2007-11-20

Заримдаа юу ч ойлгохоо больчих юм...

Уг нь гайгүй ойлгоод байдаг гэж өөрийгөө боддог юм л даа. Тэгсэн нэг л бишээ. Нэг л биш...
Ажиллаад, үнэнчээр (үнэнчээр шүү) ажиллаад байвал хаана ч амьдраад байх боломжтой гэж ойлгож явдаг. Энд болж л байна. Тэгсэн нэг л биш ээ...


Би өөрөө ажиллаад, амьдраад байхад бусад маань намайг юу гэж боддогийг ойлгохгүй нилээн удаж байна. Монголд болохоор ажлын хэнхэг гэх. Гэтэл энд...

Би бас мөнгөний төлөө тэгж их үхдэггүй. Яахав, ажиллаад авбал миний хэрэг, ажиллахгүй амарвал бас л миний хэрэг. Тэгээд ч мөнгө хэзээ ч миний амьдралын гол зорилго байгаагүй. Яаж зохиуцуулаад явдаг юм бол гэж бодож магадгүй. Харин би өөрөө зохицуулах биш амьдрал минь зохицуулаад яваад ирсэн юм байна...
Мөнгөгүй болно гэж хэзээ ч айж байсангүй. Амьдралаа ганцаараа зохиохдоо ч мөнгөгүй байсан одоо ч мөнгөгүй. Мөнгийг зүгээр суугаад олдог хүн биш. Зүгээр суугаад авч чадахгүй хүн. Хаана ч ажилласан ажлаа үнэнч хийгээд хөлсөө аваад явчихна гэж боддог...
Мөнгө санхүү талаасаа биш гэвэл зан харьцаа минь болохгүй болчихсон юм болов уу гэж бодох юм. Энэ тал дээр би өөрөө өөрийгөө тайлбарлаад яахав дээ...

Монгол зан юм болов уу л гэж бодох юм... Нэг л биш ээ....

Бусадтай адилхан зантай биш болохоор тэгээд байгаа юм болов уу? Би өөрөө өөрийнхөөрөө байдаг. Ямар ч ажил хийж байсан (янзан бүрийн ажил шүү!) өөрөө өөрийнхөөрөө байгаад ирсэн. Аав ээжийн надад заяасан нандин бэлэг бол өөрөө өөрийнхөөрөө байх. Би бол би. Би бол өөр хэн ч би. Зовсон, жаргасан, ядарсан, уйдсан, гуньсан дандаа л өөрөө өөртөө, ганцаараа л байсан...

Хэн нэгэн намайг үзэн ядаад л...
Бас муулаад л.. Үнэн, худлаа яриад л... Энэ бичлэгийг уншиж байгаа гэж бодож байна. Мартах гэж ядаж байхад, зүгээр байхад хүн өдөөд байхын... Намайг муулаад, худлаа хэлээд хэнээс "үнэлгээ", дур ханамж авч байгааг би ойлгож байна. Нөгөө үнэлгээ өгч буй хүн ч гэсэн намайг муулуулаад үнэлгээгээ өгч байгаадаа сэтгэл нь "амарч" байгаа биздээ... Найзууд ба нохдууд гэж... "Хамгийн аюултай дайсан чинь чиний хамгийн дотно найз" гэж үнэн үг шүү... Тэр бүгдийг би эндээс зохицуулж чадахгүй л дээ. Гэхдээ мэдсэн байхад учиртай... Надтай дахин уулзахгүй, учрахгүй л юм шиг бодож явах юм даа...

Миний энэ блогийн сэжгийн дурсамжууд, сэдвүүд минь ээ гэж... Ингэж хэлэх "дайсан"-тай хүн дээ би. Хэн нэгэнд таалагдах гэж, магтагдах гэж, сайхан сэтгэгдэл төрүүлэх гэж энэ блогоо хөтлөөгүй. Энэ бол миний бодол, миний амьдрал... Хэн нэгэнд таалагдахгүй бол уншихгүй л бай л даа... Хэрвээ муулмаар, хараамаар, зүхмээр байвал хүссэнээрээ бол...Тэглээ гээд би яах ч үгүй, байж л байна шүү дээ...

Би өөрөө өөрийнхөөрөө л байдаг... Би найзтай ч, бас "дайсантай" ч... "Дайсантай" гээд "айгаад" бичихээ, бодохоо, сонсохоо, өөрийнхөөрөө байхаа больчихгүй ээ... Харин ч сайн талтай, "дайснууд" хааяадаа хүнд ухаарал хайрладаг...

5 comments:

byambaa said...

humuus muulj l bdgiin, hend heregtei gej tiim yum hiij yavdgiig medehgui.

namaig ch bas muuldag hun bdgiig medne, magtuulj bsn ni muuluulj bsnaasaa iluu deer gej uzdegiin. tsagaan hel am ni haraasaa iluu bdg gej sonsson.

doromjloh tusam ni doloon burhan od shig gyalalzah, tenger shig bhiig husdeg.

ergeed tedend muu sanadaggui, minii l ed es uhne, nadad muu energi irne,
sanaa sain bol zaya sain gej urgelj bodoj yavdag.

ta ch bas tedniig neeh toogood hereggui dee. tegj hun muulj amniihaa zugaag gargadag humuus l bj l bdgiin gej bodood l bj bh heregtei.


etssiin etsest mungund durgui hun gej bhgui sh dee. manaihan neeh mungund durgui hun bolj jujigledeg l yum. yas yuman deeree mungu heregtsee uchraas bugd l durlaj bgaa yum. medeej tahin shut gesen ug bish l dee.
mungu bh tsagtaa bj l bdg, bhgui uedee bhgui l bdg.

uudrug bgaarai, amjilt...

I.I said...

hamgiin suuliin muruudiig unshsan chini Dalai Lama-n "Daisnuudaasaa suraltsagtun" gedeg lecture sanaand orloo :-)

БЭ said...

taivshir daa and min, uuriinhuuruu l baina gedeg chin mash zuv. busdiig duuriaj holoo holdoogood yah yum be. tiimerhuu humuus baidag shdee haa saigui. tegehdee l sain naizud bol sain naiz heveeree l ulddeg yum bilee. daan ch tiim hun n hovor yum. harin ingej yarij yavdag humuus naizin toond ordogguid l baina. herev bur bolohgui bol blog oo haalttai bolgoj bolno shuu dee! Za amjilt! Chi shuu!

Anonymous said...

sain uu?

uu yaadiin yaadiin,humuus helj l baig,idsen eruu huvhairaad ,iduulsen but tsetsegleed l baidiim sht.

hamgiin sain naiz daisan bdag gej unen shuu,hamgiin sain naiz hamgiin ih zuil meddeg bolohooroo hamgiin aihtar daisan bdag aa gej.

yu ch bitgii bod uurtuu taalagdaj amidaryaa humuus ee


taniig hundetgesen E.Tsasjin

mind said...

Tiimee, Daisnuud uhaaral hairaldag, bas tevcheer, ooriigii oloh oilgoh uhaan. Tiimees "daisan" daa talarhah heregtei. Gehdee bayarlalaa ene ter geed guihgui l dee medeej. Gevch ene bol dotood setgeliin mash sain " bulchin changaruulah, uyan hatan bolgoh" dasgal yum daa hoo.
Bi ch ooroo ooriinhuuruu yavaad baihad bas l hachin yum bolood baidag yum. Huniig oor negend muulah gedeg minii hiih ajil bish ch uugeer goloo zogooj taashaal avagchid ergen toiron duuren baih yum hoorhii.