2007-01-30

Энэхүү сайтаас төрөл бүрийн судалгаа, санал асуулгын тухай мэдээллийг авах боломжтой.
Монголд миний мэдэхийн судалгааны Сант Марал, Прогноз төвүүд байдаг. Ерөнхийдөө нам жим шахуу боловч санал асуулга, судалгаа нь шинэ жил, цагаан сарын онцгойчууд тодруулах, улс төрийн сонгуулийн өмнө, нэр дэвшигчдийг тодруулах, улс төрийн зарим идэвхтэй үеүүдэд (засгийн газар огцрох эсэх, гишүүдийн ёс зүйн асуудлууд) идэвхждэг.
Судалгааны эдгээр төвүүд нь ерөнхийдөө намууд дагаж байгуулагдсан тул судалгаа, санал асуулгын дүнд нь намуудын (улс төрчдийн) нөлөөлөл ордог гэж "хардаж" байна. Ордоггүй ч, судалгаа шинжилгээ нь тухайн "санхүүжүүлэгч этгээд"-ийн хараанд тул бүх судалгааг бодит байдлаар хэвлэх нь тохиромжгүй. Санал асуулга ард түмний дунд явуулдаг боловч саналаа өгч буй хүмүүс нь ерөнхийдөө аль талын, ямар хүчний судалгаа вэ гэдгийг гадарладаг, дээр нь монголчууд "бөөрөнхий" учир үнэн бодит дүн шинжилгээ хийх бололцоог олгодоггүй байх. Гэхдээ ямар ч байсан төрөл бүрийн асуудлаар санал асуулга явуулаад бас судлаад, шинжлээд үнэлэлт, дүгнэлт өгдөг нь бидний хөгжилд хэрэгтэй.


source http://www.pollingreport.com

1 comment:

boginya said...

Erhem tani amgalang ailtgay!
Tanii blogoos sudalgaanii talaar medeelel avah bolomjtoi gj sonsloo.
Nadad yaraltai MGL eregteichuudiin talaar yanz buriin sudalgaa, barimtuud hereg bolood baigaa yum l daa. Tuhailbal: MGL-in ih deed surguulid suraltsagchdiin heden huvi ni eregtei,
huduunii malchdiin heden huvi ni eregtei, mon ajilguichuudiin heden huvi ni eregteichuud baidag talaar.

Hervee ta bolomjtoi bol ene medeelliig haanaas olj boloh talaar hej ugnu vv