2007-08-21

Ойрын үед...
Маргааш охины минь хичээл эхэлнэ. Хичээлийн шинэ жилийн нээлтийг зориулаад бид 2 TGI Friday-д орж steak-длаа. Охин минь одоо 10-р анги буюу sophomore. За энэ жилээс проблемүүд ч эхлэнэ дээ. Яагаад гэвэл энд ахлах сургуулийн банди нар охидыг урьж "хоолонд" ордог буюу prom-д нь уригдвал мань мэт нь будаа болно доо. Үнэтэй ганган, палааж өмсөөд будаж шунхдаад нэг бандийг дагаад гүйчихвэл ч баларлаа байна. хэхэ. Гэхдээ явбал явуулахаас өөр аргагүй болох байхаа...
Ойрын үеп манай хаалгын гадаа нэгэн "булчин" болсон хар банди эргэлдээд байдаг болсон. Заримдаа орой ажлаасаа ирэхэд охин тэрэнтэй хамт үүдэнд сууж угтдаг болсон. Нөгөө банди нь бас монголоор сайн байна уу гээд намайг сайн уу гэхээр "саин" гээд хариулаад байгаа. Бас намайгаа хөөргөөд "cool daddy" гээд дуудчихсан. Учир нь заримдаа би захаа босгочихдог юм л даа. хэхэ Охинд минь таалагдах гээд аавыг нь "өхөөрдөөд" энэ эрчүүдийн зан уу хэхэ. Гэхдээ би ч бас kоол аав байхдаа зүгээр байгаа шүү. Ер нь дажгүй аав байх юмсан л гэж бодож явдаг юм. Хөгширсөн болохоос үхээгүй байхаа тиймээ. аан бас охиноосоо юун банди болохыг асуусан чинь сургуулийнх нь бас нэг анги доогуур сурдаг хүү юм байна. томоотой л гэж байна лээ. хэхэ кэн мэдлээ, би ч гэсэн бас томоотой л байсан даа...
Нэг үе сэтгэл мияа байсан гээд илүү долоон юм бичсэн. Тэр үедээ л тийм л байсан л даа. Одоо ч гэсэн бас үлдэгдэл нь байгаа. Гэхдээ мияа байна гээд амьдралаа алдаж болохгүй биздээ. Мияа байлгахгүйг бодоод зүтгэж л байна. Одоо зүгээрээ амьдрал сайхан, амьдрах сайхан...

2 comments:

byambaa said...

medeej ohiniig ni nairah gej bgaa zaluus eej aaviig ni ehleed nairah hereg gardag bhaa.
manai eejid biton duuren jims, manai aavd tarvaganii mah avchirch ugnu gej manai muu eej aav 2iig ongirooj bsn yum dag manai nuhur...terend ni manai 2 huuruud ohinoo ugchihsun bhaa he he.

tiim shuu. baga zergiin setgel hyamrald buuj uguhgui ee. bi bas suuliin ued jaahan tiimhen l bna. ajlaa gej...

za tegeed hicheegeed baiy daa. 2uulaa.setgeliinhee miag ariltal.

Chandmani said...

hehe Byambaa, unshixag saixan blaa... :)