2008-03-28

Хууль гууль биш буюу шүүгдэх нь "хэлмэгдэл" биш....

Шинэчлэгдсэн "sonin.mn"-ы мэдээлэл уншиж байгаад дуучин Лхагвасүрэнт хамаарч буй гэмт хэргийг өмгөөлж буй өмгөөлөгчийн өгсөн ярилцлагыг уншлаа. Их "сонин" ярилцлага байна лээ. Өмгөөлөгч хүн хуулийн мэдлэгтэй л байх ёстойсон. Сэтгэл зүйгээр нөлөөлөх гэж хичээж буйг ойлгож л байна. Гэхдээ...Миний бодлоор бол "жинхэнэ" өмгөөлөгч бол энэ тэр хуулийн энэ тэр заалтын дагуу, ийм баримт, нотолгооны дагуу, эсвэл энэ хуулийн энэ заалтанд зааснаар тэр гэмт хэргийг оногдуулах гэж байгаа баримт нотолгоогүй бол тодорхой ял төлөвлөхгүй гээд ярих ёстой санагдлаа. Яриа, ярицлагаар хуулийг зөөллөхгүй шүү дээ. Хэлмэгдүүлэх гэж байна, би зөвлөсөн ч гэх шиг. Энэ ярилцлагыг уншигч хэн болгон хүн чанараа алдаагүй байх гэж найдаж байна. Би ч гэсэн өөрийгөө.... Байнга сонсдог Монголынхоо хэдэн дуучныхаа дээдийг шоронд, тэр тусмаа хатуу дэглэмтэй оруулаад байхыг хүсэхгүй байгаа нь мэдээж. Манай шорон гэдэг "там"..Тамыг "шорон" буюу хүн "хүмүүждэг" болгохсон...

Хууль бол хууль. Хууль бол "гууль" биш... Лхагвасүрэнд холбогдох хэргийн талаар блогтоо дээр үед асуугаад яачихсан юм бол гээд утгатай зүйл биччихсэн чинь чи өөрийгөө хичээ гээд сэтгэгдлүүдээр загнаад эхэлж байсныг сая саналаа..

Хэдий болтол юм болгонд хэлмэгдүүлэлтийг "ашиглах" вэ дээ... Хэлмэгдүүлэлт нь манай улсын түүхэнд, хэн нэгний амьдралд хар толботой гэдэг нь ойлгомжтой боловч хэзээ, хаана, яаж холбож, харьцуулахаа бодож баймаарсан... Сонгуулийн сурталчилгаа, гэмт хэрэг шүүх, хүмүүсийн сэтгэл санааг эргүүлэхэд ашигладаг байдлаа болихсон...

Хэрвээ алдаатай шийдвэр гаргаж шүүсэн бол энэ нь хэлмэгдүүлэлтийн нэгэн хэлбэр болох байх. Энэ талаас нь бодохоор, шүүхийн, цаашлуулбал хуулийн буруу. Тэгэхээр эдгээрийг өөрчлөх хэрэгтэй. Өөрчлөх гэдгийг ардчилах, өөрчлөлт оруулах гээд бодож болох байх. Харин тэр болгоноо цаг алдахгүй шийдвэрлэх хэрэгтэй санагдана...

За, учир нь ойлгогдохгүй зүйл биччих шиг боллоо. Нэг өгүүлбэрээр бичвэл "хуулиа, хуульчдаа цэгцлэе" л гэсэн юм...



No comments: