2007-10-10

Субботник - 3 (шүүмжлэл)

Хамгийн түрүүнд толгойд орж ирж байгаа нь байрны болон нөгөө хэлд амтай хэрүүлтэй уруултай сууц өмчлөгчдийн холбооноос хийгддэг ажлууд. Байрны мөнгөн дээр нэмэгдээд СӨХ сар болгон 2000 чбилүү зарим газар бүр 4000 ч билүү төгрөгийн хураамж авдаг. Сардаа байрныхандаа хийсэн ажлаа тайлагнадаг гэдэг боловч тэр нь ерөнхийдөө "но"-той байдаг. Оршин суугчид ч гэсэн тэрхүү "татвараа" өгөхдөө үнэхээр "гар татуу" байдаг. Нэгэнт "хуулиар" баталчихсан болохоор өгөхөөс өөр аргагүй, дээр нь СӨХ-өөс тухайн гэр бүлийг "дарамтлаад" л...

Сонгуулийн үеэр газар сайгүй субботникууд, "сайн санааны өдрүүд" өнжилгүй зохиогдоно. Зам засах, худаг шуудуу янзлах, үерийн шуудуу цэвэрлэх, энд тэндгүй ухсан нүхийг янзлах, хүүхдийн тоглоомын газар (аюулгүйн хамгаалалттай, хамгаалалтгүй) байгуулах, ахмадуудад зориулсан сандал ширээ засах, цэцэгжүүлэх, хайс хадаас засах, ус түгээх газар байгуулах энээ тэрээ гээд тэрхүү үйл ажиллагаанд тухайн дүүргийн, газрын оршин суугчид бус нэр дэвшигчийн "гарын" хүмүүс ажилладаг. Оршин суугчид нь "сонгогчид" гэдгээрээ айлган, нэр дэвшигч нь "санал" алдахгүй гэж хичээнэ. Гэрийнх нь дотрыг л цэвэрлэхээс бусдыг хийнэ дээ. Сонгогчиддоо амаож байгаад, сонгогчид нь санал тавьж байгаад л машин машинаар нь хог хаяна. Тэгсэн ч сонгуулийн өдрийн маргааш гэхэд л нөгөө цэвэрлэж байсан газар тэр чигээрээ хог болсон байх нь энүүхэнд. Учир нь нэр дэвшигч нь сонгогдсон, ялагдсан гэдгээс үл хамааран "амлалт" авахаа больж, сонгогчдын "нэр хүнд" унадагтай холбоотой... Дээр Дарханы өндөрт лифт тавьсан, авсан гээд бичиж байсан билээ. Тэр нь энэхүү сонгуулийн үеийн субботниктай холбоотой...

Хатан Туул, Чингэлтэй голын хөвөө эргээр хаягдсан хог, хаягдлыг Арслантай гүүрийн оюутны байрын хэдэн оюутнууд, бас Хан-Уул дүүрэгт байрлах зарим сургуулиудын оюутнуудаас аас өөр цэвэрлэх хүнгүй мэт. Тэднийг "дайчилдаг" учраас тэр л дээ. Тэрнээс бас сайн дураараа биш. Цэвэрлэсний маргааш нь дахиад л хог новшоор дүүрнэ. Учир нь хажууд нь янзан бүрийн хогийн цэгүүд их, дээр нь салхи, голын урсгал "тарьчихна". Хааяадаа Японоос ирсэн сайн дурынхан "цэвэрлэж" өгнө. Цэвэрлэж байгааг Монгол хүн хянаад л, бичээд л бас сүртэй шүү бид чинь..Саяхан Японд сурдаг Монгол оюутнууд цэвэрлэсэн байх. Тэгэхээр бидний орчин тойрныг "газар нутаг хэрэгтэй байгаа" япончууд арчилж байгаад дараа нь "авбал" хэн ч татгалзахгүй байхаа, учир нь тэд арчилж байсан юм чинь. Аль эсвэл улс орондоо "өртэй" болчихдог гадаадад сурч ажиллаж байгаа оюутнууд цэвэрлэж "өрөө" дарж байгаа мэт...

Азийн цагаан дагина Улаанбаатар маань хогийн цэг гэж Монголдоо төдийгүй дэлхийд алдартай. Нийслэлийнхээ салхин дээрээ хогийн цэгтэй. Хог нь шатахаар Улаанбаатар биш Утаатбаатар болчихно. Салхин дээр нь өөр нэг зүйл байдаг, гэхдээ түүнийг бичихгүй ээ. Ядуу амьдралтай хүүхдүүд хог түүж байгаа зураг Монголын сурталчилгаа, хандив тусламжийн мөнгө олох хэрэгсэл болоод хэдэн жил болж байна даа...

Зун, өвөлгүй гэр хорооллын бохир усны асуудал хүндрэнэ... Тухайн оршин суугч хашаанд нь ухах газар л байвал ухаад жорлонгоо бариад байхаас... Нийтийн бие засах газар гэж тоотой... Байгаа нь ямар байдалтай байдгийг хэлүүлэлтгүй мэдэж байгаа биздээ... Энэ талаар "бичилтгүй" ээ...

Дүүргээс ногоон хүлэмж, цэцэрлэг засч янзлаад арчилж байгаа тухай ажлынхаа тайланд үргэлж л дурьдана. Гэтэл тэрхүү тарьсан зүлэг ногоо нь байгалийн "хор хөнөөлийн" дагуу ургахгүй. Угаасаа ургадаггүй юм аа гээд ургуулна ч гэж зүтгэхгүй. Сардаа нэг бороо орж усалж өгвөл зүлгэнд бөөн баяр. Ургахгүй цэцэрлэг зүлгэндээ том том, өндөр өндөр, төмөр хашаа бариад "оршуулчихна". Хүмүүс даваад л, нүхлээд, тасдаад л...Явган хүний зам, гарцыг буруу хийгээд байдаг юм уу, эсвэл монголчууд заавал "нүүдэлчин" амьдралтай гэдгээ харуулах гэдэг юм уу, бүү мэд, заавал тусгай "замуудтай"... бас
эндээс...

Зам янзлах гэж сүр болно оо. Тэгээд заавал өдрийн цагаар янзлана, дээр нь төсөв нь мэдээж хүрэлцэхгүй тул дандаа "завсарлагаа"-тай. Хамгаалалт, анхааруулгын тэмдэг гэж ёстой "байхгүй"-тэй адил. Нүх ухчихаад тэр чигээр нь орхиод "харвал хараг, харахгүй бол хохь чинь" гэсэн байдалтай орхино. За нэг юм хийж дуусгалаа гэж бодохоор заавал нэг зүйлийг "дутуу" үлдээнэ. Бодвол хөлс цалингаа аавчихсан болохоор тэр байх л даа...

"Бүтээн байгуулалтын ажил" зохиогоод л сүрхий, гэрэл сүүдрэвч бариад л, автобусны зогсоолоо янзлаад л... Даанч тэдгээр нь урт насгүй. Бараг л маргааш нь нэгэн нөхрийн, хэн нэгний шийдвэрийн дагуу буулгана, сүйтгэнэ. Тэгээд бөөн маргаан. Хэн ч буруутай, хэн нь зөвийг хэн ч хэлж үл чадна. Зөвхөн л хэдэн тал болж маргалдаад, сониноор заргалдаад л, жагсаал цуглаан хийгээд, бараг өлсгөлөн зарлаад, улс төржөөд л байна, шүүх, хууль дүрэм, журам байхгүй мэт... Аль эсвэл газар нь хувьчлагдаад тэр чигээрээ "бүтээн байгуулалтын нүх" болон хувирч хэдэн жилийн нүүр үзнэ. Хааяадаа тэрхүү "нүх" нь хэрэгтэй ч юм шиг. Яагаад гэвэл бас бус хог, шавар усыг агуулаад бяцхан "бүтээн байгуулалтын хогийн" цэг болчихсон байх нь энүүхэнд ...

за ингээд дуусгая...


*Хийсэн, барьсан, бүтээсэн болгоныг үгүйсгээгүй шүү.

2 comments:

byambaa said...

hognii asuudal ch uneheer setgel zovooson asuudal shuu. humuus ni ch uhamsargui bna doo. bi mgl yavahdaa duugee neg togloigii ni ergetel zagnaj bj bilee. yugaa ch bilee dee mashinii tsonhoor gargaad shiddeg bgaa.

daraa jiliin songuuliar bas hog ni neg dald orood l neg il garaad l yavah bhdaa.

zam ene teriin asuudal ch dee. manaihan hudlaa tend end zam zasaad, bguulaad bna gedeg unendee yaadgiig heleh uu.
gadaad ornuudaas guilga guidag. manaih tanai neremjit zam zasah gej bui tul hanid ug geed l. tegeed teriigee ug "tom" hun uuruu hiij bgaa yum shig, uuriinhuu halaasnaas gargaj bgaa yum shig yariad sonin hevleld yariad bdg ni unen teneg.

neg iimerhuu.

bluefire said...

СӨХ одоо 10 гарсан шд, талх 650, мах 3000 хэдэн зуу, .....ааруул 4000,