2007-07-15

Өчигдөр нөгөө шаврын гар бөмбөгөө тоглолоо. Өглөө 7.15-аас гэрээс гарч оройн 9 цагт гэрийн бараагаа эргэж харлаа. Бүхэл өдөржингөө шаварт хутгалдаж, наранд шарагдав. Нүүр, гарын бугуй хэсгээр наранд түлэгдсэнийг эс тооцвол бусад талаар сайхан байлаа...
Манай баг 10 гишүүнтэй бөгөөд 3-н эмэгтэй. Энд цаанаасаа нэг багт дор хаяж 2 эмэгтэй эсвэл эрэгтэй хүн байхаар нөхцөл тавьсан бид (надаас бусад нь) удтал хайсны эцэст 2 хүүхэн олсон юм. Тэгээгүй шаардлага хангаагүй гээд бол тоглож чадахгүй байв.
Энэхүү шаврын гар бөмбөгийн тэмцээний орлого нь "epilepsy" -тэй (нэгэн төрлийн өвчин бөгөөд монголоор би хэлж мэдэхгүй юмаа) тэмцэхэд хандивлагддаг юм. Ноднин жил 204 баг оролцож байсан бол энэ жил нэмэгдэн 217 баг оролцлоо. Гар бөмбөгийн тамирчид гэхээсээ илүү цагийг зугаатай, хөгжөөнтэй өнгөрөөх гэсэн хүмүүс байсан юм. Зарим нь бөмбөг яаж авахыг ч мэдэхгүй тоглож байсан гээд бодчих.
Би нэг өдрийг сайхан зугаатай өнгөрөөсөн. Бид 8 тоглож 2 хожигдон 6 хожсон. Хамгийн эхний тоглолтондоо хожигдсон. Тэгээд шавартаа дасаад гайгүй тоглож байгаад бөмбөг бөөрөнхий юм болохоороо хожигдуулчихлаа. Бид ямар ч байсан шилдэг 16 багт үлдсэн..
Миний түрүүлэх болов уу гэж бодож тоглолтыг нь үзэж байсан баг түрүүлсэн. Тэд үнэхээр сайн байсан. Шавар дотроос сугарч гараад үсэрч цохиод байгаа юм даа. Гэтэл миний хөл шаварт зоогдчихоод үсрэх битгий бараг урагшаа алхаж чадахгүй байсан билээ... :)
За олон үгээр, зарим зурагнуудыг толилуулъя...

1.бэлтгэл болон өглөө эрт


2. манайхан...


3. орчин тойрон...


4. тоглолтын хэсгүүдээс Posted by Picasa

*photos by Chandmani

No comments: