2007-01-06

Жамцын Бадраа

Чандмань эрдэнэ

Харах нvдэнд гийсэн саран чи минь хө
Халгих зvрхэнд шингээсэн гэгээтэй
Халуун голыг булгиулсан гоо чинь хө
Хасын туяаг булаасан одтой ёо!
Хангай говийг уяраасан ааш чинь хө
Хадыг ч хайлуулах идтэй еэ!

Дэлгэр орчлонг ээсэн наран чи минь хө
Дэлгэх цээжийг ариулсан цацраатай
Дэлбээт тольтийг дэнслуулсэн гоо чинь хө
Дэндуу холыг ч ойртуулчих цаламтай!
Дэлхий хорвоог баясаасан ааш чинь хө
Дэвжээн бадраахын урамтай!

Цэцэгт талд нь зуузай холбон тэлгvvлсээр
Цэнгvvн салхий нь хуурдуулсан чиг билээ
Цэнхрийн голын харгианд нь дуу маань хө
Цэлгvvн долгион ярууссан чиг билээ
Цэгээн сарьдгийн зулайд нь ая маань хө
Цэрвvv хадаасан чиг билээ

Чангалан татсан хуурын маань чавхдас байна хө
Чармайн аясы нь хегжеесен байлтай даа
Чамайг намайг учруулсан дуу байна хө
Чармайн аясы нь хегжеехен байлтай даа
Чандмань эрдэнийн шинжтэйхэн чи минь хө
Чанадын ивээлээ хайрла даа!

Монголын уран зохиолын дээжис 6-р боть, 28-р тал.

No comments: