GIRLFRIEND (REMIX)
By: Nsync f/Nelly
(Would you be my girlfriend
Nelly:
Uh, Ay, Ay
Uh, Would you be my girl?
Would you be my,
(Would you be my girlfriend?)
Uh, Ay, Yeah
Check it
He don't want you like I want you believe me boo I done told
He don't appreciate you, ma, I can tell by the way he hold you
He don't love you like I could love you
He don't squeeze you like I squeeze
I'll make your neck pop back and in fact I'll buckle your knees (hey)
Okay, baby what's it gon' take for you to be my lady (tell me right now)
I hear your friends say you should
Your parents tell you what's good
Your lil' sista' keep yellin' Nelly, I wish you would
But you hesitatin debatin' whether or not it's real
I ain't shootin game, boo, I'm just tellin you how I feel
I'm diggin everything about you
Your hips an' the way they sway
I hate to see you leave boo, but let us see ya all the way
I'll be your personal shrink boo I care what ya think
I bought the Bentely in pink cuz my dough ain't in sync
So tell ya man bye bye and tell him you're long (gone)
Ain't no needin' wait up you done found you another (home)
(woo)
Nsync:
I don't know why you care (why you thinkin' bout it mamma?)
He doesn't even know you're there (he ain't even payin' attention)
'Cause he don't love your eyes (no)
And he don't love your smile (no)
Girl you know that ain't fair (c'mon)
In the middle of the night
Is he gonna be by your side?
Or will he run and hide?
You don't know cause things ain't clear
And baby when you cry
Is he gonna stand by your side?
Does the man even know you're alive?
I got an idea
Why don't you be my girlfriend
I'll treat you good (I'll treat you good girl)
I know you hear your friends when they say you should
'Cause if you were my girlfriend
I'd be your shining star
The one to show you where you are
Girl you should be my girlfriend
Does he know what you feel (he know what you feel?)
Are you sure that it's real yeah (are you sure?)
Does he ease your mind (no)
Or does he break your stride?
Did you know that love could be a shield yeah
In the middle of the night (ohhh)
Is he gonna be by your side? (no no - no)
Or will he run and hide?
You don't know cause things ain't clear
And baby when you cry (ooohh)
Is he gonna stand by your side? (no no)
Does the man even know you're alive?
I got an idea (listen girl)
So won't you be my girlfriend (yeah yeah)
I'll treat you good (I'll treat you good girl)
I know you hear your friends when they say you should, baby
'Cause if you were my girlfriend (uh uh uh uh)
I'll be your shining star (I'd be the one to shine for ya, girl)
The one to show you where you are (Check it, ah ah ah ah ah ah)
Girl you should be my girlfriend
Nelly:
Need a fiance', cute as Beyonce,
Ghetto like Da Brat
Ready to scrap when I say
The talents of Alicia, my fault Ms. Keys
Take the hips off Trina
The lips off Eve
I put ya so high on a pedestal, it might make ya nose bleed
So much ice around ya ankles, and watch ya toes freeze
Whats wrong, ma? Ya man ain't brining ya joy?
Don't trip flip ya scrip to a country boy
Now c'mon
Ever since I saw your face
Nothing in my life has been the same
I walk around just saying your name
Without you my world would end, yeah
I've searched around this whole damn place
And everything says you were meant to be
My girlfriend... oh
(Hey girl)
Why don't you be my girlfriend (yeah)
I'll treat you good (uh)
I know you hear your friends when they say you should
(I know you hear your friends when they say you should)
'Cause if you were my girlfriend (my girlfriend)
I'd be your shining star (be your shining star yeahh)
The one to show you where you are
Girl you should be my girlfriend (you make my heart sing)
Ahh... (uh uh uh uh) you make my heart sing
Ahh... you make my heart sing
Ahh... (uh uh uh uh) my baby, baby, yeah you make my heart sing
Ahh... girl you should be my girlfriend (would you be my)
Girl you should be my girlfriend (would you be my girl)
Girl you should be my girlfriend (would you be my)
Girl you should be my girlfriend...
source: http://www.thelyricarchive.com/lyrics/girlfriend2.shtml
2008-07-30
N'Sync ft Nelly - Girlfriend
Товчхон...
Саруул ухаанд эрүүл бие оршино гэдэг байхаа...
Хүн өдөрт дунджаар 60,000 бодолд умбадаг бөгөөд тэдгээрийн 80 орчим хувь нь "сөрөг тал" руу хазайсан байдаг гэнэ. Энэ нь Таны биенд, эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлэхийг бодоод үз дээ.
Тэгэхээр ухаан санаагаа "саруул" байлган төрсөн биеэ эрүүл байлгацгаая.

2008-07-26
Нам гүн...
Охин айлд хүүхэд хараад (babysitting) би гэртээ ганцаараа хэд хонож байна... Айлын хүүхэд харахад охинд минь зовоод байх зүйлгүй ч, өөрөө "жоохон", бас эрх, аавын "шар" юм болохоороо гэрээ санаад байдаг бололтой. Гэртээ 2-уулахнаа байгаад бүр сурчихаж. Би охиноо их санаж. Хажууд ханьтай "үглээд" хөөрхөн байдаг юм. Аав ингэ тэг гэж хэлдэг ганц хүн гэртээ байхгүй болохоор гэр эл хуль оргиод, нам жим.. Хааяадаа унт гэж загнана гээч. Тэгсэн мөртлөө өөрөө унтахгүй нууцаар "чатлаад" л... Ядаж байхад залхуурсан уу, ганцаардсан уу юу ч байсан хоол хийж идмээргүй санагдахыг хэлэх үү.. Хоол хийж идээрэй гээд утсаар сургаалаа хайрлаж байна лээ охин минь. Аав нь өчигдөр бэлэн гоймондчихсон, өнөөдөр бургердчихсээн... Гэрт нам гүн...

2008-07-25
...гүй нь...
Нүдэнд минь үүл бүрхээд
Харагдахгүй нь...
Чихэнд минь салхи исгэрээд
Сонсогдохгүй нь...
Зүрхэнд минь зэрэглээ татаад
Мэдрэхгүй нь...
Сэтгэлд минь гуниг сүүдэрлээд
Хаширдаггүй ээ...
...гүй нь... (2 дахь хувилбар :)
Нүдэнд минь үүл бүрхээд
Харагдахгүй нь...
Чихэнд минь салхи исгэрээд
Сонсогдохгүй нь...
Зүрхэнд минь зэрэглээ татаад
Мэдрэхгүй нь...
Сэтгэлд минь бороо асгараад
Сэргэхгүй нь...
:)
Нүдэнд минь үүл бүрхээд
Харагдахгүй нь...
Чихэнд минь салхи исгэрээд
Сонсогдохгүй нь...
Зүрхэнд минь зэрэглээ татаад
Мэдрэхгүй нь...
Сэтгэлд минь гуниг сүүдэрлээд
Хаширдаггүй ээ...
...гүй нь... (2 дахь хувилбар :)
Нүдэнд минь үүл бүрхээд
Харагдахгүй нь...
Чихэнд минь салхи исгэрээд
Сонсогдохгүй нь...
Зүрхэнд минь зэрэглээ татаад
Мэдрэхгүй нь...
Сэтгэлд минь бороо асгараад
Сэргэхгүй нь...
:)
2008-07-21
Ж.Батзандангийн гэх захидлыг уншаад төрсөн бодол...
Эхний өгүүлбэрээсээ авахуулаад өөрийгөө өмгөөлөх арга замыг, шалтгааныг хайж байгаа бололтой. Ер нь "улс төрийн хэлмэгдүүлэлт , төрийн хүчирхийлэл" гэдгээ ямар утгаар ойлгож байгаа юм бол доо...
Улс төрд олигархиуд шургалсан уу гэвэл шургалсан, 92 оноос хойш шургалаад удаж байна. 1996 оны сонгуулиар бол хамгийн их шургалсан. Албан тушаалын гэмт хэрэгтнүүд гэж хэнийг хэлж байгаа юм бол?
Сонгууль будлиантай болсон уу? үгүй юу гэдгийг хэн нэгэн этгээд баримт нотолгоогүй шууд зарлан тунхагладаг асуудал биш. Сонгууль болгоны дараа л ялагдсан тал нь голдуу сонгууль будлиантай болсон гэж улигладаг нь заншил болоод удаж байна. Ард түмнийхээ сэтгэл зүйгээр тоглон, хэдий болтол "задгай амаар" ажил үйлсээ бүтээх гэсэн юм! Юуны төлөө Монгол Улс төр засаг, хууль хяналтын байгууллагуудтай юм!
"Иргэний нийгэм, шударга ёсны төлөө тэмцэж буй олон арван залуучуудад улс төрийн хилс, зохиомол хэрэг тулган хүлээлгэхээр улайран хөөцөлдөж эхэллээ" гэсэн нь үнэхээр оносонгүй. Монголчууд бид улс төр сонирхдогоороо, бүр сохроор сонирхдогоороо дэлхийд тэргүүлэх байх. Бүгдээрээ "улс төрчид" тул бүтээн байгуулах, ажил хийх хүнгүй болчихоод улс орон минь хөгжихгүй байна. Дандаа албан тушаал, суудлын төлөөх хэрүүл уруул, хов жив, урцалдаан, өрсөлдөөн, одоо бүр алалцаан болдог болж. Яагаад? Хөнгөн хийсвэрээр бодоод албан тушаал бол орлогын эх үүсвэр, бизнес болчихоод тэр л дээ. Үнэнчээр ажилаад бага ч гэсэн оногдсон цалингаа аваад ажиллахаасаа урьтаж яаж л түргэн, хямд хөлс хүчээр, хэрхэн молигодож амьдрах билээ гэсэн бодол хэн бүхний бодлыг эзэмдсэн. Боловсрол мэдлэгтэй, мэргэжилтэй, ухаантай даруухан болгон нь монголынхоо улс төрийн амьдралаас залхан, мөнгөгүйтэж хойш суугаад "өөрийгөө" л аваад явдаг байх. Харин одоо мэдлэг боловсрол, хүмүүжил, ёс суртахуун дорой, сургууль соёл завсардуулсан, зарим бүр "гэмт хэрэгтнүүд" байсан, хуурамч доктор, улс төрийн хоосон ухаантнууд шуналдаа хөтлөгдөн ард түмнээ "амаараа" хуурсаар улсын өмчийг идэх гэж улайрцгаах юм. Ард түмэн нь мэдсээр байж саналаа өгөөд, сонгоод, дараа нь амаа бариад толгойгоо газар шаачихна...
Эрдэнэт хүний амийг хөнөөн, соёл өвийнхөө дээдийг, улсийн болон байгууллагын өмч хөрөнгийг эвдлэн шатаан, түйвээн дээрэмдэж, төрийн албан хаагчдын гэмтээн
шархдуулан, нэг үгээр бол хуулиа зөрчсөнөө ариун үйлс гэх гээ юу? Овоо босгоогүй бол шаазгай юу гэж суухын... Иргэдийнхээ эсрэг биш хууль зөрчигчдийн эсрэг цагдаа, хүчний байгууллагынхан бололцоотой арга хэмжээг байгаа чадлаараа авсан гэж би бодож байна. Галт зэвсэг хэрэглэхийн тухайд бол сайн мэдэхгүй юм. Ер нь танхай этгээдүүд илүү хохирсон уу, хүчний байгууллагынхан илүү хохирсон уу? Иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг, улс орныхоо өмч хөрөнгийг хамгаалах үүрэг хүлээсэн цагдаа, хүчний байгууллага, түргэн тусламж, галынханыхаа эсрэг чулуу шидэн, дайрч довтлох нь улс орныхоо эсрэг үйлдэл болохоос иргэний нийгэм, шударга ёсны төлөө тэмцэл биш юм. Нэгэнт хууль зөрчсөн бол хэнбугай ч хуулиар дагуу зохих ёсны шийтгэлээ хүртэх хэрэгтэй. Тиймээс сөрөг хүчний удирдлагуудад болон иргэний нийгмийн зүтгэлтнүүдэд (зүтгэлтнүүд гэчихсэн байгаа юмаа бас) ял тулган хүлээлгэж, ямар ч аргаар хамаагүй тэднийг буруутгах зорилго тавин ажиллаж байгаа биш юм.
Батзандангийн бичсэн шиг "2008 оны долдугаар сарын 1-ний өдрийн жагсаал, цуглаан, үймээн самуун нь Монголын нийгэмд шударга ёс алдагдаж, ядуурал газар авч, иргэдийн бухимдал нэмэгдсэнээс үүдсэн мянга мянган жирийн иргэдийн тэмцэл" биш байсан гэж бодож байна. Амьдрал хүнд хэцүү байгааг мэдэж байна. Гэхдээ энэ жагсаал цуглаан нь хуулийн хүрээнд болсон бол хэн ч буруутгагдахгүй. Бид ч жагсаж цуглахдаа мэргэшээд сурчихсан, бүр дөжирчихсөн ард түмэн шүү дээ. Тэгээд ч мянга мянган иргэдийн тэмцэл биш байсан. Батзандан тэргүүтэй хэдэн зуун хууль зөрчигчид үймээн самуун хийж тэднийг нь бусдын мууд дуртай монголчууд үзэж сонирхсон хэрэг байх. "Эх орныхоо тусгаар тогтнол, үндэсний эв нэгдлийн эсрэг чиглэсэн ямар нэгэн зохион байгуулалттай, санаатай үйлдэл байгаагүй" гэж үү? Орчин үед тусгаар тогтнолоо дайн тулаан, эзлэн түрэмгийлэхээр алдахгүй, харин үймээн самуунаар алдана. Үндэсний эв нэгдлийн эсрэг байгаагүй гэж үү? Өөр үзэл бодол, итгэл үнэмшлийг гутаан доромжилж, дайрч давшлах нь эв нэгдлийн эсрэг үзэгдэл.
Ж.Батзандан нь "Зохион байгуулалттай санаатай үйлдэл байгаагүй гэдэгтээ итгэлтэй" байгаа юм билээ. Бусдын өмч хөрөнгө рүү дайрах, улайран тэмцэх нь өнгөрч. Улаан зангиатай залуу хамгийн түрүүнд олс бариад жагсан хаалга хөндөлсөн цагдаанууд руу хамгийн түрүүнд дайрч байгаа нь санаатай үйлдэл биш гэж үү. "Ардаас хүч ирнэ, тэгээд бид дариад дайрна" гээд хоолой мэдэн хашгирч бусдыг турхирч байгаагаас харахад зохион байгуулалтай байсан нь илт.
Цагдаагийн байгууллага зөвхөн эрх баригч нэг намын байр савыг хамгаалсан биш ард түмнээ, улсын өмч хөрөнгө, үзэл бодол, эв нэгдлийг хамгаалсан. Үймээн самууныг цагдаа нэг дэгдээгээгүй Батзандангуутнууд дэгдээсэн. Тэдний дэгдээсэн үймээн самууны улмаас олон хүний амь нас, эрүүл мэнд хохирсон байдаг. Намуудын тоог нь мэдэхгүй юм нилээн хэдэн жилийн өмнө 22 байсан. Одоо салж нийлээд 16 болсон байж магадгүй. Ер нь "Шинэ жилээр нэг салж, цагаан сараар гэрлэдэг", бас "сонгуулийн өмнө нэгдээд, албан тушаалын томилолтоосоо болж нэг салдаг" намуудтай улс шүү дээ манай улс. Харин Монгол Улсын хүн ам 2 сая 900 мянга орчим байх шүү.
“Онц байдлын тухай хууль”-ийг Монголын төр анх удаа хэрэглэсэн. Онц байдлын тухай хуулийн гол зорилго нь бас л иргэдээ хамгаалахад чиглэх ёстой гэдгийг Батзандан ухаарсан нт аштай юу. Онц байдал тогтоосноороо бид улсаа, иргэдээ хамгаалсан. Тэгээгүй бол юу болох байсныг төсөөлөхөд ч бэрх. Төр шаардлагатай цагт зохих арга хэмжээгээ авч буй нь тэр. Үймээн самууныг зогсоох Онц байдал тогтоосноор "дарангуйлал" тогтохгүй. “Онц байдлын тухай хууль”-д онц байдал тогтоосон үед иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад учирсан хохирлыг төр хариуцна гэж заасан байдгийг мэдээд Батзандангуутнууд зориудаар олон саяын улсын болон хувийн өмч хөрөнгө, соёлын өвийг түйвээж шатааж, устгаж эвдэлсэн байх нь ээ... Тэд төр хариуцах болоод галын болон түргэний машинуудыг эвдэлжээ дээ янз нь.
Батзандангуутнууд өөрсдийгөө сөрөг хүчин гэж ойлгоод бүр "итгэчихэж". Төр үймээн самууны хариуцлагыг сөрөг хүчинд тохох гээгүй хууль зөрчигдөд хүлээлгэх гэж байна. Энэ ч хуульд тодорхой биш юм аа гэхэд ямарваа нэгэн байдлаар заасан байгаа. Иймээс цагдаагийн хүчирхийлэл, Онц байдлын хуулийг буруу хэрэглэснээс үүдсэн хохирлыг ИХ нам ба түүний удирдлагууд, шударга ёсны төлөө тэмцсэн иргэдэд хүлээлгэх буй биш үймээн самуун дэгдээн хууль зөрчсөн этгээдүүдэд хариуцлагыг оноож байна.
Батзандан нь Иргэний нийгмийн зүтгэлтэн билүү? Тийм алдрыг хэн хайрласан юм бол? Харин ИХ намын даргын албыг хашдаг байх. Тиймээс намын дарга гуай болж буй үйл явцад улс төрийн хэлмэгдүүлэлт, Монгол төрийн хүчирхийлэл гэсэн утгаар биш улс төрийн эрүүлжилт, Монгол Төрийн хууль гэсэн утгаар ойлгох хэрэгтэй. Өөрийгөө бас Анандын Амартай бараг зүйрлэчихэж... Ухаан санаа, хүмүүжлийн тогтворгүй хүн улс төрд ороод амныхаа зоргоор хашгирч байдгийн жишээ энэ байна даа...
Энэ хүн бусдыг "айлгаж", амь насаараа дэнчин тавьж өөрийгөө хамгаалж буй болохоос Монголыг, монголын нийгмийг хамгаалаагүй. Амь насыг нь эрсдүүлэх эсэхээ Монгол төр минь мэдэх байлгүй дээ гээд энэхүү өөрийн бодлоо өндөрлөе.
Захидлыг доор орууллаа:
Батзандан "Ганц худаг"-ийн Урьдчилан хорих төвөөс захидал илгээлээ (222.120.156.36) 2008.07.22, 3:14 am:
——————————————————————————–
Ж.Батзандан “Ганц худаг”-ийн Урьдчилан хорих төвөөс захидал илгээлээ
Monday, July 21 @ 23:23:47 GMT+8
Долдугаар сарын 1-нд болсон үймээнд иргэдийг өдөөн турхирсан, бусдын эд хөрөнгийг түйвээхэд оролцсон гэх үндэслэлээр Иргэний хөдөлгөөний намын дарга Ж.Батзанданг яллагдагчаар татан шалгаж байгаа билээ. Тэрбээр “Ганц худаг” дахь урьдчилан хорих төвөөс захидал ирүүлснийг бид бүрэн эхээр нь нийтэлж байна.
Уг захидалд “21-р зууны Монголд улс төрийн хэлмэгдүүлэлт, төрийн хүчирхийлэл газар авч эхэллээ. Хийгээгүй хэргийнх нь төлөө улс төрийн шалтгаанаар олон зуун хүнийг хоморголон баривчилж, тарчлаан зовоож, ямар ч үндэслэлгүйгээр ял тулган хүлээлгэх явдал газар авсаар байна.
Ялангуяа улс төрд шургалсан олигархиуд, албан тушаалын гэмт хэрэгтнүүд эрх мэдэл, байр сууриа хадгалан үлдэхийн тулд сонгуулийг луйвардах, иргэдийг айлгаж сүрдүүлэх, иргэний нийгэм, шударга ёсны төлөө тэмцэж буй олон арван залуучуудад улс төрийн хилс, зохиомол хэрэг тулган хүлээлгэхээр улайран хөөцөлдөж эхэллээ.
Иргэдийнхээ эсрэг галт зэвсэг хэрэглэж олон хүний амь бие, эрүүл мэндэд хохирол учруулсан цагдаагийн байгууллагынхан өөрсдийн гэмт үйлдлээ нуун дарагдуулахын тулд сөрөг хүчний удирдлагуудад болон иргэний нийгмийн зүтгэлтнүүдэд ял тулган хүлээлгэж, ямар ч аргаар хамаагүй тэднийг буруутгах зорилго тавин ажиллаж байгаа нь тодорхой харагдаж байна. Тухайлбал, эрх зүйн чадамжгүй, оюуны хомсдолтой болон эрүүгийн онц хүнд, хүндэвтэр гэмт хэрэгтнүүдээс Иргэний хөдөлгөөний болон сөрөг хүчний удирдлагуудын талаар зохиомол мэдүүлэг гарган авч түүнийгээ хэвлэл, мэдээллээр цацах зэргээр хууль бус үйлдлүүд тасралтгүй хийсээр байна.
ИХ намын дарга, “Иргэний Эвсэл”-ийн ерөнхий зохицуулагчийн хувьд 2008 оны долдугаар сарын 1-ний өдрийн жагсаал, цуглаан, үймээн самуун нь Монголын нийгэмд шударга ёс алдагдаж, ядуурал газар авч, иргэдийн бухимдал нэмэгдсэнээс үүдсэн мянга мянган жирийн иргэдийн тэмцэл байсан гэж үздэг. Түүнээс бус эх орныхоо тусгаар тогтнол, үндэсний эв нэгдлийн эсрэг чиглэсэн ямар нэгэн зохион байгуулалттай, санаатай үйлдэл байгаагүй гэдэгт би итгэлтэй байна. Харамсалтай нь цагдаагийн байгууллага иргэдийнхээ амь бие, эрүүл мэндийг хамгаалах үндсэн үүргээ умартан эрх баригч нэг намын байр савыг хамгаалж, зэвсэг хэрэглэн цус урсгаснаас болж үймээн самуун дэгдэж олон хүний амь нас, эрүүл мэнд хохирсон байдаг.
Монгол Улсад 16 нам, хоёр сая 600 мянган иргэн бий. Иргэдээ биш намын байрыг хамгаалдаг, ард түмнээ биш улс төрчдийг хамгаалдаг эрүүл бус тогтолцоо, цагдаагийн хоцрогдсон сэтгэлгээ л үүссэн нөхцөл байдал, эмх замбараагүй байдлын гол буруутан нь болно.
Нөгөө талаас “Онц байдлын тухай хууль”-ийг Монголын төр анх удаа хэрэглэлээ. Онц байдлын тухай хуулийн гол зорилго нь бас л иргэдээ хамгаалахад чиглэх ёстой. Түүнээс биш онц байдлаар далимдуулан дарангуйлал тогтоох, иргэдийн үндсэн эрх, эрх чөлөөнд халдах эрх хэнд ч байхгүй. Тиймээс ч “Онц байдлын тухай хууль”-д онц байдал тогтоосон үед иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад учирсан хохирлыг төр хариуцна гэж заасан байдаг. Харин эрх мэдэлтнүүдийн хууль бус үйлдлийг эсэргүүцэж жагсаал цуглаанд оролцсон сөрөг хүчнүүд хариуцна гэсэн заалт байхгүй.
Иймээс цагдаагийн хүчирхийлэл, Онц байдлын хуулийг буруу хэрэглэснээс үүдсэн хохирлыг ИХ нам ба түүний удирдлагууд, шударга ёсны төлөө тэмцсэн иргэд хүлээх ёсгүй.
Өнөөдөр ИХ намын удирдлагуудыг Эрүүгийн хуулийн 177.2 гэсэн зүйл ангиар төрийн эсрэг гэмт хэрэгт яллагдагчаар татан “Ганц худаг”-т хорьж байна. Энэхүү зүйл анги нь 20-25 жил гянданд хорих, эсвэл цаазаар авах ялтай бөгөөд Монгол Улсын Эрүүгийн хуулийн хамгийн хүнд зүйл ангид тооцогддог ба 1937 оны хэлмэгдүүлэлтийн үеэр 40 гаруй мянган монгол хүний алтан амийг авч одсон зүйл ангиудын нэг юм.
“Зандалчлах” хэмээн нэрлэсэн энэхүү зүйл анги нь хөгжилтэй орнуудад террорист болон алан хядах үйл ажиллагаа зохион байгуулсан этгээдүүдэд хэрэглэгддэг. Үүнээс биш Үндсэн хуулийн дагуу эвлэлдэн нэгдэх эрхээ хэрэгжүүлсэн, иргэний нийгмийн зүтгэлтнүүдэд тулгадаг зүйл анги биш юм.
Аливаа гэмт хэрэгт обьектив, субьектив бүрэлдэхүүн гэж байдаг. Мөн санаа сэдэл, үйлдэл, учирсан хохирол гурвын хооронд зохистой учир шалтгааны холбоо ч гэж байдаг. Харин улс төрийн хэлмэгдүүлэлтээр хэн нэгнийг яллахад гэмт хэргийн бүрэлдэхүүнийг харгалзахаасаа илүү гэмт хэргийг тулган хүлээлгэдг, гэмт үйлдлийг ямар ч аргаар хамаагүй хэн нэгэнд тохдог Вишинскийн арга л хангалттай юм.
Өнөөдөр Монголын цагдаагийн байгууллага өөрийн үйлдсэн гэмт хэргээ нуун далдлах, МАХН сонгуулийн луйвраа халхавчлах, мартагнуулах зорилгоор эрх зүйн ямар ч үндэслэлгүйгээр ИХ намын удирдлагуудыг баривчлан цагдан хорьж, байцаан шийтгэж, ял тулгаж байгааг миний бие эрс эсэргүүцэж байна.
МАХН-ын үйлдсэн 1937, 1964 оны хэлмэгдүүлэлтийн хар толбо арилаагүй байхад улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртөж амиа алдсан иргэдийн ар гэр, үр хүүхэд, ач гуч нарынх нь шарх аниагүй байхад, хэлмэгдэгсэдийн урссан цус газрын хөрсөнд бүрэн шингээгүй байхад, тэдний сүнс тайван нойрсоогүй байхад 21-р зууны шинэ хэлмэгдүүлэлт, улс төрийн хүчирхийлэл МАХН-аас дахин гарч ирлээ.
Иймээс миний бие Иргэний нийгмийн зүтгэлтэн, ИХ намын даргын хувьд улс төрийн хэлмэгдүүлэлт, Монголын төрийн хүчирхийллийг эсэргүүцэж шударга ёсны төлөө алтан амиараа дэнчин тавьж тэмцэхээр энэхүү захидлыг бичиж байна. Яг энэ үед Монгол Улсын Ерөнхий сайд асан Анандын Амар хилс хэрэгт гүтгэгдэж цаазаар авахуулахын өмнө “Монгол төр өөрийнхөө төлөө зүтгэсэн хүнд хаалттай” гэж тэртээ 80-аад жилийн өмнө хэлсэн үг санаанд орж байна.
Иргэний хөдөлгөөнүүдийн тэмцэл нь Монгол оронд шударга ёсыг тогтоох, эх орондоо эрүүл нийгмийг байгуулах, товчоор хэлбэл, иргэнээ дээдэлдэг нийгмийг байгуулах явдал байлаа. Энэ бол мянга мянган эгэл жирийн монголчуудын хүсэл мөрөөдөл гэдэгт би итгэдэг. Энэ хүсэл мөрөөдлийг биелүүлэхийн төлөө, бидэнд хилсээр тулгаж байгаа ял, нийгмийн шударга бус байдлыг би өөрийн амь насаар дэнчин тавьж эсэргүүцэхээр шийдлээ. Миний эрүүл мэндийн байдал тааруу байна. Эмч нар, эмнэлгийн ажилтнууд энэхүү тэмцлийг эсэргүүцэж байгаа боловч миний бие эх орондоо шударга ёс тогтоосой, эгэл жирийн хүмүүсийн хүсэл мөрөөдөл биелдэг байгаасай, улс төрийн хэлмэгдүүлэлт дахин бүү давтагдаасай гэсэндээ өөрийн итгэл үнэмшлээр энэ шийдвэрийг гаргалаа.
Үхэх, сэхэхийн зааг дээр байгаа миний бие Монгол түмэндээ үнэнч явсан гэдгээ андгайлъя. Иргэний нийгэм, нийгмийн шударга ёсны төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж явсан гэдгээ илэрхийлье.
Монгол түмний минь заяа буян түших болтугай.
Жич: Миний амь нас эрсдэхэд “Ганц худаг”-ийн Урьдчилан хорих төвийн удирдлагууд болон надтай хамт тэмцэж явсан нөхдүүд, ар гэрийнхэн минь ямар ч буруугүй болно. Гагцхүү хилс хэрэг тулгаж буй цагдаагийн байгууллага, энэхүү хэргийг улс төржүүлэн бидэнд улс төрийн хавчлага, шахалт үзүүлж буй МАХН-ын өнөөгийн удирдлагууд буруутай.
Тодорхой хэлбэл, Хууль зүйн сайд Ц.Мөнх-Оргил, ЦЕГ-ын дарга Ч.Амарболд нар миний амь насыг хөнөөсөн хэрэгт шууд холбоотой гэдгийг мэдэгдье” гэжээ.
мэдээллийг: http://www.sonin.mn/2008/07/21/4792/

2008-07-20
Yahoo news уншиж байгаад 'The Dark Knight' нээлтийнхээ долоо хоногтоо (weekend шүү) хамгийн орлоготой киноны рекордыг нь эвдсэн гэдгийг мэдлээ...
Ер нь Америкт ирээд кино теарт охинтойгоо хамт үзсэн хамгийн анхны кино бол Batman байлаа.
Саяхны нэгэн орой 9н цаг болж байтал охин "ааваа 2-уулаа кино үзэх үү, шөнө дунд 00.01 цагт эхэлнэ" гэдэг юм байна. Ийм орой юу, ямар кино байдаг юм бэ гэтэл 'The Dark Knight' гээд Batman-ы үргэлжлэл киног хэлээд "Batman-ыг бид 2 анх ирээд хамтдаа үзэж байсан биздээ" гээд сануулав... Охин минь аавыгаа кинонд урьж байхад аав нь үгүй гэж яаж чадах билээ шууд л зөвшөөрлөө. Уг нь хамтдаа кино үзэх үү гэхээр аавтайгаа явахаасаа "ичээд" татгалүаад байдаг байхгүй юу...
Шөнө 23.30д гэрээс гарч зам дагуу явж байтал шөнө машины урсгал бас байна аа... Өмнөө байгаа хэдэн машиныг театрын зүг эргэх байх гэж охинтойгоо ярьж байтал бүгд л бие биенийгээ дагаад кинотеатрыг зүглэж байх юм. Бид ч дагаад... Очсон машины зогсоол нь дүүрэн тул их алсуур захад тавилаа...
Театр дотор байдаг танхимуудын билет эхнээсээ аваад зарагдаад дуусчихсан, сүүлийн 2 танхимын билетийг зарж байлаа. Ийм олон хүнтэй байхыг би ердөө харж байгаагүй. Batman-ы хувцсыг, малгайг өмссөн үзэгч хүртэл явж байлаа.
Кино 2 цаг 30 минут гарах байсан боловч ид дундаа тасраад хэдэн минут болсон тул бид гэртээ шөнийн 3н цаг өнгөрөөгөөд орж ирлээ. Өглөө 7д босох байсныг минь эс тооцвол ч...
Охинд минь таалагдсан. Надад ч гэсэн. Миний, бас охины минь хувьд шөнө театр үзсэн анхны кино минь байлаа...

2008-07-19
7-н сарын эхээр ДС явснаа оруулахаа "мартчихаж"...
ДС-д очоод хоёр хоносон. Сайхан явсаан... Наадмаар тааруулах гэхээр болж өгөхгүй байсан юм. Уг нь "монгол" наадмаа үзсэн бол сайхан л байх байсан байх. Гэхдээ зүгээрээ, наадамгүй 3н жилийг өнгөрөөгөөд бүр дасчихаж...
Охинтойгоо буудалд буугаад өдөрт нь ганц хоёр газруудаар орлоо. Уг нь тэнд монголчууд байраа "буудал" байдлаар хөлсөлдөг гэж сонсож байсан боловч надад таних хүн бараг байхгүй тул олж чадсангүй. Тэгээд ч урьдаас бэлдээгүй тул олдох ч боломж байсангүй. Хэрвээ буудалд буугаагүй тэгж зохицуулсан бол надад хямдралтай, монгол хүнд ашигтай байх байсан байхаа. Нөгөө талаас нь энэ удаад буудалд буун охиноо амьдралд сургахыг хичээсэн юм. Бас буудалд буухыг сургачих бодолтой. Тэгвэл ирээдүйд өөрт нь хэрэг болно. 5-н одтой буудалд бууж байсантайгаа харьцуулбал ч өөр л дөө, гэхдээ буудал бол буудал. Буудал гэснээс энд тэнд явах бол чадаж л байвал буудалд буухыг боддог. Зардал нь илүү тусах боловч хэн нэгэнд дараа болохгүйгээр байвал надад амар байдаг юм. Ер нь аав ээждээ ч, эгч дүү нартаа, хэнд ч дараа болохгүй өөрийгөө авч явж (зөв шүү дээ) чадаж байвал зөв гэж бодож явдаг. Буруу эсэхийг нь би өөрөө мэдэхгүй, гэхдээ надад бол зөв санагддаг...
Энэ удаад хуушуурдах сэтгэл төрөөгүй тул хуушуурдсангүй. Гэхдээ тэнд монгол хоолны газарт орох юмсан гэж бодож л явлаа.
Сайхан хүмүүстэй танилцаж, уулзсан...
"Нolocaust"-ын музейг охиныхоо захиалгаар үзэв. Өвөрдмөөр ч юм билээ. Дөрвөн давхар байшингийн үзмэрүүдээс хамгийн сүүлийн танхимд хүн гэж ямар аугаа болохыг үнэхээр биширлээ. Тэрхүү танхимд өөрийнхөө амь насаар дэнчин тавиад амь алдах, зодуур нүдүүр, тагнах турших гээд аюулыг сөрөн байж еврей хүмүүсийн амийг аварч байсан тухай зураг бүхий тайлбар бүхий үзүүлэн байсан. Бүгдийг нь харсны дараа ийнхүү эгэл жирийн, төрөл бүрийн мэргэжлийн, насны, үндэстний хүмүүсээс тийм их зориг, тэвчээр гарсан гэдгийг бодоод үнэхээр биширсэн... Би бүр тэнд танилцуулгуудыг уншаад л зогсмоор байлаа...
ДС-д баярын буудлага, шоуг үзэхээр явсан ухаантай. Даанч баярын хэд хоногт бороотой гэсэн тул зорилгоосоо ухраад замын дундаас өөр тийшээ хазайж нэг хоноод гэртээ ирсэн болно. Найзтайгаа хамт ганц шилийг хувааж, монгол дуунуудаа гитардан дуулж (уянгалуулж ;) шөнө дунд хүргээд унтаж амарсан....
Андуураагүй бол нийтдээ 1200 mile буюу 1931.2128 км давхисан байх ...

Эр хүн заавал амтлах ёстой эд гэнэ дээ...
1. "Хуримынх"
2. "Гэртээ ирснийх"
3. "Эвлэрлийн"
4. "Салах"
5. "Төрсөн өдрийнх "
6. "Анхных"
7. "Амралтынх"
8. "Хүүхэдтэй болох"
Бусад мэдээллүүдийг нь мэдээллийн эхээс нь уншаарай...
хэхэ "Туршлагаасаа" хуваалцах гэснээ болилоо... Эдгээр дээр "санамсаргүй", "тохиолдлын" гээд оруулчихвал ч... :)

мэдээллийн эх: http://www.menshealth.com/mhlists/best_sexual_experiences/
2008-07-16
Байлдаж тоглосон нь буюу Paintball Бага байхдаа Ардын эрхээр (мөн Үнэн, Засгийн газрын мэдээ, Пионерийн үнэн, орон нутгийн Урагшаа сонинууд) жанжин малгайдаж, янзан бүрийн бүс зүүж түүндээ хөнгөн цагаан (нугалаад) бууг зүүгээд гэр хашаагаа, хураагдсан түлээний ард нуугдан да-датаж явснаа санаж байна...
Жоохон томроод гэрийнхээ хоолны тогооны тагаар (нууцаар авчихаад) бамбай хийгээд гэр хорооллын хашаа болон хорооны байлдаануудад чулуун байлдаанд чавхтай, чавхгүй амжилттай байлдаж явжээ...
Сургуульд байхдаа цэрэгжилт гээд ангиараа жагсаад, ОП (хорт утааны эсрэг) цувыг өмсөөд, цэрэгжилтийн хичээлийн нормонд АКА-г задлан угсран, дайзыг нь сумлаж саад туулан хичээллэж байлаа.
Тарвага, чоно гээд ан авын сонирхолгүй тул ер нь явж байсангүй. Сургуулийн зуны амралтаар хөдөө нутагт амрахдаа ганц хоёр занга, хавх тавихыг оролдоод олсон амжилтгүй. Ажилд орсны дараа чонын авд явахад найз нар минь машин дотроос нүдээ бэлчээж байхад би унтаж л явсандаг
Дурсамжаа дуусгаад үндсэн сэдэвтээ:
Энэ жилийн шаварны гар бөмбөгний тэмцээнд эмэгтэй багийн гишүүн дутсанаар оролцож чадсангүй. Би бүр тоглохыг их хүсэж байсан боловч нэгэнт багт 2-3н эмэгтэй гишүүн заавал байх нөхцөлтэй тул яах ч арга байсангүй. Уг нь охиноо оруулаад тоглуулах гэсэн насны хязгаарт нь хүрдэггүй.
Тиймээс нэгэн найзынхаа санал болгосноор будган буугаар байлдаж тоглолоо. Бидний дөрвөн эрчүүд бидний хүүхдүүд нийлсэн 8-н "дайчид" болоод тусгай тоглолтын газар очоод бүхэл бүтэн 5-н цаг байлдлаа. Охиноо айх байх гэсэн харин ч буудаад байлдаад нөгөө Зоя (зөвлөлтийн партизан бүсгүй) болчихсон.
Биднийг тоглолтоо эхлэх цаг болоход бусад хүмүүс нийлэн нийт 20 гаран хүн байлдаанд оролцохоор болж нийт "дайчдыг" хоёр багт хуваан (санамсаргүй сонголтоор сонгосон 2 хүн сонголтыг хийн) тусгайлан садаа бартаа, халхавч, нуувч зассан модон доторхи бяцхан голтой байлдааны талбартаа эсрэг байраа эзлэн шүүгчийн өгсөн дохионы дагуу дайныг эхлээд буудалцана. Манайхны 8н дайчин нийтдээ 5000-н сумыг буудсан байгаа юм даа. Хүүхдүүд дайзаа цэнэглэхдээ асгасныг эс тооцвол ерөнхийдөө бүгдийг нь буудсан.
Шүүгч байлдаанд буудуулсан эсэхийг шүүж, бас цагийг тодорхойлно. Бас нэг "эмчтэй". Хэрвээ шархадсан гэж үзсэн тохиолдолд "эмч"-ийн зөвшөөрлийн дагуу үргэлжлүүлэн тоглох бололцоотой.
"Бэхлэлт буюу Fort" гэсэн хувилбарыг нь бас тоглож үзлээ. Нэгэн цайзыг 6-н дайчид хамгаалж бусад нь дайрна. Хамгаалах 6-н тоглогчийг 2 нь "runner буюу отон байлдагчид" бөгөөд үлдсэн 4 нь цайзнаасаа гарахгүй нөхцөлтэй. Охин минь ганцаараа эмэгтэй дайчин нь. Сүүлийн 2 тоглолтод нэг оюутан насны хүүхэн ирж хань болсон. Эмэгтэй гээд өрөвдөх, хайрлах зүйлгүй шууд л буудаж байлаа. Харин ч зарим онгироо эрчүүд нэг тал байж охиныг минь шоглоод ардаас нь буудаад хөхрүүлчихсэн. Нэг тоглолтонд би охинтойгоо эсрэг багт ороод толгойд нь буудаад тоглолтоос гаргачихсан. Аавыгаа буудаад, аав охиноо буудаад сүрхий байлдсан байгаа биз... :) Охиндоо онуулсан бол охин минь их онгирох байсан байх л даа. Даанч нуувчны ардаас зөвхөн хамгаалалтынх нь малгай цухуйгаад хэн байгааг нь мэдэх бараг бололцоогүй. Сайн харах гээд өндийхөөр бусад нь намайг буудчих гээд. Ер нь бол байндаа очоод хагарч будаж байгаагаараа өөр болохоос бусад нь бол "жинхэнэ" байлдаан байлаа... Хүүхдүүд "буудах" нь сайхан юм, буудуулах нь онцгүй юм аа гээд тоглолтын дараа үглээд байна лээ...
Буудуулахад өвддөг үү гэвэл өвдөнө. Харин хэдий хэмжээний зайнаас буудсанаас өвдөлт их хамаарна. 20-н feet-ээс буюу 6-н метрээс дотогш буудахыг хориглодог. Гэвч байлдаж байхад тэр зайг ухаарахгүй юм билээ хэхэ. Өөрөө буудуулахаасаа өмнө л онохоос өөр аргагүй. Ер нь бууны холын тусгалыг тоглолтын өмнө тааруулах ба биднийхийг ойролцоогоор 260-290 feet буюу 80-100 метрээр тохируулав.
Охин минь гарынхаа булчин дээр улаан толботой байсан одоо томроод хөхөрчихсөн. Би бөөрөн талдаа ойрын зайнаас нэг сайн авахуулсан. Багтаа ганцаараа үлдчихсэнээ мэдэхгүй их л идэвхтэй буудаж байсан хажуу талаас буудчихсан. Час хийгээд л явчихсан тэгээд л улаан толботой болсон. Одоо өнгө нь хувираад хөхөрч л байна. Охин бид хоёрын буудуулсныг хүн амьтан харчихаад пөөх, паах л гээд байгаа хэхэ. "Байлдаад" олсон шархыг одоо яахав дээ.
Дахин тоглоно оо. Охин минь ч тоглоно гээд байгаа. Найзууд болохоор зөвхөн эрчүүд тэгээд томчууд тусгай тоглоно гээд байгаа. Энэ удаагийн тоглолтонд гэнэдээд, халуун өдөр байсныг хэлэх үү бараг л нүцгэн шахуу байлдсан. Дараа бол хамгаалалтаа зузаатгана аа.
2008-07-12
Сайхан наадаарай...
Нутгаа их санаж байна...
Баян ходоод даагыг санаж байна...
Харсаар байхад начин хэрхэн төрдгийг :), хүчит бөхчүүдийнхээ дэвээг санаж байна... Найзынхаа дандаа давж байсныг санаж байна...
Цэнгэлдэхийнхээ хуушуурыг санаж байна...
Халуун наранд цэнгэлдэхээ тойроод хөлсөө гаргаад алхдагаа санаж байна...
Модны сүүдэрт суугаад шорлог иддэгээ санаж байна...
Бөхийн завсарлагаагаар хатан Туулынхаа хөвөөнд бие шарж тэлийдгээ санаж байна... Морь барианы газрын тоосонд дарагддагаа санаж байна...
Айраг уудгаа санаж байна...
Дүү нартаа дайлуулж цайлуулдгаа санаж байна :)
...
Монголоо санаж байна...

2008-07-10
2008-07-03
Бохир улс төр болон хариуцлага....
Тайван замаар жагсаал цуглаан хийх улс төрийн тэмцлийн хэлбэрийг сонгочихоод түүнийгээ хариуцаж, жагсагчид, "сонирхогчдын" улмаар төрийн цагдаа болон ажлаа хийж буй төрийн болон бусад байгууллагын албан хаагчид, ер нь бол ард иргэдийнхээ аюулгүй байдлыг дээдэлж, хамгаалж чадаагүй "зохион байгуулагчид" нь хаана байна аа? Эрдэнэт хүний амь эрсдэн, хэдэн зуугаараа гэмтэж бэртэн, хэдэн зуугаараа баригдаж байхад нөгөө зохион байгуулсан улс төрчид нь хаана байна? Ард түмнийхээ соёлын, урлагийн түүхийн өв хөрөнгийг устган, түйвээн, дээрэмдэж байхад зохион байгуулагчид улс төрчид хаана байсан? Банк, олон нийтийн байгууллага, байшин савыг ухаж, тонож, шатааж байхад тэд хаана байсан? Байдаггүй ээ....
Байдаггүй ээ... Бохир улс төр... Болсон явдлын хариуцлагыг нь хүлээгээд өөрийгөө буруутгах чадвартай, чадалтай байх улс төрчид нь хаана байна?
Намынх нь байр, улмаар Монгол Улсын нэгэн үеийн түүх, архив бичиг баримтуудаа шатаалгасан Хувьсгалт нам буруутай гээд л яриад бичээд байдаг... Бид түүх, соёлынхоо нэгэн үеийг устгууллаа, бас устгалаа, бохир улс төрчид өө. Нэрээ дэвшүүлж улс орныхоо хөрөнгийг идэх гэж улайраад, сонгогдож чадаагүй дээ бүр түүх, соёлоо шатаадаг, эрдэнэт хүний аминд хүрдэг болсон байна, ичээч ээ... Яачихсан ичдэггүй, ухаангүй, шуналтай улс төрчид вэ! Шатаалгасан байшингууд, эвдлэгдсэн машинууд, устаж үгүй болсон урлагийн бүтээлүүд сонгуульд буруутан болоо юу?
Ц.Элбэгдорж ямар ч аргаар хамаагүй олонхи л болгож байгаад Ерөнхий сайд болох гээ юу? Ц.Элбэгдорж: "Ард түмэн сүүлийн найман жил бухимдсан бухимдлаа уржигдар л гаргасан нь тэр" гэсэн ярилцлага өгөөд эмнэлэг дээгүүр эргэсэн болж жүжиглээд явж байдаг. Ард иргэдийнхээ тайван, аюулгүй байдлыг хадгалах, хамгаалах үүрэг хүлээсэн Монгол Улсын Ерөнхий сайдаар ажилласан байсан, бүхэл бүтэн намын дарга хүн иймэрхүү хариуцлагагүй зүйл яриад, бичүүлээд, үйлдээд сууж байдаг. Хөөрхий дөө. Нэр нь нэгэнтээ цацагдаж байвал нийгэмээ элбэг орхидог дарга гуай юм даа... Одоо ийм байгаагаар нь бодвол Зоригийн алагдсан хэргийг тухайн үед Ерөнхий сайд байхдаа илрүүлж чадахгүйг ойлгож ядах юмгүй.
Бүгд Найрамдах намын туг далбааг барьсан залуучууд цацагдсан нэвтрүүлгүүдээр их гарч байсан. Нөгөө жагсаалын эхэнд нь очиж байсан Б.Жаргалсайхан хаана байна? Улс төр хийхдээ хариуцлагатай хийж сурах, бурах хэрэгтэй ш дээ. Хэдэн залуучуудын тархийг эргүүлээд, ухааныг "согтоогоод" өөрөө алга болчихсон.
Тэр Батзандан, Манлай ч гэл үү... Юун бат, юун манлай нар байхав дээ. Ер ийм л үр дагаврыг хүсэж, өөрийнхөө биш хүний амиар дэнчин тавиад "бидэнд хүч ирнэ тэгээд бид дахиад дайрна" гэж машин дээрээс чадлаараа хашгирч байсан байх. Энээ тэрээ хужаа гэхээр нь итгэдэггүй байсан юм. Одоо л харин хужаа нар юм байна гэдэгт итгэлээ. Намын байр луу дайрч, асуудлыг хурцатгасан этгээд бол тэр ув улаан зангиатай, костюмтэй "хужаа" залуу байна лээ. Олон ч бичлэгээс түүнийг нь харж болно. Тэр нөхөрт оногдох хариуцлагыг нь хүлээлгэх хэрэгтэй.
Үймээн самууны бичлэгүүдийг үзэхэд голдуу өсвөр насны, залуучууд хүүхдүүд байна лээ. Юуг амлаж, юуг өгч тэд нарын "зориг"-ийг бадраав гэдэг нь их сонин. Чингис энээ тэрээ гэж цээжээ дэлддэг, согтож шогтохоороо аймшиггүй зоригтон болцгоодог аймхай хүмүүс шүү дээ бид. Хэдэн хужаа нарт , бүлэг хүмүүст ганц нэгээрээ зодуулж дээрэлхүүлж байхдаа энэхүү зориг нь илэрдэг ч болоосой. Дээрэм тонуулын санаатай хийгдсэн жагсаал гэж ойлгогдсон... Сонгуулийнхаа шархыг банк, соёл урлагийнхаа дээжийг тонож түйвээж байж нөхөх гэсэн юм байх даа...
Бохир улс төр ба хариуцлагагүй байдлын тод илрэл...
Зарим нэгэн бодлоосоо:
- Манай цагдаа нар техник, тоног төхөөрөмжөө шинэчилж, иймэрхүү үймээн самууныг дарах чадвартай болох ёстой нь харагдлаа. Монголын цагдаад тулгарсан олон нийтийг хамарсан анхны үймээн самуун энэ байсан байх. Ганц нэгээрээ хийн болон бусад буугаар бууддаг биш ус цацдаг машинтай болгомоор юм билээ. Зохион байгуулалтаа ч гэсэн дээшлүүлмээр.
- Гал командын машиныг, хаагаад тэдэн рүү чулуу шидэцгээж байхдаа олон хүний амийг, эд хөрөнгийг аварч байсан, цаашид ч аврах аавын хэдхэн хүүгийхээ сэтгэлд монголчууд ёстой ус цацлаа даа. Тэд нар чинь биднийхээ төлөө гал халуун гал руу, утаа, аюул руу ордог юм шүү дээ. Гэтэл бид тэднийг ашиглахдаа ашиглаад, хаяхдаа хөсөр хаяж чадахаа харууллаа. Ард түмэн минь, улс төрчид минь гал командынхнаасаа албан ёсоор уучлал гуйгаасай даа...
- Манай төр засаг үймээн самууныг тухайн үед нь зогсоох, нам дарах чадвартай байх хэрэгтэй санагдлаа. Бүхэл бүтэн хэдэн цагийн турш хэдэн самуурагчид, согтуучууд дураараа байж чадаж байна ш дээ.
- Хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагааг хорих нь их зохисгүй хэрэг болсон. Ер нь дайны хажуугаар дажин гэж бүр сэтгүүлчид нь хүртэл бие биенийхээ тархи толгойг төмрөөр цохиж гэмтээн ёстой үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хаасан байна лээ.
- МАХН-ын архив нь намын байранд нь хадгалагддаг байх. Хэрвээ тэрхүү архивын бичиг баримтууд шатаж устсан бол Монголын нэг зууны түүх устаж алга болсонтой адил хэрэг. Энэхүү байдлаас сургамж авч архивын болон соёл урлагийн сонгодог бүтээлүүдийн хувийг цахим хэлбэрээр хадгалах хэрэгтэй юм шиг санагдлаа. Мөн үүнд урлагийн бүтээлүүд, ноотуудыг хамааруулж болох байх.

Subscribe to:
Comments (Atom)