2007-03-13

Санадаггүй гэж үү...

Уйлж угжуулж өссөн
Унаган бага насаа санадаггүй гэж үү
Ундууцаж зөрж зүггүйтсэн
Ухаангүй гэнэн цагаа дурсдаггүй гэж үү

Инээж хөөрцөглөн баяссан
Эрх цагаа мартана гэж үү

Ижилдэн дасаж үерхсэн
Ангийнхаа андуудыг санадаггүй гэж үү

Сурч боловсрон ухаажсан
Сургуулийн танхимаа дурсдаггүй гэж үү
Сүүлдэж хожимдон гунирхсан
Сурагч ахуй насаа дурсдаггүй гэж үү

Үнэрхэн үерхэж дассан
Өсвөр үеээ дурсдаггүй гэж үү
Үймэрч сандран амталсан
Анхны үнсэлтийг санадаггүй үү гэж үү

Хайрлаж унаж манантсан
Халуун хайраа дурсдаггүй гэж үү
Харамлаж хардаж дургүйцсэн
Гэмгүй цайлган үеээ санадаггүй гэж үү

Айж сүрдэж өнгөрөөсөн
Анхныхаа болгоныг дурсдаггүй гэж үү
Үгүйлж санагалзан зүүдэлсэн
Үнэнч дурлалаа мартсан гэж үү

Төрүүлж төрж биширсэн
Баярт мөчийг мартана гэж үү
Тээнэглэзэж тэвэрч мэдэрсэн
Үрийнхээ үнэрийг санадаггүй гэж үү

...


No comments: