2007-04-25

Monolithic Nude by Pablo PicassoУг нь хайрлаад, харамлаад баймаар байдаг гэтэл....
Дээр нэг асуулт асуусан... Асуултанд хариулт өгсөн найз нартаа баярлалаа. Асуултад хариулсан хүмүүсийн ихэнх нь дургүйцдэг, уурладаг юм байна. Баярлах хүн цөөхөн бололтой. Юм болгон учиртай байдаг гэж боддог тул яагаад асуусан бэ гэдгээ бага боловч тайлбарлая.
Хүүхнүүд өөрсдийгөө сайхан гэж бодоод л зургаа авахуулдаг байх. Эрчүүд ч тэр сайхан хүүхэн зургаа авахуулаад, дурсгал гээд өгөхөд нь баярлан дуртай нь аргагүй авдаг. Хүүхэд байхад найзууддаа азтайгаа, хийморьтойгоо гайхуулаад л, нас нь яваад ирэхээр дотроо л баярлаад суудаг бололтой...
Би энхийн цагаан тагтаа биш гэдгээ дээр нэг хэлж байсан шиг санаж байна. Эр хүний амьдралд алдах, онохыг, жаргах, зовохыг алийн тэр гэхэв. Туг ч барина, тугал ч хариулна. Мөн сайнтай нь сууж, сайхантай нь сүүлэр гэж байдагдаа. Үүнтэй адил сайхныг нь, сайныг нь олно чиг, уулзана чиг, учрана чиг...
Хүүхнүүд муу, муухай байна гэж байхгүй, ямар нэгэн байдлаар сайн, сайхан шинж чанар агуулсан л байгаа. Тэрийг эрчүүдийн хурц мэлмий, мэргэн ухаан л мэдэх байх. Эрчүүдийг хэлэлцдэгээр, хүүхнүүдийг царай нь сайхан болохоор биенд нь но орчихдог. Бие нь сайхан болохоор царай нь но-той. Хоёулаа сайхан болохоор зан ааш нь но-той. Иймэрхүү байдлаар хүүхнүүдийг ямарваа нэгэн дутагдал бас дагалдана. Эдгээр нь эрчүүдэд ч мөн адил хамаарна. Бүх зүйл нот перфэктээ гэж.
Эрт урьд цагт нетээр хэсч яваад тухайн үедээ хамт амьдарч байсан найз хүүхнийхээ зургийг (андуураагүй л гэж боддог) хардаг юм байна. Амьдарч байсан юм чинь хайртай л байсан болж таарнаа даа. Сайхан ч хүүхэн. Найз хүүхнээ эхнэр гэхээсээ илүүтэйгээр хамтран амьдрагч буюу ХА гээд нэрлэчихсэн байсан. Би эхлээд зургийг хараад биш байх гэж бодсон ч, нүдэнд маань яах аргагүй л мөн харагдаад байхаар нь хэвлэж байгаад гэртээ очиж ХА-даа үзүүллээ. ХА маань зурган дээр шалдан энээ тэрээ биш л дээ. Гэхдээ шалдан хүүхнүүдийн зурган дотор, хамт байсан хүүхнүүд нь шалдан авахуулчихсан (миний бодлоор) байсанд миний дургүй хүрсэн юм. Энэ хэн бэ гээд асуусан. Тэгсэн "нэг хүүхний зураг л байна" гэдэг юм байна. Чамтай адилхан хүүхэн байгаа биз гэтэл өөр байна гэдэг юм байна. Би ч аан гээд өнгөрсөн. Дургүй хүрээд миний хүүхэн, ирээдүйн хань иймэрхүү байвал цаашдаа явахгүй нь дээ гэж бодож билээ. Бид хоёрын зам нийлээгүй салсан, одоо тэр хүүхэн минь ямаршуухан, юу хийж явааг мэдэх юм алга. Сайхан учраас эрчүүд нүдээ унагаад байдаг байсан, бодвол ханьтай болсон байх.
Дараагийн нэгэн түүх. Саяхан нэгэн блог уншиж байгаад өөр нэг хүүхнийхээ зургийг олдог юм байна. Тэр нь бас ч үгүй хүүхнүүдийн нөгөө сүртэй уралдаан тэмцээн орсон хүүхэн. Тэгэхээр гайгүй болох гээд байгаа биз. Бүсгүйчүүдийн уралдаан тэмцээнд бидний нэрлэдгээр усны болон нөгөө загварын хувцастай оролцдог тул би эхлээд тоогоогүй. Яахав насны залууд царай зүс, бие хаагаа гайхуулахад буруу юу байхав. Гэтэл буруу замаар будаа тээгээд байвал ч... Амьдралын зам салаагүй бол суучихаад амьдралаа чимээд, хамраа сөхөөд салхи сөрөөд л давхичих байсан байхаа.


Хүүхнүүд янз бүрээр зургаа авахуулах нь тухайн хувь хүний асуудал боловч цаана чинь байгаа нэгэн эр юу бодож явааг мэдэх нь илүүдэхгүй байх шүү. Шалдан нүцгэн, бас бус зургаа авахуулсан бол найз залуудаа, эр хүндээ өөрөө үзүүлчихсэн нь дээр. Бас хэн авсныг нь хэлээрэй дээ. хэхэ...Уг нь хайрлаад, харамлаад баймаар байдаг гэтэл....

зургийг: http://wahooart.com

No comments: