараат байснаа тусгаар тогтносон улсууд Second World ангилалд, "капиталист", хөгжилтэй, үйлдвэржсэн орнууд, Америктай гайгүй харьцаатай орнууд First World ангилалд багтана гээд ойлгочихож болно. Дэлхийн 2-р дайны дараагаас ингэж хувааж иржээ. Манай Монгол Улсыг "Second World" ангилалд оруулдаг байна...

...Одоогийн эдийн засгийн хямралд хамгийн хүнд нэрвэгдэж болзошгүй хөгжиж буй 28н оронд Дэлхийн банк болон Олон улсын валютын сан, хөгжингүй орнууд тусламж, дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргаж байх шиг... Энэхүү ангилалд голдуу Африкийн орнууд багтсан бөгөөд юу ч гэсэн манай улс багтаагүй байх гэж тааварлалаа (мэдэхгүй ээ)...

... Дэлхийн банкны 2008 оны 9р сарын мэдээллээр Монгол Улс хүн амынхаа тоогоор 2007 оны байдлаар дэлхийн банкны гишүүн 185 болон нийт 209 улс орнуудаас 136-д ордог юм байна.... 2007 оны байдлаар 2,612 мянга гэж мэдээлсэн байна...

... Монгол Улс нь "East Asia and Pacific" буюу Зүүн Ази, Номхон далайн бүсийн орнуудад, "хөгжиж буй" (developing) тодотголд харьяалагдана....

... НҮБ-ийн 2007/2008 оны Хүний хөгжлийн илтгэлд дэлхийн 177 орнуудаас Монгол Улс 114-т жагссан байх юм. "Өндөр", "дундаж", "дорой" гэсэн ангиллуудын "дундаж" ангилалд Узбекстаны дараа, Гондурасын өмнө бараг л алтан дундуур нь давхиж байх юм...

...Насанд хүрэгчдийн буюу 15 болон түүнээс дээш насныхны анхан шатны боловсрол эзэмшилт нь 1995-2005 оны байдлаар 97,6 хувьтай.... Монголын минь олон улсын түвшинд үзүүлж байгаа хамгийн эерэг үзүүлэлт нь...

...Сorruption буюу бидний хэлдгээр хээл хахууль, авилгал, хүнд суртлын үзүүлэлтээр судалгаанд хамрагдсан дэлхий нийтийн 159 орнуудаас 2005 оны үзүүлэлтээрээ 86-д жагсав. 0.0-ээс 10 хүртэл (10 нь хамгийн цэвэр үзүүлэлт) үнэлгээнд Монгол Улс 3.0 авч "ноцтой" ангилалд ордог байна. Судалгаанд хамрагдсан орнуудын 3-ны 2 хувь нь 5-аас доош үнэлгээ авсан бөгөөд буурай болон хөгжиж буй улс орнууд corruption-д их автсан байдаг гэнэ дээ...

... Хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтүүдээр Олон улсын "Reporters Without Borders" ("Хил хязгааргүй сэтгүүлчид" гэж үгчилээд орчуулагдсаныг хувьдаа ойшоохгүй байгаа, утгаар нь орчуулж нэрлэвэл зүйтэй байх, мэргэжлийнх нь хүмүүс хийнэ байхаа) байгууллагын судалгаагаар дэлхийн 167 орнуудаас Монгол Улс 2005 онд 53-т жагсаж байсан бол 2007 оны 10-р сарын тайлангаар ухарч 169 орны 73-т орсон байна. Манай урд хөрш Хятад улс хэвлэлийн эрх чөлөө бараг л "хаалттай", хойд хөрш Орос орон хэвлэлийн эрх чөлөө "хүндрэлтэй" ангилалд ордог. Бид болохоор "асуудалтай" оронд багтаад орчин тойронтойгоо харьцуулбал арай дээгүүр давхиж яваа бололтой...

...2007 оны Дотоодын нийт бүтээгдэхүүний үзүүлэлтээрээ Монгол Улс Дэлхийн банкны судалгаагаар 187 улс орнуудаас (нийт 200 орчим) 139-д жагсав. Нилээн доогуур үзүүлэлт байгаа биз... Одоогийн олон улсын эдийн засгийн хямралт нөхцөл байдалд улам бүр дордох байх даа.... Мухар миний ойлгож байгаагаар бүх нийтийг хамарсан удаан хугацааны "сохор улс төржилт" нь манай улсын эдийн засагт хамгийн сөргөөр нөлөөлж байгаа... Олон Улсын Валютын сангийн судалгаагаар бас л тэр хавьцаа мөлхөж байна лээ...

...Дэлхийн Эдийн Засгийн Форумаас гаргадаг судалгаагаар Global Competitiveness Index буюу Дэлхийн Өрсөлдөх чадварын индексээр 2007-2008 оны судалгаанд хамрагдсан 137 орны 103-д орсон байна... Бид тийм өрсөлдөх чадваргүй, үхэр шиг гэж үү...

.. (үргэлжлүүлнэ)

.... Мэдлэгт дусал нэмэр гэдэг байх аа....

...Хөгжингүй (industrialized nations) буюу G7 (Group 7) хэмээгддэг Америк, Британи, Франц, Герман, Итали, Япон, Канад зэрэг улс орнуудын Сангийн сайд болон төв банкуудын удирдлагууд жилдээ хэд хэдэн удаа уулзан дэлхийн эдийн засгийн байдалд дүн шинжилгээ хийж, бодлого тодорхойлдог уламжлалтай билээ. Ер нь албан ёсны G7 уулзалт нь анх удаа 1976 онд зохиогдож байж. Одоогоор хямраад буй дэлхийн эдийн засгийг аврах талаар ярилцаж өөрсдийнхөө зүгээс бололцоотой бүхнийг хийхээр зөвлөлдсөөр... Бид "Их долоо" гэж албан ёсоор нэрлэдэг дээ... Өнгөрсөн долоо хоногт Вашингтон хотноо болсон их долоогийн "сангийн" зөвлөлгөөн дээр Дэлхийн банкны Ерөнхийлөгч ноён Роберт Золик хэлсэн үгэндээ "Их долоо"-г "хангалтгүй" байгааг дурьдаад "өргөтгөх санал" тавьсан байна...

....Бидний нэрлэдгээр "Их найм" буюу G8 (Group 8)-д Франц, Герман, Итали, Япон, Орос, Их Британи, Америк зэрэг улс орнуудын тэргүүлэгчид (жил бүр уламжлалт дээд хэмжээний уулзалт гэгддэг), зарим тохиолдолд сангийн сайд нар, гадаад хэргийн сайд нар, байгаль орчны сайд нар (тодорхой асуудлаар тусгай уулзалт, зөвлөлгөөн гэгддэг) зөвлөлдөн дэлхийн хөгжлийн бодлогыг тодорхойлдог. Заримдаа дээр нь O5 (Outreach Five) буюу Бразил, Хятад, Энэтхэг, Мексик, Өмнөд Африк зэрэг улсууд урилгаар оролцон санал өгдөг. Эдгээр 5-н улс нь олон улсын эдийн засгийн хөгжилд чухал нөлөөтэй, "үсрэнгүй хөгжиж" буй орнууд гэж зарим мэргэжилтнүүд үздэг бөгөөд 2008 оны 1-р сард Давост болсон Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтаар G8-ыг өргөтгөн G14 (http://www.globalpolicy.org/socecon/bwi-wto/index.htm#2008) болгох санал яригдсан байна. Хэрвээ "Их-14" болвол Хятад, Энэтхэг, Бразил, Мексик, Өмнөд Африк, Индонези зэрэг улсууд нэгдэх бололтой .... G8-ыг өргөтгөх санал дээр гишүүн орнуудаас Америк, Япон татгалзаад, Англи, Франц дэмжисхийгээд, бусад нь төвийг сахиж буй юм билээ....

....За одоо. G20 (Group 20)... Үйл ажиллагаа, зорилго нь ерөнхийдөө G7, G8-тай адилхан, өргөтгөсөн, "сайд" нарын түвшнийх, 1999 онд байгуулагдсан аж... Argentina, Australia, Brazil, Canada, China, France, Germany, India, Indonesia, Italy, Japan, Mexico, Russia, Saudi Arabia, South Africa, South Korea, Turkey, United Kingdom, United States, European Union зэрэг багтана.... Уг нь G33 (http://en.wikipedia.org/wiki/G33_(industrialized_countries)) байхаар төлөвлөж байсан боловч 20 болон тогтсон байна. Мөн "хөгжиж буй G33" (developing countries) гэсэн бүлэг байдаг бөгөөд энэхүү ангилалд Монгол Улс гишүүн нь юм байна...

No comments: