2007-01-08

Америкчууд Оросын тухай...
Бидний үеийнхэн бага наснаасаа л социализмын хүмүүжлээр хүмүүжсэн. Тиймээс Америк гэдэг "муу", "манай дайсан", тэр оронд ядуу гуйлгачин хүмүүс ихтэй, хүмүүс зарцалдаг хэмээн зааж сургаж байсан билээ. Бодохноо төрөл бүрийн зургийн тэмцээнд бидний болон биднээс өмнөх үеийнхэн "улс төрийн" сэдвээр их оролцдог байсан бөгөөд энэ нь гайгүй "очков" авдаг байсантай холбоотой байх. Тэдгээр зургуудаас "атомын бөмбөг" гэсэн бичигтэй бөмбөгийг өндөр хар малгайтай, шонхор хамартай, туранхай (эсвэл гэдсээрээ тарган), эрүүндээ сахалтай, царай муутай хөгшин барьчихсан (малгай дээр нь ч юм уу аль нэгэн газарт нь бас АНУ гээд биччихсэн) зураг байдаг байсан нь санаанд бууж байхын. 80-аад оноос өмнөх үеийн сонингуудыг шүүвэл иймэрхүү зургийг олон харах байхдаа. Мөн Зөвлөлт ах нар маань Америк гэгч улсыг будаа болгочихоор атомын бөмбөгтэй гэсэн төсөөлөлтэй, атомын бөмбөгүүд нь нэгэн товч дарахаар бүгдээрээ дэлхийн хаана ч нисээд дайснуудыг устгачихна, тэдгээр товчлуурууд нь дайсны талд ч, манай талд ч ялгаагүй хэн нэгэн хүний (магадгүй генерал) ширээн дээр байдаг, тэр хүний гар нь товчийг дарахад хэзээд бэлэн, тэр хүн нь гадагшаа гарах, гэртээ унтахдаа хүртэл нэг жижигхэн хар цүнхэнд л хадгалаад хажуугаасаа салгадаггүй мэтээр л ойлгодог байваа хөөрхий.
Коммунизм, капитализмын үзэл суртлын өрсөлдөөн өнгөрсөн зууны 80-аад оны дунд үе хүртэл их хүчтэй байсан бөгөөд Зөвлөлт Холбоот улс задарснаар коммунизмын үзэл байр сууриа алдсан билээ. Үүнээс өмнө Зөвлөлт Холбоот улс ба Америкийн нэгдсэн улсын хооронд илүү хүчирхэгээ харуулах, дэлхийд эзлэх байр суурийн төлөөх улс төр, нийгэм, эдийн засаг, ер нь бүхий л салбарт өрсөлдөөн явагдаж байв. Ялангуяа батлан хамгаалах салбарт, зэр зэвсэг, цэрэг, байлдааны хэрэгсэл, цөмийн зэвсгээр бие биенээсээ илүү хүчирхэгээ харуулах ил тэмцэл. Мөн энэхүү хоёр гүрний тэмцэл нь шинжлэх ухааны салбарт, ялангуяа сансар судлалын хөгжилд ихээхэн түлхэц болсон ба үүний тод жишээн нь Зөвлөлтөөс сансарт анх хүн нисэж, Америкаас хүн саран дээр буулгасан явдал юм. За тэгээд, олон улсын чанартай урлаг, спортын уралдаан тэмцээнүүд, олимтпод тус орныг төлөөлсөн жүжигчид, баг, тамирчид хэрхэн оролцох нь хүртэл их чухал байсан байхаа.

Бид капитализмын эсрэг хүмүүжлээр хүмүүжиж байсантай адилхан Америкчууд коммунизмын эсрэг хүмүүжлээр хүмүүжигдсэн. Энэ талаар болон Америкчууд Оросын тухай ямар ойлголттой байдаг талаар олон нийтийн телевизийн суваг-PBS-ийн нэвтрүүлгээс ерөнхий ойлголт авах байхаа гэж бодож байна.

*Надад энэ хоёр улсад хоёуланд нь сурч амьдрах завшаан тохиосон юм байна.

Red Files

The ENORMOUS Kleenex Box - The Soviets Steal the Atomic Secrets
....Espionage, notably that performed by an American relay team anchored by a 19 year old Harvard student inside America's most top secret weapon's lab, gave Stalin's scientists an essential shortcut. An innocent looking American courier smuggled secrets that had been snatched up by the young scientists at the Los Alamos nuclear weapons lab. Under the noses of the FBI and War Department security she carried A bomb plans across the U.S. hidden in a Kleenex box... (site)

A Socialist Moon Program Made by Moscow's Mystery Man
....The Kremlin revealed the identity of the Twentieth Century's greatest mystery man only after his death in 1966. Before that, the 'rocket scientist' who kept the Soviet Union ahead of the United States, as well as every other nation on earth, in the quest to explore outer space was know publicly as "The Chief Designer" His very name was a secret whispered among a knowing few. (site)

Үндсэн сайтад зурагнууд дээр дарж орно уу.

source http://www.pbs.org

No comments: