2008-03-23

Үзэн ядалт....
Үзэн ядалт бол хэзээ ч байдаг сэтгэлийн илрэл. Үзэн ядахыг мэдэрч, харж, өөгшүүлж, ямар нэгэн байдлаар эсвэл тэр чигээрээ учир холбоотой болсон гээд ямар ч байсан бид түүнийг үгүйсгэж чадахгүй. Үзэн ядалтыг үгүйсгэснээр байдлыг улам хүндрүүлнэ.

Үзэн ядалтанд юу хэрэгтэй вэ? Итгэл!


Нэгд. Хэн нэгнийг үзэн ядах нь олон учир шалтгаантай байж болно. Энэ нь өнгөний үзлээс авахуулаад хайраа алдах, санаандгүй тохиолдсон гуниг, зовлон юу ч байж ч болно. Үзэн ядалтыг "эрүүл" байдлаар дүгнэх анхны алхам бол та өөрөө юу эсвэл хэн нэгэн таныг үзэн ядаж байгааг тодорхойлох. Мэдлэг, бодлынхоо хүрээнд суралц, үзэн ядалт нь шийдвэр гаргахад туслахгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ нь сэтгэл зүйн энгийн нэгэн илрэл боловч аугаа, тийм ч их хүсмээр зүйл биш.

Хоёрт. Үзэн ядалт нь үзэн ядалтыг төрүүлдэг гэдгийг бүү мартаарай. Хүн болгон гомдлыг үүрч, тэр тусмаа амьдрал нь сайн сайхан байдаггүй ч бүгдээрээ үзэн ядалтыг өвөрлөөгүй байдаг гэдгийг хүлээн зөвшөөр. Та үзэн ядалтыг хянаж чадахгүй ч харин сэтгэлээ нээж болно. Дээрхийг хүлээн зөвшөөрөөд үгээ бодолтойхон шиг гаргаад, хүмүүнлэг байвал хүн таныг ойлгох болно. Хүмүүсийн харьцааг таахын аргагүй, түүнтэй адил үзэн ядах сэтгэлийг. Эргээд таньд бууж мэдэх тул болгоомжтой илэрхийл. Хэрцгий харьцаа нь өөрийг тань гомдоох үр дагаварт хүргэж мэднэ.

Гуравт. Хэн нэгэн таныг үзэн ядаад, оролдоод байвал нөхцөл байдлаас гарахыг хичээх эсвэл аргаа барагдвал туслалцаа хүс. Үзэн ядалтын эсрэг үзэн ядах сэтгэлийг бүү төрүүлээрэй. Үзэн ядалтыг үзэн ядалтаар хариулсны хэрэггүй, тэрхүү хар үүлэнд бүү авт. Хүн чанараа хадгалан өөрийнхөө сэтгэлийнхээ чадлыг харуулах хэрэгтэй. Үзэн ядалт нь үзэн ядалтыг төрүүлдэг гэдгийг дахин дахин сануулах нь зүйтэй байх. Энэ нь хэзээ ч дуусахгүй, утгагүй, хортой зүйл, түүгээр ч барахгүй шаардлагагүй эд, зүгээр л тайван амьсгалаад, зайлсхийхэд болно. Нөгөө талаас үзэн ядалтанд дарлуулсны хэрэггүй бөгөөд мөн бүү үгүйсгэ. Үзэн ядалтыг сэтгэлдээ тогтоон барих нь таны эрүүл мэндэд хүндрэл учруулж мэднэ шүү.


Ойлгосноороо монголчиллоо... Буруу бол залруулаад эндээс уншаарай...

No comments: