2007-12-19

...Ханыг цаг ч, компьютерийн цаг ч 18 цаг дөхөж байлаа. Уг нь ажлын цаг дуусах дөхөж байдаг, мань эрийн ажил цаггүй, хэвийн үргэлжилдэг тул тэр талаар бодсон ч үгүй. Наад зах нь долоо хоногийн өмнө хийсэн хуваарийн дагуу ажил дуусах болоогүйг мань эр гадарлахын зэрэгцээ, илүү дутуу ажил ямар мундах биш тарах тухай бодол толгойд нь үл бууна. Гагцхүү эмх цэгцтэй бол хэдэн минутад бүх зүйлээ хумиад хурдан тарах боломжтойгоо мэдэж байв. Ажил дууслаа л бол уг эр ухасхийхэд хэзээд бэлэн мэт...

... Ажлын болон хувийн гээд гар, ширээний холилдсон хэдэн утаснаас Dilemma хангинав. Мань эр ч сурсан зангаараа дугаарыг нь харж товчийг нь дараад "Байна уу" гэлээ. Энэ удаа ажил нь 2 цагийн өмнө, тэр өдөртөө бол эртхэн тарсан найз нь "аргагүй" байдлын улмаас найз руугаа утас цохиж "түргэн тусламж" дуудаж байгаа нь энэ байв...

No comments: