2008-07-03

Бохир улс төр болон хариуцлага....

Тайван замаар жагсаал цуглаан хийх улс төрийн тэмцлийн хэлбэрийг сонгочихоод түүнийгээ хариуцаж, жагсагчид, "сонирхогчдын" улмаар төрийн цагдаа болон ажлаа хийж буй төрийн болон бусад байгууллагын албан хаагчид, ер нь бол ард иргэдийнхээ аюулгүй байдлыг дээдэлж, хамгаалж чадаагүй "зохион байгуулагчид" нь хаана байна аа? Эрдэнэт хүний амь эрсдэн, хэдэн зуугаараа гэмтэж бэртэн, хэдэн зуугаараа баригдаж байхад нөгөө зохион байгуулсан улс төрчид нь хаана байна? Ард түмнийхээ соёлын, урлагийн түүхийн өв хөрөнгийг устган, түйвээн, дээрэмдэж байхад зохион байгуулагчид улс төрчид хаана байсан? Банк, олон нийтийн байгууллага, байшин савыг ухаж, тонож, шатааж байхад тэд хаана байсан? Байдаггүй ээ....

Байдаггүй ээ... Бохир улс төр... Болсон явдлын хариуцлагыг нь хүлээгээд өөрийгөө буруутгах чадвартай, чадалтай байх улс төрчид нь хаана байна?

Намынх нь байр, улмаар Монгол Улсын нэгэн үеийн түүх, архив бичиг баримтуудаа шатаалгасан Хувьсгалт нам буруутай гээд л яриад бичээд байдаг... Бид түүх, соёлынхоо нэгэн үеийг устгууллаа, бас устгалаа, бохир улс төрчид өө. Нэрээ дэвшүүлж улс орныхоо хөрөнгийг идэх гэж улайраад, сонгогдож чадаагүй дээ бүр түүх, соёлоо шатаадаг, эрдэнэт хүний аминд хүрдэг болсон байна, ичээч ээ... Яачихсан ичдэггүй, ухаангүй, шуналтай улс төрчид вэ! Шатаалгасан байшингууд, эвдлэгдсэн машинууд, устаж үгүй болсон урлагийн бүтээлүүд сонгуульд буруутан болоо юу?

Ц.Элбэгдорж ямар ч аргаар хамаагүй олонхи л болгож байгаад Ерөнхий сайд болох гээ юу? Ц.Элбэгдорж: "Ард түмэн сүүлийн найман жил бухимдсан бухимдлаа уржигдар л гаргасан нь тэр" гэсэн ярилцлага өгөөд эмнэлэг дээгүүр эргэсэн болж жүжиглээд явж байдаг. Ард иргэдийнхээ тайван, аюулгүй байдлыг хадгалах, хамгаалах үүрэг хүлээсэн Монгол Улсын Ерөнхий сайдаар ажилласан байсан, бүхэл бүтэн намын дарга хүн иймэрхүү хариуцлагагүй зүйл яриад, бичүүлээд, үйлдээд сууж байдаг. Хөөрхий дөө. Нэр нь нэгэнтээ цацагдаж байвал нийгэмээ элбэг орхидог дарга гуай юм даа... Одоо ийм байгаагаар нь бодвол Зоригийн алагдсан хэргийг тухайн үед Ерөнхий сайд байхдаа илрүүлж чадахгүйг ойлгож ядах юмгүй.

Бүгд Найрамдах намын туг далбааг барьсан залуучууд цацагдсан нэвтрүүлгүүдээр их гарч байсан. Нөгөө жагсаалын эхэнд нь очиж байсан Б.Жаргалсайхан хаана байна? Улс төр хийхдээ хариуцлагатай хийж сурах, бурах хэрэгтэй ш дээ. Хэдэн залуучуудын тархийг эргүүлээд, ухааныг "согтоогоод" өөрөө алга болчихсон.

Тэр Батзандан, Манлай ч гэл үү... Юун бат, юун манлай нар байхав дээ. Ер ийм л үр дагаврыг хүсэж, өөрийнхөө биш хүний амиар дэнчин тавиад "бидэнд хүч ирнэ тэгээд бид дахиад дайрна" гэж машин дээрээс чадлаараа хашгирч байсан байх. Энээ тэрээ хужаа гэхээр нь итгэдэггүй байсан юм. Одоо л харин хужаа нар юм байна гэдэгт итгэлээ. Намын байр луу дайрч, асуудлыг хурцатгасан этгээд бол тэр ув улаан зангиатай, костюмтэй "хужаа" залуу байна лээ. Олон ч бичлэгээс түүнийг нь харж болно. Тэр нөхөрт оногдох хариуцлагыг нь хүлээлгэх хэрэгтэй.

Үймээн самууны бичлэгүүдийг үзэхэд голдуу өсвөр насны, залуучууд хүүхдүүд байна лээ. Юуг амлаж, юуг өгч тэд нарын "зориг"-ийг бадраав гэдэг нь их сонин. Чингис энээ тэрээ гэж цээжээ дэлддэг, согтож шогтохоороо аймшиггүй зоригтон болцгоодог аймхай хүмүүс шүү дээ бид. Хэдэн хужаа нарт , бүлэг хүмүүст ганц нэгээрээ зодуулж дээрэлхүүлж байхдаа энэхүү зориг нь илэрдэг ч болоосой. Дээрэм тонуулын санаатай хийгдсэн жагсаал гэж ойлгогдсон... Сонгуулийнхаа шархыг банк, соёл урлагийнхаа дээжийг тонож түйвээж байж нөхөх гэсэн юм байх даа...

Бохир улс төр ба хариуцлагагүй байдлын тод илрэл...

Зарим нэгэн бодлоосоо:
- Манай цагдаа нар техник, тоног төхөөрөмжөө шинэчилж, иймэрхүү үймээн самууныг дарах чадвартай болох ёстой нь харагдлаа. Монголын цагдаад тулгарсан олон нийтийг хамарсан анхны үймээн самуун энэ байсан байх. Ганц нэгээрээ хийн болон бусад буугаар бууддаг биш ус цацдаг машинтай болгомоор юм билээ. Зохион байгуулалтаа ч гэсэн дээшлүүлмээр.
- Гал командын машиныг, хаагаад тэдэн рүү чулуу шидэцгээж байхдаа олон хүний амийг, эд хөрөнгийг аварч байсан, цаашид ч аврах аавын хэдхэн хүүгийхээ сэтгэлд монголчууд ёстой ус цацлаа даа. Тэд нар чинь биднийхээ төлөө гал халуун гал руу, утаа, аюул руу ордог юм шүү дээ. Гэтэл бид тэднийг ашиглахдаа ашиглаад, хаяхдаа хөсөр хаяж чадахаа харууллаа. Ард түмэн минь, улс төрчид минь гал командынхнаасаа албан ёсоор уучлал гуйгаасай даа...
- Манай төр засаг үймээн самууныг тухайн үед нь зогсоох, нам дарах чадвартай байх хэрэгтэй санагдлаа. Бүхэл бүтэн хэдэн цагийн турш хэдэн самуурагчид, согтуучууд дураараа байж чадаж байна ш дээ.

- Хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагааг хорих нь их зохисгүй хэрэг болсон. Ер нь дайны хажуугаар дажин гэж бүр сэтгүүлчид нь хүртэл бие биенийхээ тархи толгойг төмрөөр цохиж гэмтээн ёстой үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хаасан байна лээ.
- МАХН-ын архив нь намын байранд нь хадгалагддаг байх. Хэрвээ тэрхүү архивын бичиг баримтууд шатаж устсан бол Монголын нэг зууны түүх устаж алга болсонтой адил хэрэг. Энэхүү байдлаас сургамж авч архивын болон соёл урлагийн сонгодог бүтээлүүдийн хувийг цахим хэлбэрээр хадгалах хэрэгтэй юм шиг санагдлаа. Мөн үүнд урлагийн бүтээлүүд, ноотуудыг хамааруулж болох байх.


No comments: