2007-01-20

Ямар ч байсан блогоо янзаллаа. Хуучин блогоос шинэд нь шилжихгүй гүрийгээд байсан тэснэ тэснэ гэж яаж тэсэхэв шилжүүлчихлээ. Google account, емайл энээ тэрээ нэхээд бас л ядаргаатай болсон байна. Гэхдээ шилжүүлчихсэн болохоор одоо яахав тэгээд орхихоос.
Өмнө нь блогийнхоо template-аа өөрчлөхөөс залхуураад Google ad-ыг дэлгэцний баруун ба зүүн талд автоматаар (absolute) нээгдэхээр суулгасан байсан юм. Тиймээс зарим уншигчдын хэлж байсан шиг дэргэцийг багасгахад шууд давхардаж гарч байсан болно. Одоо үгүй болсон байх гэж бодож байна.
Дэлгэцийн хэмжээг ихэсгэж, блогийнхоо өнгөний тоог нь багасгалаа.
Google блогийн үйлчлүүлэгчиддээ зориулсан template-ууд нь 2 багана байдаг. Гэтэл би 3 columns blog хэрэглэмээр байдаг. Гэхдээ янз бүрийн блог template-үүдээс нэгийг нь өөртөө зориулж "янзлаад" тавичихлаа. Алдаа өгч байгаа эсэхийг би өөрөө сайн мэдэхгүй л байна. Хэрвээ ямар нэгэн алдаа өгвөл хэлээрэй.
Mongolchono нэртэй блог нээгээд youtubed оруулсан бичлэгүүдээ линк хийлээ. Мөн энэхүү чандмань блогтоо аnimated зураг хийгээд өмнө нь оруулсан байсан олон видеонуудаа авлаа. Энэ нь сайт ачаалагдах хугацааг түргэтгэсэн байх.

Хэрвээ блогийн талаар минь ямар нэгэн санал байвал бичээрэй.

No comments: