2008-05-12

Нойргүй хонох нэгэн шөнө....

Missed call 7 удаа болсныг мэдсэнгүй. Гэтэл Монголоос бага охин минь утасдаж байж...

Сая охин минь утасдаад "өвдсөн байгаа, халуураад, толгой өвдөөд байна" гэлээ. Охиноо өрөвдөөд байх юм. Монголд (Хятадаас дамжсан) гарсан "Энтеровирус-71" гэдгийг нь тусчихаагүй байгаасай л гэж залбирч байна. Ээжийг нь загнаад хүүхэд хаагуур дагуулж явсан юм бол гээд хэлчихлээ. Хажууд нь байгаа түүнд хэцүү л байгаа байх. Байгаа байдал минь л дээ. Өнөөдөр уг нь энд ээжүүдийн өдөр.. Гэтэл би ээжийг нь загнаж суудаг. Сургууль, гэр хоёрын хооронд байдаг охин минь өвчин хүртээд байхаар би хамгийн түрүүнд ээжийг нь буруутгана биздээ...
Охин минь янзан бүрийн өвчин тусаагүй л байгаасай... Охиндоо "эмчид үзүүлээд тэд нар эмчилнэ ээ" гэж хэлтэл уйлчихлаа...

Охиныгоо уйлуулмааргүй байна аа... Охиныгоо уйлуулж байснаас би зовж байсан нь дээр...

Бурхан минь, "охиныг минь битгий зовоогооч, уйлуулаач" гэж л өөрийгөө сөгдүүлээд, хэвтүүлээд, өвчлүүлээд ч хамаагүй гуймаар байна...Англиар ярьдаг бурханд, please, if you want, take me,please just take my life...Монголоор ярьдаг Бурханд, хэрвээ хүсвэл намайг ав, миний амь насыг ав. Хэрвээ оросоор ярьдаг бол пожалуйста, если хочешь забери меня, возьмите мою жизнь....If God speak in Arabian تأخذ في حياتي
If God speaks in Frech, prenez ma vie...
If God knows German, nehmen Sie mein Leben...

Охиныхоо хажууд байж чадаагүйдээ охиноосоо л уучлал хүсье...Муу аавыгаа уучлаарай. Хэрэгтэй цагт нь аав нь хэзээ ч яваад очино оо... Believe me, I will be there for you when you need me...

No comments: