2008-02-19

Майдар Бурхан
Buddha Teaching: Right Thought. We are what we think. Clear and kind thoughts build good, strong characters.

Бурханы сургаал: Зөв бодол. Бид бодлоос бидний байдал хамаарна. (ямар бодолтой - тийм л байдалтай). Ариун, хүнлэг санаа бодол нь сайн сайхан, чадварлаг чанарыг бий болгоно.

зургийг www.gandan.mn-ээс
За тэгээд эерэг санаа бодол амьдралд хэрхэн нөлөөлдөг талаар нэгэн сонссон зүйлээ тоймлон бичье.
Бид яг л компьютер шиг: Зарим нь үе нь хуучирсан. Зарим нь шинэ. Зарим нь иж бүрэн тоноглогдсон. Зарим нь ухаж төнхүүлээд хоосорсон. Тэгсэн ч бүгдээрээ л адилхан компьютер.
Бүх компьютер анхандаа хурдтай, хүчтэй, ямарваа нэгэн программын гэмтэл, вирус байхгүй ёстой жинхэнэ оригоороо байдаг. Үйлдвэрлэгчээсээ хамаараад янзан бүрийн үзүүлэлттэй. "Гологдол" болон хуурамчаар ч үйлдвэрлэгдэж гарсан компьютерүүд бий. Хүмүүс ч үүнтэй мөн адил шүү...
Хамгийн үнэтэй, өндөр хүчин чадалтай компьютер байг л даа. Тэрхүү компьютерт суулгасан программуудаас хамаараад өнөөх хүчин чадал сайтай компьютер сул дорой үзүүлэлттэй компьютерээс удаан ажиллагаатай байх, тэр ч бүү хэл бүр ажиллахгүй байх тохиолдол олон. Яагаад гэвэл тэрхүү суулгасан программууд зөв зохистой ажиллаагүй хэрэг. Дээр нь төрөл бүрийг вирусээр халдварлачихсан. Үүнтэй адил хүн хэдий эрдэм боловсролтой, ухаантай, эд хөрөнгөтэй байсан ч "тархи" нь эерэг ажиллахгүй бол бусдаас доор орохын жишээтэй. Хэрхэн яаж тархи зөв цэнэглэх вэ гэвэл эерэг санаа, өөдрөг үзлийг бий болгох явдал гэнэ... Хэн суулгах вэ гэхээр компьютерт программууд зохиогчид зөв, тохирох программуудыг суулгадагтай адил хүмүүн Та өөрөө суулгах ёстой гэнэ... Хэрвээ хүчин чадал ихэдсэн, эсвэл багадсан программууд суулгавал тэр нь тухайн компьютерийн үзүүлэлтэнд таардаггүйтэй адил хүмүүн Та өөрөө л тархиа зөв цэнэглэхгүй бол Таны тархи зөв зохистой бодож дүгнэхгүй нь байна... Бас хэрэгтэй хэрэггүй программууд компьютерийн ажиллах байдлыг удаашруулдагтай адил хүмүүн Таны тархийг хэрэгтэй, хэрэггүй бодол санаа үргэлж самууруулж булингартуулдаг байна...
Нэг иймэрхүү санаа байсан... Өөр шашины лекц боловч санаа нь Бурханы шашины дээрх сургаалтай адил... Санаанд бууснаа бичиж орууллаа... Энэхүү санааг хэлсэн хүний лекцийг худалдан авч сонсох, уншихыг хүсвэл энд дараарай.

No comments: