2008-02-16

Дуучиддаа болон уран бүтээлчиддээ...

Бас ч үгүй хэдэн бичлэгүүдийг зөвшөөрөлгүй хуулж youtube-д оруулсных Монголынхоо студио-(дууд)-д болон дуучдад "зөвлөлгөө" маягийн хэдэн үг хэлчих үү!...

Юуны өмнө биднийгээ уран бүтээлээрээ тэжээгдэж байдаг, тэдэндээ баярлалаа гэх нь зүйтэй байх. Бид бүхэн Та нарынхаа хүчээр амьдарч, ажиллаж, мэдэрч, зүтгэж, сэтгэж байдаг юм шүү дээ. Гуньсан гутарсан, баярласан, жаргасан тэр бүгдийг Та нарынхаа уран бүтээлгүй төсөөлөх арга үгүй..

Тэгээд олон үгээр оршил хийгээд яахав, шууд л дараалуулаад бичье:

- Та бүхэн бичлэг (видео) хийхдээ аль болх энгийн бөгөөд өөрийн санаа, зохиомжийг гаргаж байгаач. Бидний оюун ухаан хуулбарлахаас өөр ажиллахаа больчихсон гэж үү!!Олон бичлэгүүд ямарваа нэгэн гадаадын бичлэгүүдийн хуулбар мэт байхаас сэргийлээч гэх гэсэн юм. Гадаад дууны бичлэгтэй ижил төстэй харагдаад, мэдрэгдээд байна.

-Та бүхэн өөрийн гэсэн вэбсайттай болооч. Тухайлбал, Хурдын дуунуудыг сонсох, татаж авах талаар хүсэлтүүд олон ирдэг. "Хурд" хамтлаг өөрийн сайттай болол доо. please.. Монголын топ хамтлаг сайтгүй хэр удаан явах юм бэ? Байгаа нэг нь үргэлжийн "төсөл" юм шиг... Хийвэл хийсэн шиг, хэрэгтэй зүйлдээ (сайттай байна гэдэг нь орчин үетэйгээ хөл нийлүүлж байгаан нэг хэлбэр) мөнгөө зарцуулаач та нар минь ...


- Сайттай болвол өөрийн гэсэн өнгө аясаа гаргаад "өөрийн" (зохиогчийн эрхээ эзэмшээд) бичлэгүүдээ оруулж бай л даа. Тэгвэл би энд нутгаа сурталчилах гээд зав цагаа, нервээ (яагаад гэвэл бичлэгүүд гадаадын эрхийг зөрчих ямарваа нэгэн зүйлгүй байгаасай гэж боддог) зарцуулаад суухгүй шүү дээ... Нэрийг нь бичээд яахав, нэгэн дуучны сайт эхлэл шатандаа байгаа боловч миний "хулгай"-гаар оруулсан бичлэгийг сайтандаа тавьчихаж. Би дургүйцээд татгалзаад байхгүй нь мэдээж ш дээ. Яагаад гэвэл тэр уран бүтээлчийн уран бүтээл, хийсэн ажил...Хуулийн цоорхойгоор л, эсвэл хуулийг зөрчөөд л би "оруулсан" хэрэг. Гэтэл миний youtubed оруулсан бичлэгээс өөрийн сайтандаа "видео" гээд оруулсан байх юм. Тэр нэгэн ТВ-ийн эсвэл нэтээс татаад оруулсан бичлэг чанарын шаардлага "хангахгүй" гэдэг нь ойлгомжтой шүү дээ...Хэрвээ Та "эзэмшиж" байгаад гаргаж яадаж байвал би зохих бичлэгүүдийг шууд "устганаа".. Дуучин уран бүтээлч Таны чин зориг мэдэж дээ :)

- Гадаадын дууны аяуудыг битгий хуулбарлаж бай. Дуучиддаа байна уу, эсвэл хөгжмийн зохиолчиддоо байна уу гэдгийг би мэдэхгүй. Олон дуунаас мэдэрсэн. "Камертон" давгүй хамтлаг. Дууны хоёр ч аянаас нэг биш гэдгийг мэдэрсэн. Хурдын дуунууд мөн адил...Шинэ үеийн "үглээ" хамтлагуудын талаар энд дурьдах ч юм биш. Ая нь гадаад дууных, үг нь монгол. Тэгтлээ бид сэтгэхээ больчихсон улс гэж үү л гэж асуумаар санагдах юм...(хэрвээ тийм биш бол миний буруу. Гэхдээ би төсөөтэй гэсэн жишээг аваад энэ блогтоо тавьж болно)

- Миний хэлж байгаагаар бичлэг буюу видео хийхдээ бас бус зүйлийг бодолцож баймаараа. Арийн фон, цаг хугацаа, өнгө үзэмж, дууны өнгө аяс гээд л. Монгол дуу солонгос бичлэг шиг болчихоод удаж байна ш дээ...Зарим нэг монгол дууны бичлэгийг үзэхээр л үхээд л, үрэгдээд л, эсвэл уйлаад л, унжаад л гэдэг шиг нэг тийм солонгос бичлэг шиг... Морио, Монголоо, байгалиа, Монгол зангаа гарга л даа, please. Бид чинь тэгж их уйлж унждаггүй улс шүү дээ. Бүр болохгүй бол бүхний өмнөө барьдаг Чингисээ гаргаач ээ. Миний, Таны, Бидний "Монгол" гаргах зүйлгүй улс биш биздээ...

Энэ удаадаа өндөрлөе дөө. Тэгэхгүй бол бичээд байсан уур ч, шар ч хүрэх шиг, нерв барагдах нь...


No comments: