2007-03-15

Хүний газарт гүний нутагт эцэг эх болон хүүхдүүдийн анхаарах нэгэн зүйл - 2

Өчигдөр уг нь энэ тухай оруулахаар бодож байсан боловч бичиж байсан хадуураад явчихсан байна. :) Хүүтэй байсан бол санаа зовох асуудал бага байхсан. Гэвч бандгар, дээр нь өсвөр насны охинтой болохоор бодож явах нэгэн зүйл:

Америкаар бол sex offender - "A sex offender is a person who has been criminally charged and convicted of, or has pled guilty to, a sex crime. A crime requiring mandatory sex offender registration can be anywhere from downloading pornographic material of persons under the age of 18 off of the internet (child pornography) to rape and even non sexual offenses such as kidnapping, may require registration. The term sexual offender is a broad term, with sexual predator being used to describe a more severe physical or repeat sexual offense. Sexual offenders are also sometimes classified into levels, where the highest level offenders have the most aggravating crimes and thus, the most risk to the public and usually must register as a sex offender for their entire lives. Low level sexual offenders may serve only a probationary sentence and only register for 10 years as well as having less restrictions placed on them compared to higher lever offenders. As a label of identity it is used in criminal psychology. Especially in the United States and the United Kingdom, the person, if convicted, is most likely required to register with the respective jurisdiction's sex offender registry." (source http://en.wikipedia.org/wiki/Sex_offender)

Монголоор ceксийн хүчирхийлэгч, гаж донтнууд, хүчиндэгч, хууран мэхлэгч гэх боловч, бас энэ этгээдүүд насанд хүрээгүй хүн буюу хүүхдүүдийг уруу татах, аргалах, хуурах зэрэг үл бүтэх зүйлүүдийг ямар ч аргаар хийнэ. Амраар нь "үл бүтэх этгээдүүд" гээд нэрлэе. Эдгээр хүмүүс нь хэн ч байдгаараа аюултай. Хүний санаанд оромгүй - цагдаа, багш, эмч гээд хүүхдүүдтэй харьцдаг хүмүүсээс авахуулаад оюутан, жолооч гээд бодоод байсан мэргэжлийн хязгаар алга. Тэд хэн ч байж болно. Тэдэнд бас насны болон бие бялдарын хязгаар гэж байхгүй. Тамир тэнхээ дутуу тахир дутуу хүмүүсээс авахуулаад булчин шөрмөстэй тамирчин эр хүртэл. Тэд хэдэн настай ч байж болно. Залуу, хижээл насных, таяг тулсан өвгөн ч байх шиг. Бас гэр бүлтэй, ганц бие, найзтай нөхөртэй энээ тэрээ бас хамаа байхгүй. Дээр нь хамгийн муухай нь өөрсдөө үр хүүхэдтэй мөртлөө хүүхэдтэйгээ чацуу, бүр дүү хүүхдүүдийг "хүсч", "ангуучилж" явдаг. Бүр заримд нь эрэгтэй, эмэгтэй нь хамаа байхгүй. Зөвхөн өнөөдрийн л жишээ гэхэд ТВ-ийн мэдээгээр манай хотод нэгэн гал хамгаалагч эрийг барьсан талаар ярьж байна.



Та бас "To Catch a Predator" цуврал нэвтрүүлгийг үзсэн байхаа гэж бодож байна. Энэхүү нэвтрүүлгийн талаар товчхон танилцуулбал: "үл бүтэх этгээдүүд" Америкт нэтээр, ихэвчлэн чат, мессенжэрээр хүүхдийг "ангуучилдаг". Тэд өөрсдийгөө янз бүрээр танилцуулан хүүхдүүдтэй ямар нэгэн аргаар холбоо тогтоон улмаар тэднийг сексийн талаар уруу татдаг. Иймээс цагдаагийн болон холбогдох байгууллагын хүмүүс интернэтэд "хүүхэд" нэрээр орж нөгөө үл бүтэх этгээдүүдийг намнадаг. Энэ намналтыг үзүүлдэг нэвтрүүлэг юм. Нэвтрүүлгийн талаар мэдээллийн энд дарж үзнэ үү. Уг сайтад AS SEEN ON THE BROADCAST руу орж зарим нэвтрүүлгийг үзэж болно.

Эдгээр " үл бүтэх этгээдүүд"-ийн судалгаа Америкт олон нийтэд ил тод байдаг. Хэрвээ Та Америкт амьдардаг бол USA people search болон Dru Sjodin National Sex Offender Public Registry website сайтуудаас тус тус ZIP code оруулан харж болно. Миний байгаа газар хүн ам багатай, хөдөөнийх гэхэд 100 гаран этгээдүүд байлаа.
Зарим мужид эдгээр үл бүтэх этгээдүүдийг сургууль болон цэцэрлэгийн газраас тодорхой хэмжээнд ойртохгүй байхыг сануулсан байдаг. Сүүлийн үед үл бүтэх этгээдүүдэд хөлд нь тусгай төхөөрөмж зүүн дээр дурьдсан газруудаас зохих хэмжээний зайд явааг хэмжих болсон байна. Хэрвээ тодорхой хэмжээнээс хэтэрвэл дуут дохиог холбогдох газарт илгээн цагдаа шууд очих бололцоотой. Дээр тв-ээр нэгэн "үл бүтэх этгээд" цагдаагийн байгууллаг хоорондын маргааны тухай гарсан. "Этгээд" зохих ял шийтгэлээ эдлээд шоронгоос гараад засарсан хэмээн гэж өөрийгөө үзэж байгаа боловч цагдаагийн газраас уг этгээдийг хуулийн дагуу сургуулиас холгүй орших гэрээ нүүлгэх, өөрөө нүүхийг шаардсан байж. "Этгээд" хүний эрхээ хамгаалан, цагдаагийнхаар болохоор хуулийн дагуу сургуулиас 1 км зайнаас хол байх ёстой дүрмээ барьсан байна. Уг эрийн гэр нь сургуулиас 900 м зайд байсан байна.

Бас эдгээр этгээдүүдийн машины дугаарын суурь өнгийг өөрчлөхөөр зарим санал холбогдох шатандаа явж байна. Өмнө нь ягаан болгох гээд бүтээгүй ч энэ удаа машины платын өнгийг ногоон (мөн энд) болгохоор яригдаж байна. Сонирхуулахад, машины дугаарын платуудыг үзий гэвэл ийшээ шагайгаарай.

Хүүхдээ ганцааранг нь орхихгүй байх, заримдаа нэтэд ороход нь хянаж байх хэрэгтэй байгаа биз. Танихгүй хүмүүстэй битгий харьцуул. Хамаагүй хүнд хаалгаа бүү нээ...

1 comment:

БЭ said...

aimar shuu te, gaduur iim ch huuhed alga bolloo tiim ch huuhdiin tsogtsos oldloo geheer nuruugaar huiten orgiod yavchihdag yum. bidniig baga baihad bas aav eej nar oi mod ruu yavj bolohgui, huuhed iddeg shulam amidardag, muu yor, nugel ene ter gedeg baisan n bodvol bidniigee bas hamgaalj baidag baisan n bolov uu. urgelj l anhaarch baih heregtei yum daa.