2007-04-16

Дөнгөж саяхан ТВ-ээрээ Монголынхоо хөх тэнгэрийг харлаа. Нутгийн тэнгэр минь ямар сайхан харагдана вэ. Сэтгэл хөдлөөд л үзээд суулаа...

History сувгаар дараах нэвтрүүлэг гарсан юм:

Episode Detail: Lost Empire of Genghis Khaan - Digging for the Truth
Genghis Khan and the Mongols and their military might are examined. Included: a simple Ger, or Mongol home, is built on the Mongolian steppe. Also: shooting arrows on horseback.

Охин маань дараа үзэхийн тулд үзсэн хэсгээсээ бичлэг хийсэн. Би ч гэсэн дундаас нь санаандгүй үзсэн тул дутуу ч гэсэн бичлэгийг дахин үзэх болноо.
Энэхүү нэвтрүүлэг Чингисийн 800 жилийн ойн үеэр бүтээгдсэн бололтой.
Монголын Шинжлэх ухааны академийн байранд сэтгүүлч Жош Чингис хааны генийг DNA-г хэрхэн тодруулсан талаар "жинхэнэ" асуулт тавьж манай эрдэмтэн Дашням гуай түүх болон генийн судалгаанд үндэслэлсэн гэж хариулж байх юм. Миний бодлоор тэр хүний асуусан асуулт нь зөв байсан бөгөөд би одоо тэр олсон, тодруулсан гээд байгаа Чингисийн DNA-ийн талаар эргэлзсэн бодолтой явдаг.
Нэвтрүүлэгч өөрийнхөө DNA-г Чингисийн гэсэн тодотголтой DNA-тай харьцуулаад таарсангүй. Харин нэвтрүүлгийн багаас Баагий нэртэй эрийн DNA Чингисын DNA-тай таарч Чингисийн удмын хүн гэж бараг дэлхий дахинд зарлачихлаа. Чингисийн удмын болох батлагдсан анхны монгол эрийг өнөөдөр л харлаа. Дэлхий дээр Чингисын удмын байж болох хүн 200 хүнд 1 байх магадлалтай юм байна.
Мөн гавьяат Сосорбарам Чингист жүжиглэснийг хараад бодвол манайхны хийсэн "Чингис хаан" киноны хэсэг байх гэж таамаглав.

Энэхүү нэвтрүүлгийг худалдан авахыг хүсвэл
энд дараарай.

No comments: