Хамгийн хайртай хүүхэн минь миний хамгийн үзэн яддаг хүн байвал яах вэ?
Би бодоод ойлгохгүй байгаа. Өмнө нь ч ойлгох гээд чадаагүй, энд ирээд ч ойлгоогүй л явна...
Сайхан бие хаа, царай зүс, бүгдийг түүнд заяасан байдаг. Зан харьцааны хувьд миний бодож ойлгож, хүсэн хүлээдэг хүн биш юм шигээ... Бид хамтдаа жаргалтай байсан вм шиг.. Мөн зовлонтой ч байсан юм шиг... Таарахгүй хосууд гэж байдаг бол бид л байх. Таарахгүй "хосууд" аа гэж... Сайхантай нь сүүлэрч сайнтай нь сууна гэж "үнэн" үг бололтой дэг ээ...
Мартах гээд чадахгүй, мартаад ч нэмэргүй... Яаж ийм байгаад л сэтгэлдээ бодчих юм... Түүний дандаа сайхан талуудыг нь харах гэж хичээнэ... Гэтэл нөгөө тал нь давхиад л ороод ирнэ...
Ханьсаад жаргалтай байсан мөчүүд тархинд минь дандаа зоолттой.. Бас гунигтай байсан үед минь дандаа дагаастай...
Ер нь надад л учир нь байгаа юм болов уу даа... Шархтай явах хэцүү юм. Болохгүй бол "хамаа намаагүй" гаргаад сэтгэлээ тайвшруулахаас....
Дээр байгаа зургийг түүний фото зургийг хараад зурсан...
4 comments:
Угаасаа төгс зохицоно гэж байдаггүй юм болов уу. Тэгээд нөгөөгийнхөө сул талыг түүний сайн талаар нь дарж хардаг болчихвол тэгээд болоод байдаг юм болов уу гэж бодсон. Гэхдээ ч эмэгтэйчүүд ч сонин улс юм шиг байгаа юм.
Sanakae, chinii bodliig demjij bna aa... oilgohod xetsuu uls bololtoi dog shuu...
Yagaad oilgohod hetsuu gej. Gaigui sh dee, uul ni...
Ганаа_бж-dee...
medkui ee.. yamarch bsan nadad l xetsuu bdag um... ;)
Post a Comment