2007-07-11

"2005, 2006 оны Монгол Наадмаа Эргэн Дурсахуй"
Энэхүү 2005 оны наадмын бичлэгийг Монголоос "захиалж" авчруулаад дараа нь тодорхой хэмжээгээр багасган дуу нэмж оруулан youtube-д оруулсан билээ. Монгол наадмаа дэлхийд сурталчилж буй царай минь л дээ. Бид сурталчилахгүй, тэр тусмаа үнэгүй сурталчилахгүй бол, өөр хэн сурталчлах билээ...Би Монголоороо, Монгол наадмаараа бахархдаг....
Блогт минь энэ сард 39 орноос нөхдүүд зочилсон тул english-ээр бичлээ.

Mongolian National Holiday - Mongol Naadam -2005


Хэрвээ Та 2006 оны наадмын бөхийн барилдааны тоймыг эргэн дурсахыг хүсвэл MongolianWolf caйтад зочлоорой...

жич: нэг сонин зүйл, миний дургүй зүйл гэвэл: энэхүү болон бусад бичлэгт Бөхийн гол асарын дээд талд байгаа "Кука курортная" гэсэн ундааны сурталчилгааг хараад "эмзэглээд" байдаг юм. Хамгийн түрүүнд нүдэнд тусах, бичлэгт орох сурталчилгаагаа зөв, зохистой сонгомоор юм шигээ, орос, хятад, англи "зүйл" байх нь зохимжгүй дэг ээ. Ядахдаа "Монгол" нэртэй байлгамаар даа... Орос хүн хараад энэ чинь Монгол Улсын хамгийн том, үндэсний баяр наадмын сурталчилгаа нь гэсэн орос ундаа (үнэндээ шартсаны дараа уудаг гэдгээрээ алдаршсан ундаа) байна гэж харвал Монгол Улсыг минь юу гэж бодох вэ? тэртэй тэргүй 16 дахь гэж хэлэгддэг байсан дээр нь нэмээд ингээд байх нь зохисгүй....

No comments: