2007-01-27

Эрчүүдээ, амьдрал баян...
Бидний ихэнхийн өдөр тутмын маршрут "гэр-ажил-гэр". Заримдаа "гэр-ажил-баар-гэр". :-)
Ажилдаа, амьдралын хэв маягтаа "дарагдаад" өрөөл бусдыг, өөр зүйлийг "мартдаг".
Та хамгийн сүүлд хэзээ эцэг эхтэйгээ, аль эсвэл хань, үр хүүхдүүд, дотнын хүнтэйгээ хамт гадуур зооглон, спортын тоглолтууд, жүжиг, кино үзэн, салхинд гарч цагийг хамт өнгөрөөсөн бэ? Энд би найз нөхдийг, хамт олныг хамруулсангүй. Учир нь Монголд найз нөхөдтэйгээ, хамт олонтойгоо байх цаг тэртэй тэргүй их олддог. Амралтын газар, зугаа цэнгэл болохоор голдуу анги, ажлын хамт олноороо, найз нөхөд цуглараад гэр бүл нь ард нь хоцордог. Ганц бие хүнд энэ нь тэртэй тэргүй хамаарахгүй. Гэхдээ хувиа битгий хичээгээрэй, цаана чинь дотны хэн нэгэн байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна.
Гэртээ үргэлж л хамт байгаа ш дээ гэх хүн гарах л байх. Гэртээ байх нь бид бүхний "үүрэг". Эрчүүдээ, эхнэрийнхээ "хүсэлтээр" хамт дэлгүүр явах нь бас бидний "үүрэг". Хүүхдүүдтэйгаа гадаа тоглох нь бидний "үүрэг". Үүргээ биелүүлэхээс гадна амьдралдаа "санаачлагатай" байх тохиолдлууд байнаа.
Эрчүүдээ, амьдрал баян. Тиймээс, дотнын бүгдээ дагуулан Сүхбаатарын талбайд очин улсынхаа далбаанд сэтгэлээ сэргээн, Зайсан толгой орж шат тоолон биеийн тамир хийн, Хатан Туулынхаа урсгалд ядаргаагаа арилган, Богдын болон түүхийн, байгалийн музей үзэн нүдээ баясган, Гандан орж хийморийн сан уншуулан, Жанрайсигтээ мөргөн хүслээ хэлж, Хандгайт орж цасанд хөрвөөн, Парк очин замыг нь метрлэн, Modern nomads-т бууз хуушуурдан, Нацагдоржийн номын санд уншлага үйлдэн, хүүхдээ Хөх хулганын оронд зочлуулан... буян үйлдэцгээе.

No comments: