2008-06-24

Хоосон угтана гэдгийг мэдсээр байж санаатай, санаагүй хэн нэгэн рүү залгаад өөртөө уурлав....

Амьдрал яагаад нугачаатай байдаг юм бол доо? Тэр нугачаа, дов сондуулыг давах гэсээр байтал миний алхах чадвар буурчих, бүр хөл нугарачих юм.Эр хүн шиг, тэр тусмаа хайрласан хүн шиг байхыг ямар их эрмэлзэж хичээв ээ. Цаг хугацаа, өршөөх чадвар, ууртай уцаартай, ганцаардсан, зожигросон гээд янзан бүрийн даах чадвараа хадгалсаар өдийг хүртэл зүтгээд хариуд нь "хоосон" угтах шив дээ....

Хэндээ үнэнч байгаа юм болов оо ч гэж бодмоор... Мэдээж эр хүн гэгдэж яваагийнх зүгээр байгаагүй л байх...

Гол нь сэтгэл минь үнэнч царайлаад байгаад би өөртөө уурлаад байх юм... Зүгээр л хамаа намаагүй эр хүн шиг уулзаад, учраад, инээгээд, бас загнуулаад, хараалгаад явах нь илүү юм шиг ээ...


Би дов сондуулаас зайлсхийгээд алхаж чадна аа... Хоосныг дахиж хармааргүй, мэдэрмээргүй байна...

No comments: