2008-05-24

Охин минь надад гомдсон байхаа...

Өнөөдөр өглөө охин намайг сэрээгээд сургуульдаа хүргүүлэхэд нь өмссөн хувцсыг нь "цагаа олоогүй байна" гэж хэлээд солиулчихсан юм. Өдөржингөө л охин минь өөрийгөө зөвтгөсөн үг хаяад сүүлдээ би миний буруу юм болов уу гэж бодоод...
Бүр сүүлдээ тэсэлгүй охиндоо "аав нь цагтаа миний юбкатай найзтай" (найзуудтай шүү дээ хэхэ) байсан юм шүү гээд хэлчихлээ. Намайг ойлгоогүй надад гомдсоныг нь мэдээд л байгаа...

Өнөөдөр ялимгүй шиврээ бороотой, үүлтэй өдөр.. Охин минь өглөө цав цагаан миний юбка (би өөрөө авч өгсөн) өмсчихөж. Тэгээд л би хэлсэн хэрэг л дээ. Уг нь хувцас нь өөрт нь зохиод байгаа юм аа. Ээж нь цагтаа бас мини юбкатай, туранхай өндөр охин байсан юм. Тэр үе надад харагдсан гээд боддоо. Гэхдээ миний бодлоор өнөөдөр мини өмсөх өдөр биш байсан юм. Охиндоо учирлаад ойлгох шинж алга аа. Бүр сүүлдээ энд сургуулийн хүүхдүүдийн охидуудын өмссөн хувцсыг шүүмжилсэн хэрэгт унасан. Би ч тоохгүй "америк хүүхдүүд, охидууд маяг мэдэхгүй ээ" гээд авчихсан. Тэр нь үнэний хувьтай юм ш дээ.

Охин минь бараг сүүлдээ ямар хувцас өмсөхөө таниас асууж байхаас гэж авдаг байгаа. Охиндоо "дараа нартай өдөр өмсөх завшаан гарна аа" гээд хэлээд тайвшруулахыг оролдсон...

Охин минь нас биенд хүрээд аавыгаа яагаад ингэж аашилсныг ойлгох байхаа гэж найдаж байна...

No comments: