2008-09-27

Хөгшин азарга жороолно...

Миссийн тухай бичлэгээ үргэлжлүүлээд бичнэ гэж амалснаа санаж байна....
Эдгээр Монголын гэх миссүүд давгүй байж ч болох юм. Монгол орон миссэр дутаагүй, би ч дутаагүй. Хамгийн сайхан миссүүдтэй нь Монгол орон, тэгээд ч би миссээр дутаагүй... Гэхдээ..

Эдгээр миссүүдийн дэргэд миний миссүүд хамаагүй илүү гэж би хэлнэ ээ. Миний миссүүд мисс шиг миссүүд байсан. Залуудаа замбараагүйтэж явсан талаасаа биш сайхан миссүүдтэй учирч явсан талаасаа шүү дээ. Мисстэй амьдраагүй ч миссүүдтэй нь учирч...

Бид, тэр тусмаа эрчүүд миссүүдийг "нэгэн" нүдээр хардаг... Гэхдээ Монгол миссүүд Монголын миссүүд шиг харагдсангүй, Монголоо байг гэхэд надад миссээр харагдсангүй, үнэнээ хэлэхэд царай нь ч гэсэн Монголын мисс гэхээр хүүхнүүд биш байлаа. Мисс болох гэж байгаа бол мисс царайтай, биетэй бай гэж хэлэх гээд л байна л даа....

Ингээд дуусгая даа, тэгэхгүй бол хөгшин азарга жороолох гээд байна... хэхэ

No comments: