2007-07-04

Аялалынхаа түүхээс бичнэ гээд амлаад нилээн удсан байна... Бага багаар ч болов бичиж эхлэнээ...
Муу хүн хамгийн түрүүнд идсэнээ гэдэг байхаа... :)
Вашингтон ДС-д шөнөдөө нэгэн мотелд (hotel биш) очоод маргааш өглөө нь очсон газар бол нөгөө их хүслэн болсон Монгол Хоолны газар (Mongolian Barbecue) -таа очсон. Их хүссэн хуушуур буузаа авч идсэн. Монгол хүн хараад баярласан л даа. Дунд эргэм насны болон насархуу нэгэн эгч байсан. Хуушуураа ч авч идсэн. Амттай тос нь гоожоод л...
...Монголоороо яриад үйлчлүүлээд л...Би тэсэлгүй "Монгол хүмүүс их орж ирдэг үү" гэж асуулаа. Тэгсэн "үгүй дээ" гэж байх юм. Яагаад гэдгийн учрыг тэрхэн үедээ бодоод амжсан л даа. Одоо нуулгүй шууд хэлчихсэн нь дээр байх:. Уг нь сайн, чанартай хоолтой байсан бол орой нь цуйван ч юм уу, шөл ч юм уу захиалаад идэж болохоор байсан. Тэгсэн тийм бодол төрөөгүй. Хуушуур, буузыг дагаад байцааны болон төмсний салад дагалдсан боловч амт нь миний нөгөө тэсч ядан хүлээж байсан сэтгэлд минь хүрсэнгүй. Охинд болон надтай хамт хооллосон хүмүүсийн сэтгэлд ч бас хүрээгүйг энд дурьдах нь зүйтэй байх. Байхгүй мөртлөө голомтгой гэж бүү хэлээрэй. Нэг л амт нь өөр байсан. Аль эсвэл миний амтлах чанар ч дордсон байж болох талтай. Гэхдээ Монгол хоолны газар ажиллуулж байгаа нь сайхаан..
Ерөнхийдөө тэр орчин бэлэн мөнгөөр тооцоо хийдэг газрууд байсан. Би болохоор бэлэн мөнгө авч явдаггүй, картыг илүүд үздэг тул АТМ-ээс бэлэн мөнгө авч үйлчүүлэв...

No comments: